Бичлэгийн тоо 3,329

Гаж донтой эзэн хаадын хачирхалтай түүх

23 цаг 4 минутын өмнө

Византийн эзэн хаан II Юстин байнга хий юм сонсдог, албатуудаа толгойноос нь хазах дуртай хүн байжээ

Италийн газар нутгийн үлэмж хэсгийг персүүдэд найр тавин өгснийг бодоход хэцүүхэн хаан байсан бололтой.Ер нь орчин үеийн хэмжүүрээр Юстин хаан сэтгэл мэдрэлийн эмнэлэгт байвал зохих нэгэн байсныг бодоход тэр үед хэн дуртай нь хаан болох боломжтой байж гэж бодогдмоор.

Эрдэмтэд энэ хааны талаар бусад хачирхалтай баримтуудыг олж чаджээ. Заримдаа Юстин чихэнд нь дуулдаад байгаа хий юмнаас зугтаж, чанга орилон орон доогуур шургадаг байсан гэнэ. Түүнийг эндээс гаргахын тулд баяр ёслолын үед л хэрэглэдэг байсан найрал хөгжмийг тоглуулдаг байжээ. Тэр үед эмчилгээний тодорхой арга байгаагүй тул хааны солио хөдлөхөд хажууд нь байх нэн аюултай байв. Хааныг тайтгаруулах гэж оролдвол толгойгоо хазуулдаг байжээ.

Сүүлдээ нэг арга олж, хаантныг дугуйтай сандал дээр суулган ордон дотуур түрэн давхих болжээ. Энэ нь хааныг ихэд зугаацуулж, ямар нэгэн аюултай үйлдэл хийхийг нь сатааруулдаг байж. Өвчин нь хөдөлсөн үедээ хэнийг ч хамаагүй шоронд суулгаж, цаазаар авахыг тушаадаг байсан тул их “аюултай этгээд “ баймаар, гэвч хэн ч түүнийг хаан ширээнээс нь зайлуулж зүрхлээгүй л байгаа юм даа.


Францын хаан IV Карл өөрийгөө чоно хэмээн итгэдэг байжээ

Энэ хааныг “ Солиотой хаан “ гэж нэрлэдэг байсан ч 1380 онд 12 настайдаа хаан ширээнд суугаад, Францыг 44 жил захирчихсан л байгаа юм даа. Түүний хаанчлалын үед Англи улстай хийсэн 100 жилийн дайн ид болж байсан билээ. Улс орон ийм хүнд хэцүү байдалтай байхад “ Солиотой “ хаанаар удирдуулах ямар байсан нь ойлгомжтой. Карл хааныг 24 настай байхад нь анх өвчний шинж тэмдэг илэрсэн гэдэг. Бүлэг рыцарийнхаа хамт ойд явж байсан тэрээр гэнэт өөрийн хүмүүс рүүгээ дайрч, хэд хэдэн хүн алсан байна. Тэр үед хэт ядарч, сэтгэл түгшсэнээс боллоо гээд өнгөрчээ. Хожим нь Карл ойр дотныхон болон өөрийнхөө нэрийг ч мартах болжээ. Бүр хаан гэдгээ ч мартаж, ордноор тэнүүчлэн өөрийгөө чоно хэмээн баталж, ульж үзүүлдэг байв. Бас хэн нэгэн түүнд гар хүрэхэд их уурлаж, өөрийгөө шилээр хийгдсэн тул хагарчихна хэмээн болгоомжлох болжээ. Энэ бүхний уршгаар нэгэн цагт хүчирхэг явсан Францын хаант төр ихээхэн суларч, хааны ах дүү нар хоорондоо зөрчилдөн иргэний дайн эхэлсэн байна. Үүнийг Англи мэт дайсагнагч орнууд дор нь ашиглаж ил цагаан халдлага үйлдэх болжээ. Карлын хаанчлал дуусгавар болох үед Францын газар нутгийн ихэнх нь харь орнуудын мэдэлд шилжсэн байлаа.


Данийн хаан YII Кристиан өөртөө гар хангалга хийх донтой нэгэн байжээ

Түүнийг 1766 онд хаан ширээнд залрахад бүгд энэ тухай мэдэж байсан боловч тоогоогүй гэдэг. Бас Кристиан идэж байгаа хоолноосоо зочид руу чулууддаг зантай байсан гэнэ. Гэхдээ тэр үед бүх л дээдсүүд хачин сонин ааш гаргадаг байсан болохоор нэг их анхаарал татаагүй байж болох юм. Хэсэг хугацааны дараа түүний өөрийгөө хангах дон нь хэрээс хэтэрч, төрийн хэргийг хэлэлцэж байхдаа хүртэл гар нь өмдөндөө байдаг болсон байна. Харин тэргүүн санваартнуудынхаа хажууд л биеэ арай дээр барьдаг байлаа. Хэдэн жилийн дараа Кристиан бүр галзуурч, ордны эмч Иоганн Струэнзи бараг л толгой даан төрийн хэргийг шийдэх болсон байна. Энэ эмч эхлээд хатан хааны нууц амраг болж, дараа нь хааныг ятгаж төрийн хэргийг шийдэх эрхийг өөртөө авчээ. Кристиан хаан энэ тухай огт санаа зовдоггүй байсан гэдэг.


Хятадын эзэн хаан Чжэндэ хий мөрөөдөлд автдаг хүн байв

Тэрээр 16-р зууны эхэн үеэр 14 настайдаа хаан сэнтийд заларсан ч дараачийн 10 жил буюу өөрийн хаанчлалын ихэнх үеийг 14 настай хүү шиг л байсаар өнгөрөөжээ. Тэр төрөл бүрийн тоглоом, наадгайд маш дуртай байсан гэнэ. Жишээ нь, маш баян лангуутай дэлгүүрийн худалдагч болж, дорд хүмүүсээ тоглоомондоо татан оролцуулах гэдэг байв. Ордныхон гайхан балмагддаг байсан боловч дүр эсгэхээс өөр аргагүйд хүрдэг байлаа. Бас дайчдаа командалсан генерал болж тоглохын тулд ордны бүх хүмүүст торгон дээл өмсгөж байсан гэдэг. Энэ нь түүний албатуудын сэтгэлд нийцэхгүй байсан нь мэдээж. Тэгээд ч түүний амьдрал зохих ёсоороо төгссөн байна. Хаантанзагасчлах үедээ архи хэтрүүлэн зооглож завинаас унан живж үхжээ.


Египетийн хаан Фарук бусдын халаасыг суйлах дуртай байв

Фарук бол Египетийн сүүлчийн хаан байсан бөгөөд дэлхийн 2-р дайны үеийн дийлэнх удирдагчдын нэгэн адилаар “жаахан зүгээргүй “ хүн байсан гэнэ. Хаанчлалынхаа эхний жилүүдэд тэр мөрийтэй тоглоом тоглож, эх захгүй найр наадам хийдгээрээ алдаршжээ. Хэсэг хугацааны дараа хоолны хэнээ тусч 130 кг жинтэй болсон ч өдөрт 30 шил содтой ундаа, хэд хэдэн том савтай түрс цааш харуулах болсон гэнэ. Гэхдээ энэ бүгд хоолны донгоор зогссонгүй. Ийм баян тансаг хүний хувьд бүр гайхалтай юм болж клептомани буюу хулгайн дон шүглэх болжээ. Фарук нэг удаа Уинстон Черчиллийн цагийг хулгайлж баригдангуутаа “оллоо” хэмээн гөрдсөн гэдэг. Бас арсланд бариуллаа гэж зүүдэлж хоноод, маргааш нь Каир хотын зоопаркт очиж бүх арсланг торон дотор нь буудаж алсан байна. Түүний сэтгэл мэдрэлийн хэвийн бус байдлыг илчилж, олны дургүйцлийг хамгийг ихээр хүргэсэн нэг баримт гэвэл: тэр улс орноо түрэмгийлэн эзлэх гэсэн Гитлерийн санаархлыг хөхүүлэн дэмжсэн дэлхийн цорын ганц удирдагч байсан явдал юм. Фашистууд Египет рүү довтлох гэж байхад тэр Гитлерт баяр хүргэсэн цахилгаан утас илгээж байжээ. Эцсийн эцэст Египетийн ард түмний тэвчээр барагдаж хаан эзнээ түлхэн унагасан билээ. 1952 онд Фарук хаан ширээнээсээ хөөгдөхөд түүний эрдэнэсийн санд тонноор хэмжигдэх алтан зоос, илбэчний хэрэгслүүд, порно киноны дэлхийн хамгийн томд орох цуглуулга байсан гэдэг.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8278681/df4/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2229 Амиа хорлох үзүүлэлтээрээ Өмнөд Солонгос улс дэлхийд 3-рт бичигдлээ 2014-09-06 2178
2228 Путин “Казахстан улс байгаагүй” 2014-09-05 2437
» Гаж донтой эзэн хаадын хачирхалтай түүх 2014-09-05 2723
2226 6,1 кг жинтэй хүүхэд төржээ 2014-09-04 2350
2225 В.Путины ажлын айлчлал албан ёсоор эхэллээ 2014-09-03 2569
2224 Түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн хачирхалтай үхлүүд 2014-09-03 2727
2223 АНУ-д дэлхийн хамгийн том матар барилаа 2014-09-03 2779
2222 Цагаан, өнгөт арьстай хосоос цагаан арьстай хүүхэд мэндэлжээ 2014-09-02 2669
2221 Bank of China-гийн салбар байгуулагдах нь тодорхой боллоо 2014-09-02 2631
2220 Багануур Дүүргийн Онцгойн дарга ажилтнуудын хамт амиа алджээ 2014-09-02 2507
2219 Солонгост буй Монголчуудын цалин ч нэмэгдэнэ 2014-09-01 2808
2218 Солонгос улс царцааны нүүдэлд өртөж байна 2014-09-01 2591
2217 Н.Түвшинбаяр аварга эцсийн мөчид өрсөлдөгчөө яллаа 2014-08-31 2843
2216 Ойрын ирээдүйд гарах 11 хайбрид загвар 2014-08-31 2231
2215 Дэлхийн хамгийн “нөлөө бүхий” ээжүүд` 2014-08-31 2133
2214 Элдэв сонинРОКЫН БЭЛГЭ ТЭМДЭГ 36 ЖИЛ ХАНИЛСАН ЭХНЭРЭЭСЭЭ САЛАХ ӨРГӨДЛӨӨ ӨГЧЭЭ 2014-08-30 2735
2213 Олигархи засаглалтай хамгийн том таван улс 2014-08-30 2674
2212 Ж.Нарантунгалаг Дэлхийн аварга боллоо 2014-08-30 2728
2211 Амьдралынхаа 15 жил, 390 сая төгрөгөө зарсан гоо сайхан ийм ч байх гэж дээ 2014-08-29 2825
2210 Энхийг сахиулагч гурван хүүхэд эх барьж авчээ 2014-08-29 2686
배너신청
자생병원

배너신청