Монголоос гадны лигт тоглож, мэргэжлийн тамирчны статустай болсон анхны тамирчин бол ОУХМ Т.Санчир юм. Тэрээр азидаа томоохонд тооцогддог Филиппин улсын мэргэжлийн лиг болох “PBA”-д тоглож байгаа. Эхний тоглолтоо тааруухан хийсэн түүнийг дасгалжуулагч Лим дараагийн тоглолтод талбайд ганц ч минут гаргаагүй. Харамсалтай нь тэр тоглолтод Жинебра баг өрсөлдөгчдөө хожигдол хүлээсэн бөгөөд монголчууд төдийгүй филиппинчүүд ч гэсэн дасгалжуулагчийг Т.Санчирыг гаргасангүй гэж бухимдсан. Тэрхүү бухимдлаа Жинебра багийн цахим хуудасанд маш ихээр илэрхийлж байв.
Тэгвэл Т.Санчир өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан "Бүх зүйл асуудалгүй ээ, өнөөдөр тоглоно. Гарааны тавд гарч тоглоно. Би зүгээрээ, та бүхний итгэлийг алдахгүй. Цаашдаа улам хичээнэ. Бүх зүйл асуудалгүй шүү”гэж мэдэгджээ.
Г.Болд