Дэлхий дахиныг нөмөрсөн зомбинуудын дайралт ирэх аймшигтай цаг үед таныг зугтахад туслах түүгээр ч барахгүй амьд мэнд мултарч чадахад гол үүргийг гүйцэтгэх мотоцикл бүтээгджээ. Санта-Крузд байрлах Motoped-ын багийнхан энэхүү мотоциклыг бүтээсэн бөгөөд Motoped Survival Bike: Black Ops Edition хэмээн нэрлэсэн байна. Үнэхээр тийм хар өдөр ирэхгүй байвал сайн хэрэг боловч Motoped Survival Bike: Black Ops Edition-той байхад бахархах зүйлтэй байна гэсэн үг гэнэ.
Энэхүү мотоцикл нь өрсөлдөх хэмжээний жижиг хөдөлгүүрт тээврийн хэрэгслүүдтэй харьцуулахад байгаль орчинд хортой хий, утааг 30 хүртэл хувиар бага ялгаруулдаг гэдэг нь нэг бахархах зүйл аж. Мөн хэрвээ та Motoped-ээ SmartCarb шатахууны системээр тоноглосон тохиолдолд бусад жижиг хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл эсвэл зугаацлын бүтээгдэхүүнүүдээс 50-70 хувиар бага хүлэмжийн хий ялгаруулах юм байна. Ингэснээр байгаль орчинд ихээхэн ээлтэй унаа хөлөглөж байгаа гэсэн үг.