Бичлэгийн тоо 3,329

АМЖИЛТТАЙ БҮСГҮЙЧҮҮДИЙН ӨГЛӨӨГ УГТАХ ОНОВЧТОЙ АРГУУД

Амжилттай бүсгүйчүүдийн өглөөг угтах оновчтой аргууд

Өглөөг хэрхэн үр дүнтэй угтсанаар тухайн өдрийн амжилт бүтээл тодорхойлогддог. Шинэ өдрийн ажилд тань амжилт хүсэж дараах зөвөлгөөг бэлтгэлээ.

Өдөрт 24 цаг байдаг. Гэхдээ тухайн өдөр хэр их зүйл амжуулснаар нь өдрийн үр дүн тодорхойлогддог. Харин өдрийн амжилт, үр бүтээл өглөөг хэрхэн угтсанаас шалтгаалдаг. Тиймээс амжилтанд хүрсэн хүмүүс өглөөг чухалчилж үздэг байна. Мөн сар бүрийн эцсээр санхүүгийн тайлан тооцоо гаргадаг шиг өглөө бүрийн үр дүнгээ өөртөө тайлагнаж чадвал амжилтанд хүрэхэд ойрхон болно.

1. Өглөө эртлэн бос. Өглөөгүүр хүний тархи толгой хамгийн сийрэг байдаг тул бодож тунгаах чухал зүйлсээ өглөө эртлэн амжуулах хэрэгтэй. Тиймээс л ихэнх ажил хэргийн чухал уулзалтууд өглөөгүүр төлөвлөгдсөн байдаг. Үдийн цайнаас өмнө ажлынхаа дийлэнхи хэсгийг амжуулах нь амжилтанд хүрсэн хүмүүсийн зуршил юм. Тэгээд ч “Амжилт” гэдэг нь “Амжуулахын” нэр юм.

2. Өглөө бүр төлөвлөгөөтэйгээ танилцан хамгийн чухлаас нь эхэлж хий. Би ямар ажлыг яг одоо бэлэн болгох ёстой вэ? Юу намайг аз жаргалтай болгож байна вэ? Эдгээрээс хамгийн чухал нь аль ажил вэ? зэрэг асуултыг өглөө бүр өөрөөсөө асууж чухлаас нь эхэлж хий.

3. Хийх ёсгүй зүйлсийн жагсаалтаа хар. Жишээ нь Фейсбүүк, Твиттер зэргийг өглөөгүүр шалгахгүй байх хэрэгтэй. Учир нь хэрэгцээт бус олон мэдээллүүд дунд хэт их цагийг бардаг. Мөн өөрийн хуудас дээрээ нэг бичлэг оруулчихаад, түүнд бусад хүмүүс хэрхэн хариу өгч байгаа талаар ахин дахин харсаар нэг мэдэхэд хамаг цагаа үрчихсэн байдаг. Тиймээс нэг их шаардлагагүй бол өглөөний цагаар цахим хуудсуудаа нээхгүй байх нь тохиромжтой.

4.Дасгал хөдөлгөөн хамгийн чухал. Амжилтанд хүрсэн хүмүүс өглөө бүр дасгал хөдөлгөөн идэвхитэй хийдэг. Учир нь идэвхитэй хөдөлгөөн нь тархины цусан хангамжийг сайжруулж, стрессийг бууруулдаг байна. Энэ нь ажлын бүтээмжийг ч дээшлүүлнэ. Дэлхийн томоохон корпорациудын ажилчид өглөөний 5-6 цагийн хооронд фитнессийн зааланд өнгөрүүлдэг. Тиймээс өглөөний дасгал хөдөлгөөн ч амжилтанд хүргэх гол түлхүүр болдог.

5.Эрүүл өглөөний унд уух. Тухайн өдрийн эрч хүч, тархины ажиллагаа өглөө юу идэж, ууснаас ихээхэн хамааралтай. Зарим бүсгүйчүүд өглөө бүр өлөн гэрээсээ гардаг. Энэ нь цаашлаад эрүүл мэндэд ч сөрөг нөлөөтэй. Өглөө хэт их чихэрлэг зүйл идэх нь тохиромжгүй. Жимс, уураг ихтэй хоол нь өдрийн эрч хүчийг өгөх болно. Цэвэр жүрж, болон алимны шүүс нь өглөөний унданд хамгийн тохиромжтой.

6. Хайртай хүнээ үнсээд гарах. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, үнсэлтийн чимээ чамайг бүхэл өдөржин аз жаргалаар бялхуулах болно. Чи анзаардаггүй байж магадгүй л юм. Гэхдээ хайртай хүнээ үнсээд гарсан өглөө хавьгүй дээр байдаг гэдгийг ажиглаад үзээрэй. Учир нь тэр үнсэлт чиний далд ухамсарт хэний, юуны төлөө амьдарч байгааг чинь сануулж байдагт байгаа юм.

7. 15 минутын төсөөлөл. Амжилтанд хүрсэн хүмүүс өглөө бүрийн 15 минутыг зөвхөн өөдрөг зүйл бодоход л зарцуулдаг байна. Тэд энэ хугацаанд ертөнцийн бүхий л зүйлсийг өөдрөгөөр харж, эерэгээр төсөөлж түүнээсээ маш их эрч хүч мэдэрдэг байна. Өөрийн ажил мэргэжил, үр хүүхэд, найз нөхөд, өөрийнхөө тухай үргэлж сайн сайхнаар төсөөлж, төсөөллөөрөө амжилтанд хүрдэг байна.

8. Хамгийн түрүүнд бай. Үүрэг даалгаврыг хамгийн түрүүнд авч хамгийн түрүүнд дуусга. Их ажилтай хэмээн хойш суугаад л байвал урд чинь байгаа хэдэн ажил хэзээ ч амжихгүй. Аливаа байгууллагын хамгийн шилдэг ажилчид шинэ санаачлагыг хамгийн түрүүнд гаргаж, түүнийгээ аль болох хурдан хугацаанд чанартай хийхийг эрмэлздэг байна. Ингэснээр удирдлагууддаа ч үнэлэгдэж, өөрөө ч түүнээсээ таашаал авч ажилладаг байна. Хэрэв ажлаа хэцүү, ядаргаатай зүйл мэтээр төсөөлвөл хэзээ ч урагш ахихгүй гэдгийг тэд мэддэг.

9.Үдийн цагаар түр амсхий. Ялангуяа 13-14 цагийн хооронд 30 минут л дуг хийхэд хангалттай нойр авч, тархи толгой амардаг байна. Ингэснээр дахин эрч хүчээр сэлбэгдэж, үдээс хойшхи ажлаа амжилттай амжуулдаг байна.

10. Зөв хүмүүстэй нөхөрлө. Энэ бол ажил хэргийн харилцааны хамгийн чухал зарчим  юм. Хэрвээ чи амжилтанд хүрэхийг хүсэж байвал зөв хүмүүстэй нөхөрлө. Тэдний сайн талуудаас суралц. Бизнесийн түншүүд, хамтран ажиллагч нар хоорондоо санаа нийлдэг байх нь том давуу тал юм. Ижил санаа, зорилготой хүмүүсийн ажлын бүтээмж их байхаас гадна тэд бие биенээ хурцалж байдаг. Шинэ ажлын өглөөг санаа нийлдэг хамтрагчтайгаа эерэг уур амьсгалаар эхлэх нь бүтээлч байдлыг нэмэгдүүлдэг.

11.Утга учиртай мэдээлэлд цаг зарцуул. Амжилттай ажилдаг хүмүүс бие биетэйгээ хэрхэн хурдан мэдээлэл авч байгаагаараа өрсөлддөг. Тиймээс ертөнцөөс хоцрохгүйн тулд өөрт хэрэгтэй мэдээллээ авахын тулд өглөө бүр цаг гарга. Мэдээлэл гэдэг нэг талаараа боломж юм.

 

 



Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8555150/f52/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2689 Бага насны 200 охиныг аварчээ 2015-04-29 2213
2688 Хүүхдийн чинь хамар битүүрвэл ямар арга хэмжээ авах вэ? 2015-04-25 2408
2687 Монголын энхийг сахиулагчид 70 гаруй мянган дүрвэгсдийн амийг аварлаа 2015-04-25 2258
2686 Э.Бат-Үүлийн хүү "Гэр хорооллын дахин төлөвлөлт" нэрээр 5,1 тэрбум төгрөг авчээ 2015-04-25 2229
2685 БНСУ-ын Элчин сайд У Сүн: Визний хөнгөлөлтийн асуудлыг нааштай шийдэх тал дээр анхаарч ажиллана 2015-04-24 2526
2684 Эхийн сүүг нэмэгдүүлэх 6 зөвлөмж 2015-04-24 2505
2683 С.Жавхлан Баян-Уул суманд түймэр унтрааж байна 2015-04-24 2202
2682 Нийслэлчүүд өнөөдрөөс “ухаалаг автобус”-аар зорчино 2015-04-23 2512
2681 Тавантолгойн 1072 хувьцааг иргэдэд олгохоор боллоо 2015-04-23 2294
2680 240 өрхийн иргэдийн амь насанд заналхийлжээ 2015-04-23 2313
2679 Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд 2015-04-22 2268
2678 БНСУ-ын иргэнийг барьцаалан, хээр аваачиж ална гэж заналхийлжээ 2015-04-22 2472
» АМЖИЛТТАЙ БҮСГҮЙЧҮҮДИЙН ӨГЛӨӨГ УГТАХ ОНОВЧТОЙ АРГУУД 2015-04-22 2657
2676 Тэрбумтан Mark Cuban-н хорин хэдэн настнуудад өгөх 5 ЗӨВЛӨГӨӨ 2015-04-21 2021
2675 Хоёр настай охиноо дахин төрнө хэмээн хөлдөөжээ 2015-04-21 2290
2674 100 настай загасны гэдэснээс СС-ийн офицерын үлдэгдэл гарч ирлээ 2015-04-20 2497
2673 3 настай хүү урд насанд нь өөрийг нь хөнөөсөн хүнийг олжээ 2015-04-17 2867
2672 Бухимдлаас зайлах дөрвөн арга 2015-04-17 2707
2671 60 орчим айл түймэрт өртөж, 22 айл орон гэргүй болжээ 2015-04-17 2192
2670 Австрали эмч нар түлэгдсэн хүмүүст үнэ төлбөргүй үзлэг, хагалгаа хийнэ 2015-04-17 2304
배너신청
자생병원

배너신청