Бичлэгийн тоо 3,329
"Гологдсон хүү" А.Мората "Реал Мадрид"-ыг гомдоолоо Спорт Хөлбөмбөг
Уншсан 2347 vote 0 2015.05.14 14:56:37"Гологдсон хүү" А.Мората "Реал Мадрид"-ыг гомдоолоо
Аваргуудын лигийн хагас шигшээ тоглолтод “Реал Мадрид”-ын “гологдмол” тоглогч А.Мората тоглолтын 57 дахь минутад тэнцээний гоолыг оруулж, төрөлх багаа гомдоон, шинэ багаа Аваргуудын лигийн финалд үлдэж чадлаа.
Дасгалжуулагч M.Аллегри “Энэ бол гайхалтай үр дүн. Манай баг өөртөө маш итгэлтэй байж үргэлж сайжирч байгаа. “Сантьяго Бернабэу”-д тоглох хэцүү ч залуус маань маш сайн төвлөрж гайхалтай тоглолт үзүүллээ. Барселона чанга баг гэдгийг бид мэднэ, тэдэнд аймшигтай довтолгоо байгаа ч бид өөрсдийнхөө юу хийж чадахыг ч мэдэх учраас гэртээ цом авч очихыг хичээх болно” гэсэн байна.
Харин хоёр тоглолтод гоол оруулж багтаа том хувь нэмэр оруулсан А.Мората “Энэ бол гайхалтай явдал. Би гоол оруулсандаа сэтгэл их хөдөлж байгаа ч чихэрлэг мөртлөө гашуун мэдрэмж төрж байна. Гоолын баяр хийхгүй байх нь хэцүү байсан. Энэ бол хачин мэдрэмж. Мадридын эсрэг тоглох хэцүү байсан. Би намайг үргэлж дэмжиж байсан хөгжөөн дэмжигчиддээ талархлаа. Бид одоо Аваргуудын лигийн аварга болж түүх бүтээхийг хүсч байна. Барса агуу баг учраас Барсагийн эсрэг тоглох тоглолт маш хэцүү байх нь тодорхой” гэжээ.