Бичлэгийн тоо 3,329
ОХУ-ын баруун өмнөд хэсэгт орших Дагестаны бүгд найрамдах улсын Chirka тосгонд нэгэн фермер хонио хургалахыг тэсэн ядан хүлээж байсан боловч эцэст нь олныг цочирдуулам хэрэг болжээ. Ноён Blasius Lavrentiev тухайн хонио хээлтсэнийг нь мэдээд хургаа зарж борлуулан дахин мөнгө олох боломжтой боллоо хэмээн ихэд баяртай байжээ. Гэвч тэр шоконд орсноосоо зүрх нь зогсон үхэх шахжээ. “Би юу болж байгааг харахаар очтол нүүр дүүрэн үстэй хөгшин хүний царайтай хурга байхыг хараад айсандаа үхэх шахсан” гэж Ноён Blasius Lavrentiev хэлжээ.

Хурганы эцэг эх нь энгийн л хонь байсан учраас түүнийг ийм царайтай төрнө гэж зүүдлээчгүй ажээ. Орон нутгийн малын эмч 49 настай Dorofei Gavrilov хэлэхдээ энэ бүхэн хурганы эхэд нь хэт их А витамин өгснөөс болсон гэжээ.

Харин хурганы эзэн яг л лотонд хожсон мэт байгаа бөгөөд учир нь орон нутгийн циркээс түүний хурганд энгийн хонинд төлдгөөс 10 дахин илүү үнэ төлөх санал тавьсан бөгөөд өөр ч хэд хэдэн санал ирээд байгаа гэнэ. Энэхүү хүн царайтай хурга тосгоныхны бүх анхаарлыг татаад байгаа юм.
Хөрш айлын 65 настай Dementi Galkin “Би амьдралдаа маш олон сонин зүйл харж байсан ч ийм зүйлтэй анх удаа л тааралдаж байна. Тэр хурга яг л том хамартай, царай муутай хөгшин эр шиг” гэж хэлжээ.

Мөн тосгоны оршиг шуугч 56 настай Dana Mishina “Тэр их этгээд ч яг үнэндээ түүнийг юу болохыг нь мэдэхгүй байна. Миний ач зээ нар түүнийг хараад айсан. Тэр өсөөд том болохоороо ямар царайтай болох нь үнэхээр сонирхол татаж байна ” гэжээ.

Гэвч хурганы эзэн Blasius Lavrentiev “шалтгаан нь юу ч байлаа гэсэн би түүнийг хэн нэгний оройн хоолны ширээн дээр байлгахыг эсвэл түүний төрхөнд нь болсон хүмүүст худалдахыг огт хүсэхгүй байна. Тэр цаашдаа ч бидэнтэй хамт амьдрах болно.” гэж хэлсэн байна
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8544862/c13/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2669 Луувангийн нухаш тураах цайруулах ид шидтэй 2015-04-16 2389
2668 хэрэв авлига авсан гэх нотолгоо олвол “амиа егүүтгэнэ" 2015-04-16 2479
2667 Дэлхийн хамгийн содон ээжүүд 2015-04-15 2079
2666 БНСУ-ын иргэний агаарын тээврийн онгоц ослын буулт хийлээ 2015-04-15 2516
2665 2 эхнэртэй залуу, 3 дахь эхнэрээ хайж байна 2015-04-15 2392
2664 Дутуу нойртой явах нь ямар уршигт хүргэдэг вэ 2015-04-14 2284
2663 Тарчиг амьдралаас тэрбумтан болсон Жэк Магийн фото түүх 2015-04-14 2313
2662 Тарчиг амьдралаас тэрбумтан болсон Жэк Магийн фото түүх 2015-04-14 2218
2661 2 настай мэт “гацсан” 19 настай охин 2015-04-14 2221
2660 Дэлхийн II дайнд ашиглаж байсан ер бусын 10 зэвсэг 2015-04-13 2229
» Хүний царайтай хурга төрж фермерийг шоконд оруулжээ 2015-04-13 2262
2658 ҮНЭТЭЙ САЛОНООС ХҮСДЭГ ҮР ДҮНГЭЭ ХӨРГӨГЧНӨӨСӨӨ 2015-04-10 2327
2657 Тайландийн цэрэг татлагын сонирхолтой зүйлс 2015-04-10 2778
2656 Ядаргаа тайлах үр дүнтэй 10 арга 2015-04-10 3563
2655 Толгой солих анхны мэс засал хийнэ 2015-04-10 2100
2654 Элэг хүний биеийг “Эмээ өвөө шиг асардаг” 2015-04-09 2306
2653 Өмнөд Солонгост оюутнуудын визний хяналтыг чангатгана 2015-04-09 2167
2652 Солонгост дугуй хулгайлдаг залуус баригджээ 2015-04-09 2247
2651 Өвөрмонголд болсон жагсаалыг хүчээр тараажээ 2015-04-08 2139
2650 Сураггүй болсон монголчууд 2015-04-08 2378
배너신청
자생병원

배너신청