Бичлэгийн тоо 3,329



Солонгос улсын “Keangnam Enterprises” буюу Кёнгнам Киоб группийн ерөнхий захирал Сун Ван Жон өнгөрсөн долоо хоногт амиа хорлон нас барсан билээ.

Тэрээр амиа хорлохоосоо өмнө нэгэн сонины сэтгүүлчтэй утсаар 50 минут орчим ярьж, авлига өгсөн улс төрчдийн нэрийг мөнгөний хамт дурджээ. Тэдгээрийн дунд Солонгос улсын одоогийн Ерөнхий сайд Ли Гуан Гүгийн нэр багтсан нь шуугиан дэгдээж байна.

Талийгч Сун Ван Жон 2014 оны дөрөвдүгээр сард болсон Их Хурлын нөхөн сонгуулийн үеэр Ерөнхий сайд Ли Гуан Гүгийн сонгуулийн штаб дээр очиж түүнд тус болох үүднээс 30 сая вон өгсөн гэж хэлжээ. Үүнийг Ерөнхий сайд Ли Гуан Гү эрс үгүйсгэж, түүнээс нэг вон ч аваагүй гэж мэдэгдэн, талийгаач ягаад түүний нэрийг дурдах болсныг үнэхээр ойлгохгүй байна гэж хэлсэн байна.

Мөн талийгаачийн гараараа бичиж үлдээсэн тэмдэглэлийн дэвтэрт Ерөнхийлөгч Пак Гын Хегийн ойр дотны найман улс төрчийн нэр, авсан хахуулийн хэмжээтэйгээ дурдагдсан байгаа бөгөөд энэ хэргийг Сөүл хотын Мөрдөн байцаах газраас шалгаж эхэлсэн байна. Тухайлбал, тэрээр 2012 онд Пак Кын Хегийн ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд зориулан эрх барих намын хууль тогтоогч Хон Мун Жонд 200 сая вон өгсөн гэж хар жагсаалтдаа тэмдэглэжээ.

Өмнөд Солонгост нийгмийн аль ч давхаргынханд амиа хорлох үзэгдэл их байдаг бөгөөд Сөүлийн дундуур урсах Хан мөрөнд үсрэх аль эсхүл өөрийгөө боомилсон хэрэг хааяагүй гардаг. Ингэснээр амиа хорлолтоор тус улс дэлхийд тэргүүлдэг бөгөөд олон алдартай бизнесмэн, улстөрчид амиа хорлогсдын жагсаалтад ордог. Тэгвэл тэрхүү жагсаалтыг Сун Ван Жон үргэлжлүүлэхдээ ийнхүү Өмнөд Солонгосын улс төрийг донсолгож, том дуулиан тарьсан авлигын хар жагсаалт үлдээгээд байна.

Түүнийг Сөүл хотноо модноос дүүжилж нас барсан байхыг олсон бөгөөд халааснаас нь улстөрчдөд өгсөн мөнгийг тэмдэглэсэн хар жагсаалт олдсон юм. Сун Ван Жоны групп нь Өмнөд Солонгосын үндэсний газрын тос корпорацитай хамтран Оросын газрын тосны төслийг гүйцэтгэж байсан бөгөөд амиа хорлохын өмнө Засгийн газраас тус төсөлд оруулсан 73 сая ам.долларын зээлийг дур мэдэн хувийн зардалдаа зарцуулсан хэрэгт прокурорт шалгагдаж байсан юм.

Харин Сун Ван Жоноос 2013 онд 30 сая вон авсан гэж жагсаалтад орсон Ерөнхий сайд Ли Гуан Гү тухайн үед сонгуульд ерөнхийлөгч Пак Кын Хегийн намаас нэр дэвшиж байсан бөгөөд энэ хэрэг гарсны дараа олон нийтэд хандан хэрэв авлига авсан гэх нотолгоо олвол “амиа егүүтгэнэ" хэмээн шийдэмгий мэдэгдээд байна.

Тэгвэл сөрөг хүчний зүгээс энэ дуулиан дэгдсэний дараа ерөнхий сайд Ли Гуан Гү ерөнхийлөгчийн ойрын хүрээний улстөрчдийг огцрохыг шаардаж байна.

Н.Төгс

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8548277/0ce/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2669 Луувангийн нухаш тураах цайруулах ид шидтэй 2015-04-16 2389
» хэрэв авлига авсан гэх нотолгоо олвол “амиа егүүтгэнэ" 2015-04-16 2479
2667 Дэлхийн хамгийн содон ээжүүд 2015-04-15 2079
2666 БНСУ-ын иргэний агаарын тээврийн онгоц ослын буулт хийлээ 2015-04-15 2516
2665 2 эхнэртэй залуу, 3 дахь эхнэрээ хайж байна 2015-04-15 2392
2664 Дутуу нойртой явах нь ямар уршигт хүргэдэг вэ 2015-04-14 2284
2663 Тарчиг амьдралаас тэрбумтан болсон Жэк Магийн фото түүх 2015-04-14 2313
2662 Тарчиг амьдралаас тэрбумтан болсон Жэк Магийн фото түүх 2015-04-14 2218
2661 2 настай мэт “гацсан” 19 настай охин 2015-04-14 2221
2660 Дэлхийн II дайнд ашиглаж байсан ер бусын 10 зэвсэг 2015-04-13 2229
2659 Хүний царайтай хурга төрж фермерийг шоконд оруулжээ 2015-04-13 2262
2658 ҮНЭТЭЙ САЛОНООС ХҮСДЭГ ҮР ДҮНГЭЭ ХӨРГӨГЧНӨӨСӨӨ 2015-04-10 2327
2657 Тайландийн цэрэг татлагын сонирхолтой зүйлс 2015-04-10 2778
2656 Ядаргаа тайлах үр дүнтэй 10 арга 2015-04-10 3563
2655 Толгой солих анхны мэс засал хийнэ 2015-04-10 2100
2654 Элэг хүний биеийг “Эмээ өвөө шиг асардаг” 2015-04-09 2306
2653 Өмнөд Солонгост оюутнуудын визний хяналтыг чангатгана 2015-04-09 2167
2652 Солонгост дугуй хулгайлдаг залуус баригджээ 2015-04-09 2247
2651 Өвөрмонголд болсон жагсаалыг хүчээр тараажээ 2015-04-08 2139
2650 Сураггүй болсон монголчууд 2015-04-08 2378
배너신청
자생병원

배너신청