Бичлэгийн тоо 3,329
“Хөсөгтөн” Азийн авъяастнуудын дэд байрт шалгарлаа


Дэлхийн хамгийн алдартай шоуны нэг “Got talent” шоу Азид зохион байгуулагдаж байгаа бөгөөд “Asia s got talent” шоу нь энэ оны гуравдугаар сарын 12-ноос AXN телевизээр Азийн 20 гаруй улс оронд зэрэг цацагдаж эхэлсэн билээ.  

Тус шоунд Азийн улс орнуудаас мянга мянга оролцогчид ирж оролцсоноос "Хөсөгтөн" хамтлаг  сая сая үзэгчид болоод эрхэм шүүгчдэд Монгол ардын урлагийн гайхамшгийг мэдрүүлж тэднийг бишрүүлээд авсан бөгөөд шүүгчдээс санал нэгтэйгээр "Тийм" гэсэн үнэлгээг авч хагас шигшээд шалгаран үлдсэн билээ. 

Тэгвэл шилдэг есөн оролцогч шалгаруулах санал асуулга өнгөрсөн сарын 23-27-ны өдрүүдэд явагдаж, дүнгээ гаргасан. Санал асуулгын дүн гарахад “Хөсөгтөн” хамтлаг шилдэг есд үлдэж, гайхалтай амжилт үзүүлсэн. 

Харин шоуны шилдгийг шалгаруулах сүүлийн шатны шийдвэрлэх мөч өчигдөр болж, “Хөсөгтөн” хамтлагийнхан маань дэд байрт шалгарсан амжилттайгаар энэ өдрийг эхлүүлж байна. 

Тус шоунд “Хөсөгтөн” хамтлагийн залуус морин хуурч, хөөмийч В.Батзориг, лимбэчин, цохиур хөгжимчин, хөөмийчин Г.Адъяадорж, товшлуурч, хөөмийч, дунд хуурч Х.Уламбаяр, их хуурч, хөөмийч Д.Ариунболд, ятгачин, дуучин Ч.Амарбаясгалан, морин хуурч, хөөмийч О.Чулуунбаатар гэсэн бүрэлдэхүүнтэй оролцсон юм.

Сошиал ертөнцөөр энэ баярт мэдээ тарж, залуус маань “Авъяаслаг Азичууд-2015” шоунд хоёрдугаар байрт шалгарсан "ХӨСӨГТӨН" хамтлагийнхандаа баяр хүргэж гурав хоног "ХӨСӨГТӨН" хамтлагийнхаа зургаар гоёцгооё аяныг зарласан байна. 



Эх сурвалж: www.mminfo.mn
Э.Мөнх
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8581831/5c1/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2729 Т.Цогт, Г.Маралмаа нар дахин нэг хүүхдийн хувь заяаг золиосолжээ 2015-05-22 2679
2728 Хятадууд хиймэл будаа хийжээ 2015-05-22 2303
2727 Зүүдний талаарх 10 үнэн 2015-05-21 2812
2726 Түүх өгүүлэх зураг амилав 2015-05-21 2731
2725 хамгийн аюултай зам 2015-05-19 2436
2724 Хямралыг “үл тоох” наадмын төсөв 2015-05-19 2491
2723 Харвинтай, том гэдсээ алга болгох алтан жор 2015-05-19 2671
2722 Хойд Солонгосын кибер арми 7000 хакертай 2015-05-18 2477
2721 Моди-гийн айлчлалын үр дүнд нэг тэрбум ам долларын зээл “авч чадав” 2015-05-18 2173
2720 Та хүүхдээ зөв унтуулж чаддаг уу? 2015-05-15 2464
2719 Ким Жон Уны тухай 17 баримт 2015-05-15 2174
» “Хөсөгтөн” Азийн авъяастнуудын дэд байрт шалгарлаа 2015-05-15 2314
2717 Оддын талаарх сэтгэл хөдөлгөм баримтууд 2015-05-14 2413
2716 "Гологдсон хүү" А.Мората "Реал Мадрид"-ыг гомдоолоо Спорт Хөлбөмбөг 2015-05-14 2346
2715 Леброн Батлерыг магтжээ 2015-05-14 2368
2714 Т.Санчир гараанд гарч тоглоно 2015-05-13 2419
2713 Тархи нь үхжээд 2 сар болсон эмэгтэйгээс эрүүл хүүхэд төржээ 2015-05-13 2343
2712 Алтан гартай эмч нар гэрт нь очиж эх үрсийн амийг аварчээ 2015-05-13 2402
2711 Үсийг хурдан ургуулах арга 2015-05-12 3028
2710 Америкийн цэргийнхэн үл үзэгдэх хувцас бүтээжээ 2015-05-12 2410
배너신청
자생병원

배너신청