
32 настай Н гэгч этгээдийг НЦГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид өчигдөр баривчилжээ. Тэрбээр бүргэд хаалганы 77 түлхүүрээр зэвсэглэсэн нэгэн. Түүний ажлын цаг хөдөлмөрийн хуульд заасны дагуу найман цаг байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл ажлын өдөр 09- 17 цаг хүртэл ажиллахдаа эзгүй байгаа айлуудад нөгөөх олон түлхүүрээсээ тааруулж ордог гэнэ.
Нэг үгээр хэлбэл тантай зэрэгцэж ажилдаа гараад зэрэгцэж тардаг. "Ажлаа тараад" хулгай хийсэн эд зүйлсээ гэртээ авч очоод ангилан зарж борлуулдаг хүмүүстэйгээ холбогдно. Маргааш дахиад л ажилдаа гарна. Таны цаг наргүй ажиллаж хурааж хуримтлуулсан бүхнийг тань энэ хүн 77-н түлхүүрийнхээ аль нэгнээр гэрийг тань онгойлгож ороод л өөрийн болгоод авдаг байжээ.
Тэрбээр өнгөрсөн хугацаанд нийт 44 айлын гэрийг тоносон гэдгээ мэдүүлсэн байна.
Бидний хамгийн их найдвартай гэж тооцдог бүргэд хаалгыг толгой өвдөхгүй онгойлгочихдог тэрбээр олон түлхүүрийнхээ "буянаар" айл бүрийн хамгийн өнгөтэй өөдтэй үнэ цэнэтэй бүхнийг хулгайлсаар багагүй зүйл хуримтуулаад авсан. Ямар ч багаж хэрэглэлгүй ганцаараа явж, түлхүүр тааруулан хулгай хийдэг энэ этгээдээс болж өөр хэдэн айл ч хохирсон байж болзошгүй. Орцны жижүүр хаана байна , унтаж байна уу сэрүүн байна уу, аль эсвэл орцны жижүүргүй юу. Хулгайд эд зүйлсээ алдсан хойноо цагдаад хандахаасаа илүү, айл хүний амь нэг гэсэн уламжлалт ёс заншлаа сэргээж, сууц өмчлөгчдийн холбоо, хөршийн холбоогоо сайжруулж, хулгайчаас эд зүйлээ алдахгүй байх талаар хамтарч ажиллах цаг нь болжээ.
Дашрамд дурьдахад бүргэд хаалгандаа давхар цоож хийвэл хулгайчаас сэргийлэх боломжтой болохыг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна.
Uls.mn