
АНУ-ын Хойд Каролина муж улсад амьдардаг нэгэн хараагүй эр гэрлийг дүрс болгон хувиргадаг дижитал төхөөрөмжийн ачаар дахин хараа оржээ. 66 настай Ларри Хестер Дукэ Их Сургуулийн эрдэмтэд энэ төхөөрөмжийг асаах хүртэл 33 жил хараагүй явсан юм.
“Нүд”-ийг асаах үед Хестер эхлээд сандралд орсноос үсчсэн гэнэ. Дараа нь түүний нүдэнд инээмсгэлэл тодорчээ. Түүний эхнэр Жерри энэ баярыг хуваалцахаар түүн рүү гүйн очиж, “Үнэхээр харж байна уу” гэж хэлээд, эмчээс “Би түүнийг үнсэж болох уу?” гэж асуусан юм.
Хестер дахин нүдтэй болсон АНУ-ын долоо дахь хүн ажээ. Тэрээр энэ боломжийг олгосон эмч нарт талархалаа илэрхийлсэн байна. Тэрээр “Би ямар азтай юм бэ гэдэгтээ гайхаж байна”, “Яагаад би гэж?”, “Хэрэв үүнээс юу мэдэж авснаа бусадтай хуваалцвал, ач тусыг нь зөвхөн би хүртэхгүй шүү дээ” гэж хэлсэн юм.
Сонирхолтой нь Ларри, Жерри хоёр итгэл алдаад байх тэр үед Жерри нэгэн сэтгүүлийн өгүүлэл олж уншжээ. Үүний ачаар л Ларрид нүдний ретинаг нь орлох “Аргус II” хэмээх хиймэл төхөөрөмж суулгах боломж таарч, нүдтэй болоод байна. Энэ төхөөрөмж нь утасгүй технологи бүхий мэдрэгч бөгөөд тусгай нүдний шилэнд байрлуулсан камераас гэрлийн сигнал хүлээн авч, дүрс болгон хувиргадаг аж.
Түүний нүдэнд ийм төхөөрөмж суулгажээ