Бичлэгийн тоо 3,329

              -

 Цагдаагийн байгууллагаас 51 хүний бүрэлдэхүүнтэй Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж байгаа UNMISS ажиллагаанд Монгол Улсын цэргийн багийн III дугаар ээлжинд амжилттай үүрэг гүйцэтгээд эх орондоо ирээд байгаа. Цэргийн багийнхантай уулзахад үүрэг гүйцэтгэсэн чиглэл бүр нь онцлогтой байж сонин содон дурсамж ихтэй иржээ. Тэдний дундаас энхийг сахиулагч ЦЕГ-ын авто баазын эмч, цагдаагийн ахмад П.Цагааннохой хүүхэд эх барьж авсан тухай мэдээллийг мөрдөс нэг нөхдүүддээ уламжилжээ. Тэрбээр: Эрхэм хүндэт мөрдөс нэг ахан дүүс та бүхнийхээ хаан амар хатан мэндийг эрэн мэндчилье. Бид бүхэн Цагдаагийн байгууллагаас 51 хүний бүрэлдэхүүнтэй Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж байгаа UNMISS ажиллагаанд Монгол Улсын цэргийн багийн III дугаар ээлжинд үүрэг гүйцэтгэхээр төрөлх эх орноосоо хөлгийн жолоо залсан үе саяхан мэт санагдавч бид үүргээ гүйцэтгээд ирлээ. Энэхүү энхийг сахиулах ажиллагаанд явахад бүх талаар тусалж дэмжсэн Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд болон Автобаазынхаа нийт бие бүрэлдэхүүндээ чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа илэрхийлье.Африк тивийн аагим халуун цагийн байдлын хүнд нөхцөлд есөн сарын хугацаанд НҮБ-ын III баазад үүрэг гүйцэтгэхдээ эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай өөрийн цэргийн багийн болон орон нутгийн иргэдэд үзүүлж ажиллалаа. Анх үүссэн цагийн байдлаар тусламж хүсэж ирсэн иргэдийн дунд толгой хүзүү цээж хэвлий, гар, хөл мөчиндөө шархтсан хүмүүст анхны үзлэг хийж эмнэлгийн анхны тусламжийг үзүүлсэн.Бентью хот дахь Нэгдсэн үндэсний байгууллагын Хувилай болон Арвай баазад Орон нутгийн гурван эхийг төрүүлсэн \ хоёр хүү, нэг охинг эх барьж авсан\ одоо IDP лагерт бид бүхний хамгаалтанд эх, хүүхдүүд эсэн мэнд эрүүл саруул өсөн бойжиж байгаа билээ.НҮБ-ын онгоцны осолд орсон дөрвөн ажилтанд тусламж үзүүлэн дараагийн шатны эмнэлэгт хүргүүлсэн.Мининд өртсөн Ардын чөлөөлөх армийн 10 цэргийн алба хаагчдад шархыг цэвэрлэж гэмтсэн эд эрхтэнд оёдол тавьж эмчилгээ хийж III шатлалын эмнэлэгт татан гаргалт хийлгэлээ.Өмнөд Судан улсын энхийг сахиулах ажиллагаанд ирээд Монгол Улсад тэр болгон тохиолдоод байдаггүй зүйлийг нүдээрээ үзэж гараараа барьж дэлхийн хүн төрөлхтөнд амьдрал бэлэглэх эмч хүний хариу нэхээгүй сүүн цагаан сэтгэлээр тэдэнд тусалж явсан минь Цагдаагийн байгууллагын нэр хүндтэй салшгүй холбоотой гэж эзэмшсэн мэргэжил алба хаагчдаараа бахархаж байна.Дэлгэр монголын түмэн олон амар тайван байгДэлхийн хүн олон эрүүл энх байг гэжээ.


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8270075/1e9/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2229 Амиа хорлох үзүүлэлтээрээ Өмнөд Солонгос улс дэлхийд 3-рт бичигдлээ 2014-09-06 2178
2228 Путин “Казахстан улс байгаагүй” 2014-09-05 2437
2227 Гаж донтой эзэн хаадын хачирхалтай түүх 2014-09-05 2723
2226 6,1 кг жинтэй хүүхэд төржээ 2014-09-04 2350
2225 В.Путины ажлын айлчлал албан ёсоор эхэллээ 2014-09-03 2569
2224 Түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн хачирхалтай үхлүүд 2014-09-03 2727
2223 АНУ-д дэлхийн хамгийн том матар барилаа 2014-09-03 2779
2222 Цагаан, өнгөт арьстай хосоос цагаан арьстай хүүхэд мэндэлжээ 2014-09-02 2669
2221 Bank of China-гийн салбар байгуулагдах нь тодорхой боллоо 2014-09-02 2631
2220 Багануур Дүүргийн Онцгойн дарга ажилтнуудын хамт амиа алджээ 2014-09-02 2507
2219 Солонгост буй Монголчуудын цалин ч нэмэгдэнэ 2014-09-01 2808
2218 Солонгос улс царцааны нүүдэлд өртөж байна 2014-09-01 2591
2217 Н.Түвшинбаяр аварга эцсийн мөчид өрсөлдөгчөө яллаа 2014-08-31 2843
2216 Ойрын ирээдүйд гарах 11 хайбрид загвар 2014-08-31 2231
2215 Дэлхийн хамгийн “нөлөө бүхий” ээжүүд` 2014-08-31 2133
2214 Элдэв сонинРОКЫН БЭЛГЭ ТЭМДЭГ 36 ЖИЛ ХАНИЛСАН ЭХНЭРЭЭСЭЭ САЛАХ ӨРГӨДЛӨӨ ӨГЧЭЭ 2014-08-30 2735
2213 Олигархи засаглалтай хамгийн том таван улс 2014-08-30 2674
2212 Ж.Нарантунгалаг Дэлхийн аварга боллоо 2014-08-30 2728
2211 Амьдралынхаа 15 жил, 390 сая төгрөгөө зарсан гоо сайхан ийм ч байх гэж дээ 2014-08-29 2825
» Энхийг сахиулагч гурван хүүхэд эх барьж авчээ 2014-08-29 2686
배너신청
자생병원

배너신청