Бичлэгийн тоо 3,329


4-19-asd_700x700Жингээ хаяна, турна, гоолиг болно гэдэг таргалж, өөхөлсөн шигээ амархан үйл явц биш билээ. Хэдийгээр буруу хооллолт, сэтгэлзүйн таагүй байдал гээд олон шалтгаан байдаг ч яалт ч үгүй илүүдэл жинг хаях шаардлага зүй ёсоор тулгардаг. Өнөөдөр олон эмэгтэйчүүд илүүдэл жиндээ санаа зовж, бараг бүхий л амьдралынхаа турш жин хэмжигчтэй найзалж, элдэв хоолны дэглэм, дасгалын хөтөлбөрийг туршиж үзсээр байдаг. Тэгвэл эрчүүд яадаг вэ. Эрчүүд жингээ хаяхын тулд юуг анхаарах хэрэгтэй вэ. Эрчүүдийн туралт гэж юуг хэлээд байна вэ?

Эрчүүдийн хувьд турах үйл явц нь тулаан л гэсэн үг. Учир нь тэд илүүдэл жинг удаан тээх юм бол эрүүл мэндийн хувьд хүүхнүүдээс хавьгүй илүү хохирдог. Тухайлбал, чихрийн шижин, цусны даралт ихсэх, зүрхний шигдээс, хөлийн судас бүдүүрэх, тархины цус харвалт зэрэг өвчинд нэрвэгдэхдээ эмэгтэйчүүдээс хурдан. Түүнчлэн шударгаар хэлэхэд илүүдэл жинтэй, гүзээгээ унжуулсан эрчүүд эсрэг хүйстэндээ таалагдахад тун асуудалтай болж ирдэг. Мөн байгаль эх эмэгтэйчүүдийг бүтээхдээ жингээ хаях чадварыг физиологид нь илүү суулгаж өгсөн байдаг гэнэ. Нэг тоо байна л даа. Долоон эр хүн тутмын нэг нь жингээ хаяж чадаж байхад хоёр эмэгтэйн нэг нь амжилтад хүрч чаддаг гэнэ. Түүнчлэн аливаа зүйлийн эцсийг үзэх, хариуцлагатай байх, тэвчээртэй хандах зан чанараараа хүүхнүүд давамгайлдаг нь үнэн тул эрчүүдэд жин хаях асуудал хүндээр тусдаг ажээ.

Хүүхнүүд турахын тулд яадаг вэ. Тэд дэлгүүрт ороод худалдаж авсан барааныхаа шошгыг цоортол уншина. Тооны машин гаргаж ирээд калорийг нь тооцно. Бурхан минь, тэд үргэлж л ямар нэг дэглэмийн тухай ярьж, байнга турах тухай бодол болдог. Тураах цай, кофе, бүтээгдэхүүн гээд аль сайн гэсэн болгон руу хошуурдаг. Ингээд амжилтад хүрэх нь олон л доо. Гэхдээ залуу минь, бид чамд ийм зүйлсийг зөвлөхгүй. Магадгүй чиний мэддэг, толгойндоо сайн гэгч нь суулгаад авахад илүүдэхгүй хэдэн зөвлөгөөг өгөх болно.

Эхний зөвлөгөө, идэхээ багасгах. Хэцүү сонсогдож байгаа, мэдэж байна. Учир нь ялангуяа эрчүүд бага идэх тухай бодохыг ч хүсдэггүй. Эр хүнийг ходоодоор нь гэдэг дээ. Гэхдээ л өдөрт бага багаар 4-5 удаа хооллох нь чамайг унжсан гүзээ, уур уцаараас тань салгана гэдэгт итгээрэй. Нэг дор асар их порцоор зооглоод дараа нь турах гэж байна гээд хоосон гүйгээд байх нь эрчүүдэд тохирох дэглэм яавч биш.

Эрүүл хүнс-Эрүүл бие. Энэ теором эр хүн ч бай эм хүн ч бай бүгдэд үйлчилдэг. Залуу та жингээ хаяхыг хүсч л байгаа бол шарсан төмс, чипс, шар айраг, шарсан хоол хүнс, гахайн мах, лаазалсан хүнс, гурилан бүтээгдэхүүн, чихэр, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, түргэн хоол, архи, гаазтай ундааг хэсэг хугацаанд мартах л хэрэгтэй болж дээ. Тэдгээрийн оронд хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, тараг, бяслаг, үхрийн мах, далайн гаралтай мах, үр тарианы талх, самар зэрэг нь таны биед амин дэм, шим тэжээлийг хангалттай өгнө. Тэгээд аль болох гэртээ хооллохыг хичээх хэрэгтэй бөгөөд гэрийн хоол тэжээллэг, эрүүл байдаг гэдгийг санах хэрэгтэй. Нөхөртөө туслахыг хүсч байгаа бол хүүхнүүд минь хоолыг нь бэлдээд ажилд нь явуулж байгаарай. Мэдээж эрчүүд л болсон хойно, хааяа нэг ганц шил шар айраг уулгүй л яахав. Харин маргааш нь гэмээ цайруулж, дэглэмээ сайтар мөрдөх хэрэгтэй.

Хөдөлгөөн бол амьдрал. Жингээ хаяхын тулд хөдөлгөөн, дасгалгүйгээр амжилтад хүрэхгүй. Энд таны өдөр тутмын амьдралдаа хэвшүүлж болох хэдэн санааг өгье. Ажлынхантайгаа заал авах, хөл бөмбөг тоглохоос зугтаадаг уу. Маш буруу. Энэ нь танд зөвхөн дасгал болоод зогсохгүй, хамт олонтойгоо найрсаг уур амьсгал бүрдүүлэхэд туслах болно. Гүйх, дугуй унахыг хүсэхгүй байна уу. Тэгвэл хүссэнээрээ л бол. Оронд нь гэртээ, ажил дээрээ цахилгаан шат бүү ашигла. Эрчүүдэд гэнэтийн хүчтэй, хүнд дасгалуудаас илүү иймэрхүү өдөр тутмын идэвхтэй хөдөлгөөн илүү нийцдэг байна. Мөн эхнэртэйгээ хамт цэвэр усыг байнга ууж заншаарай.

Эцэст нь амжилтын түлхүүр бол хангалттай нойр. Нойр дутмаг байснаас хүний бодисын солилцоо буруу болдог. Эр хүн та өдөрт хамгийн багадаа зургаан цаг заавал унтах ёстой. Танд амжилт хүсье.

Эх сурвалж: www.Pravilnoe-Pokhudenie.ru

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8555262/6e0/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2689 Бага насны 200 охиныг аварчээ 2015-04-29 2213
2688 Хүүхдийн чинь хамар битүүрвэл ямар арга хэмжээ авах вэ? 2015-04-25 2408
2687 Монголын энхийг сахиулагчид 70 гаруй мянган дүрвэгсдийн амийг аварлаа 2015-04-25 2258
2686 Э.Бат-Үүлийн хүү "Гэр хорооллын дахин төлөвлөлт" нэрээр 5,1 тэрбум төгрөг авчээ 2015-04-25 2229
2685 БНСУ-ын Элчин сайд У Сүн: Визний хөнгөлөлтийн асуудлыг нааштай шийдэх тал дээр анхаарч ажиллана 2015-04-24 2526
2684 Эхийн сүүг нэмэгдүүлэх 6 зөвлөмж 2015-04-24 2505
2683 С.Жавхлан Баян-Уул суманд түймэр унтрааж байна 2015-04-24 2202
2682 Нийслэлчүүд өнөөдрөөс “ухаалаг автобус”-аар зорчино 2015-04-23 2512
2681 Тавантолгойн 1072 хувьцааг иргэдэд олгохоор боллоо 2015-04-23 2294
2680 240 өрхийн иргэдийн амь насанд заналхийлжээ 2015-04-23 2313
» Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд 2015-04-22 2268
2678 БНСУ-ын иргэнийг барьцаалан, хээр аваачиж ална гэж заналхийлжээ 2015-04-22 2472
2677 АМЖИЛТТАЙ БҮСГҮЙЧҮҮДИЙН ӨГЛӨӨГ УГТАХ ОНОВЧТОЙ АРГУУД 2015-04-22 2657
2676 Тэрбумтан Mark Cuban-н хорин хэдэн настнуудад өгөх 5 ЗӨВЛӨГӨӨ 2015-04-21 2021
2675 Хоёр настай охиноо дахин төрнө хэмээн хөлдөөжээ 2015-04-21 2290
2674 100 настай загасны гэдэснээс СС-ийн офицерын үлдэгдэл гарч ирлээ 2015-04-20 2497
2673 3 настай хүү урд насанд нь өөрийг нь хөнөөсөн хүнийг олжээ 2015-04-17 2867
2672 Бухимдлаас зайлах дөрвөн арга 2015-04-17 2707
2671 60 орчим айл түймэрт өртөж, 22 айл орон гэргүй болжээ 2015-04-17 2192
2670 Австрали эмч нар түлэгдсэн хүмүүст үнэ төлбөргүй үзлэг, хагалгаа хийнэ 2015-04-17 2304
배너신청
자생병원

배너신청