Эхийн сүүг нэмэгдүүлэх 6 зөвлөмж
- Нийтлэсэн: MMNews.mn
- 2 цаг 24 минутын өмнө
- 329
- 0
Нярай хүүхдийн хувьд гайхамшигтай хүнс болох эхийн сүүг нэмэгдүүлэхийн тулд эхчүүд юуг анхаарах ёстой вэ? Эхчүүдэд зориулсан эхийн сүүг нэмэгдүүлэх зөвлөгөө… Эхийн сүү нь нярай хүүхдийн хувьд гайхамшигтай хоол хүнс болохыг хүн бүхэн ухаарч ойлгосон байдаг. Бодоод үзэхэд, хүүхэд төрснөөсөө хойших 6 сарын турш бүхий л хэрэгцээгээ дан ганц эхийн сүүгээрээ хангаж байдаг. Ийм л учраас эхчүүдэд хүүхдээ эхний 6 сардаа дан эхийн сүүгээр, цаашид нэмэлт хоол тэжээлийн хамтаар 2 нас хүртэл нь эхийн сүүгээр хооллохыг зөвлөдөг.
Тэгвэл, нярай хүүхдэд яг тохирсон хоол тэжээл болох эхийн сүүг нэмэгдүүлэхийн тулд эхчүүд яах ёстой вэ? Өөрөөр хэлбэл сүүний хэмжээг хэрхэн нэмэгдүүлэх вэ? Мэргэжлийн эмч нар энэ тухайд ийнхүү зөвлөж байна. Хөхүүл эхийн үйлдвэрлэж буй сүүнд агуулагдах энергийн ихэнх нь, түүний идсэн хоол хүнснээсээ авч зарцуулдаг байна.
Мэдээж хэрэг эхийн маань идсэн, уусан бүхэн нь сүү болох хувирахгүй, учир нь хүний биеийн эд, эсүүд энергийн нэгэн хэсгийг нь шиж авдаг. Эрүүл эх өдөрт дундажаар 700–800 миллграмм сүү үйлдвэрлэдэг гэж үзвэл, хүүхэд хөхүүлж байх үедээ өдрийн дундаж энергиэс 750 калори илүү энерги нэмэлтээр шаардагддаг байна.
Үүний 500 калорийг хоол хүнсээрээ авдаг байхад, үлдсэн 250 калорийг жирэмсний явцад биед хуримтлагдсан өөх тосноос зарцуулдаг. Үүнээс үзэхэд хөхүүл эхчүүдийн хувьд илүүдэл жин нь маш түргэн хугацаанд энерги болон зарцуулагдаж, хуримтлагдсан өөх тос ийнхүү хайлдаг ач тустай юм. Эхийн сүүний хэмжээ болон илчлэг чанарыг нэмэгдүүлэх зөвлөмжүүд…
1- Богино хугацаанд жин хасах хоолны дэглэм, эм бэлдмэл бүү хэрэглэ.
2- Эхийн сүүг нэмэгдүүлэх хамгийн чухал хоол хүнс бол ус юм. Өдөрт хамгийн багадаа 2,5 – 3 литр ус уух хэрэгтэй. Учир нь эхийн сүүний ихэнх хэсэг нь уснаас бий болдог.
3- Кальциар баялаг сүү, тараг, бяслаг зэргийг байнга, тогтмол хэрэглэж байх нь зүйтэй. Өдөр бүр 1 өндөг, 1 порц махтай, ногоотой хоол эсвэл хатаасан шош, буурцагны төрлийн хоол идэж байхыг хичээ.
4- A аминдэмээр баялаг лууван, ногоон навчтай хүнсний ногоо, чавга зэргийг хоолныхоо цээсэнд өргөнөөр хамруулах.
5- Аминдэмээр баялаг шинэхэн хүнсний ногоо, жимс жимсгэнийг тогтмол хэрэглэж занших.
6- Идсэн зүйлийнхээ илчлэг чанарыг хадгалах, ялангуяа цус багадлтыг үүсгэхгүйн тулд хоолтойгоо хамт байхуу цайг хэрэглэхгүй /уухгүй/ байх ёстой.