Бичлэгийн тоо 3,329

Сураггүй болсон монголчууд


Өнгөрөгч сарын 31-нээс нийт нутгаар цасан шуурга шуурч, авто замд хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, замын хөдөлгөөний нөхцөл байдал хүндэрсэн билээ. Байгалийн онц ноцтой үзэгдэл болно, цасаар шуурна гэж телевиз, радио гээд бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай мэдээлээд байхад хэнэггүй нэг нь яг энэ цасан шуурганаар замд гарч, алсыг зорьсон байх юм.Энэхүү байгалийн онц ноцтой үзэгдлийн улмаас олон зам даваа хаагдаж, 138 хүн төөрч сураггүй алга болж үндэсний хэмжээний гамшиг болж хувирлаа. Цасан шуурганы улмаасхоёр хүн харамсалтайгаар амиа алдаад байна.

Харин ОБЕГ-ын эрлийн баг шуурхай ажиллаж 134 хүнийг цаг алдалгүй хайж эсэн мэнд олсон гэх баяртай мэдээ дуулдавч эргээд энэ бүхний цаана бидний тайван зангаас үүдэж олон хүний эрүүл мэнд, эд материал үрэгдсэн гэдэг нь ойлгомжтой.

Уул нь эрс тэс уур амьсгалтай манай улсын хувьд энэ мэтийн байгалийн үзэгдэлд урьдаас сэрэмжтэй хандаж, урьдчилан сэргийлж, иргэд бүр сонор сэрэмжтэй байж чадвал хохирол багатай давах боломжтой юм шиг санагдах юм. Гэтэл анхааруулж, сануулсаар байтал аян замд гарч, автомашинаа цасанд хучуулах хэмжээнд хүрч байгаа нь дэндүү гэхэд дэндүү ухамсаргүй үйлдэл мэт.

Хил даван урсан одсон эх хүү хоёрыг монголчууд мартах учиргүй. Өөрөө бяцхан хэрнээ дүүгээ дааруулахгүйг хичээж бүх л хувцсаа тайлж хучаад амиа алдсан охиныг өдгөө эсэн мэнд үлдсэн дүү болон эцэг эх нь л санаж дурсах учиргүй. Байгалийн гамшигт монгол хүний тайван зангаар хандаж өөрийгөө ч өрөөлийг ч эрсдүүлэх аюулд унахгүйн тулд одоо хариуцлагатай л байх хэрэгтэй.

Өдөртөө жилийн дөрвөн улирлын өнгө үзүүлэх хаврын эхэн сарын өвөл ч ороогүй энэхүү их цастай эдгээр өдрүүдийг нийслэлчүүдийн хувьд энд тэнд осол аваар гарлаа гэх мэдээлэлд дасан зохицож, давхар олон хүний ажлыг нэмэгдүүлж өнгөрүүлсэн юм.

Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр хэн нэгнээсээ бурууг хайж, хожим сүүлд харууслын үгс чулуудаж суусаар байх юм бол монголчууд бидэнд энэ байдал гэм биш зан болох вий.

Д.Уянга

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8538459/c75/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2669 Луувангийн нухаш тураах цайруулах ид шидтэй 2015-04-16 2389
2668 хэрэв авлига авсан гэх нотолгоо олвол “амиа егүүтгэнэ" 2015-04-16 2479
2667 Дэлхийн хамгийн содон ээжүүд 2015-04-15 2079
2666 БНСУ-ын иргэний агаарын тээврийн онгоц ослын буулт хийлээ 2015-04-15 2516
2665 2 эхнэртэй залуу, 3 дахь эхнэрээ хайж байна 2015-04-15 2392
2664 Дутуу нойртой явах нь ямар уршигт хүргэдэг вэ 2015-04-14 2284
2663 Тарчиг амьдралаас тэрбумтан болсон Жэк Магийн фото түүх 2015-04-14 2313
2662 Тарчиг амьдралаас тэрбумтан болсон Жэк Магийн фото түүх 2015-04-14 2218
2661 2 настай мэт “гацсан” 19 настай охин 2015-04-14 2221
2660 Дэлхийн II дайнд ашиглаж байсан ер бусын 10 зэвсэг 2015-04-13 2229
2659 Хүний царайтай хурга төрж фермерийг шоконд оруулжээ 2015-04-13 2262
2658 ҮНЭТЭЙ САЛОНООС ХҮСДЭГ ҮР ДҮНГЭЭ ХӨРГӨГЧНӨӨСӨӨ 2015-04-10 2327
2657 Тайландийн цэрэг татлагын сонирхолтой зүйлс 2015-04-10 2778
2656 Ядаргаа тайлах үр дүнтэй 10 арга 2015-04-10 3563
2655 Толгой солих анхны мэс засал хийнэ 2015-04-10 2100
2654 Элэг хүний биеийг “Эмээ өвөө шиг асардаг” 2015-04-09 2306
2653 Өмнөд Солонгост оюутнуудын визний хяналтыг чангатгана 2015-04-09 2167
2652 Солонгост дугуй хулгайлдаг залуус баригджээ 2015-04-09 2247
2651 Өвөрмонголд болсон жагсаалыг хүчээр тараажээ 2015-04-08 2139
» Сураггүй болсон монголчууд 2015-04-08 2378
배너신청
자생병원

배너신청