Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эхнэр Ли Соль Жуг өнгөрсөн амралтын өдөр амаржиж, хүүтэй болсон байна.
Хэдийгээр 2010 онд тэд охинтой болсон ч өнөөг хүртэл охиноо олны өмнө гаргаж байгаагүй юм. Харин тэдний охины талаар Америкийн сагсчин Деннис Родман “Чу И охин ээж шигээ үзэсгэлэнтэй” гэж “CNN” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр дурьдаж байсан аж.
Хөдөлмөрийн намд ажилладаг Ким Хо гэгч “Удирдагч хэдхэн хоногийн өмнө гурав дахь хүүхдээ өлгийдөж авсан. Ким Чен Ун хүүгээ төрсний дараа эмнэлгээс гарч явсан” гэжээ.
Өнгөрсөн жил Ли Соль Жуг хоёр дахь охиноо төрүүлсэн гэж Өмнөд Солонгосын “Yonhapnews.co.kr” мэдээлж байсан ч Хойдын талаас батлаагүй билээ.