Бичлэгийн тоо 3,329

Түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн хачирхалтай үхлүүд

4 цаг 9 минутын өмнө

1. Хаант Оросын үед асар их нөлөөтэй байсан Распутин хэмээх ламыг хөнөөхөөр шийджээ. Романовынхан түүнийг хордуулж алахаар шийдээд цианиттай дарс, нарийн боов өгчээ. Гэтэл таван хүнийг хангалттай хөнөөх хор идсэн ламтан огт хордсон шинжгүй бүгдийг нь идэж ууж дуусгасан байна. Аргаа барсан Романовынхан шууд буудаж орхиод үхэг хэмээн зочны өрөөнд орхиод явсан аж. Хэсэг хугацааны дараа эргэн ирж шалгатал Распутин амьд байсан тул ахин нэг буудсан байна. Үхэж өгөхгүй болохоор нь дүүжлүүрт өлгөжээ. Бас л амьд. Эцэст нь зодож, хүндээр бэртээгээд цагаан даавуунд сайтар ороож голын усанд хаясан гэдэг. Харин хоёр хоногийн дараа цогцсыг нь гаргаж ирэхэд яагаад ч юм нэг гар нь байхгүй болсон байв.

2. Хятадын Тан улсын үеийн аугаа яруу найрагч Ли Бай асар тэнэг гэмээр үхлээр үхжээ. Уянга яруу найрагт автсан тэрбээр голын усанд туссан сарыг барьж авах гээд усанд үйж амиа алдсан гэнэ.

3. Шведийн эзэн хаан Адольф Фредрих хоол идэж үхсэн хаан гэдгээрээ алдартай. Тэрбээр сүүлчийн оройн зоогондоо бүтэн далайн хавч, түрс, давсалсан байцаа, давсалж утсан май загас, нэг лонх оргилуун дарс, 14 таваг амттан, семла хэмээх сүүтэй жижиг талх зэргийг иджээ. Харамсалтай нь их идсэн хоол нь түүнд зохисонгүй хаантныг нөгөө ертөнцөд илгээж орхижээ.

4. АНУ-ын Охайо мужийн өмгөөлөгч Клемент Валландигам уушийн газарт буудуулж амиа алдсан хүний хэрэг дээр ажиллаж байхдаа хохирогч эр өөрийгөө буудаж амиа алдсан гэдгийг өөрийнхөө үхлээр баталж, үйлчлүүлэгчийнхээ гэм буруугүйг нотолсон юм. К.Валландигам хохирогч эрийн адил өвдөглөн сууж, буугаа сугалах явцдаа санамсаргүй байдлаар өөрийгөө буудаж амиа алдсан байна.

5. Канадын Торонтогийн хуульч Гарри Хой мөн л ажлынхаа төлөө амиа золиосложээ. Тэрээр хагардаггүй шилний найдваргүй талыг батлахыг зорьж Торонто Доминион төвийн 24 давхраас унав. Нягтрал сайтай шил хагараагүй ч тогтоож байсан хүрээнээсээ мултарсан аж.

6. Хүзүүндээ тэсрэх бөмбөгтэй эр банк дээрэмдэж байгаад үхжээ. Пицца түгээгч ажилтай Брайн Дуглас Уэллсийг 2003 оны намар ажлаа хийж явахад нь гурван этгээд барьж, хүзүүнд нь тэсрэх бөмбөгтэй хүзүүвч зүүлгээд хийх зүйлсийн жагсаалт, гар аргаар хийсэн шувууны бууны хамт өгч явуулжээ. Гэвч бүх зүйл буруугаар эргэж хөөрхий Уэллс амиа алдсан юм.

7. Грекийн гүн ухаантан Крисуппус/М.Э.Ө 206 онд/-ийн элэг нь хөшиж нас барсан юм. Хошин мэдрэмж өндөртэй, үргэлж бусдад инээд хөөр бэлэглэж явдаг тэрээр нэгэн удаа согтуу явж байгаад гоёлын хувцас идэж байгаа илжиг хараад инээсээр байгаад үхсэн гэдэг.

8. Археологич эртний Египетийн мумми судлаач Карнарвоныг Фараоны хараал хүрч амиа алдсан гэдэг. Үнэн хэрэгтээ тэрбээр шумууланд хатгуулж, цусанд нь бохир орсны улмаас нас баржээ.

9. Францын зүүн нутагт 1518 онд Бүжгэн тахал гэгч өвчин сэдэрчээ. Эл өвчнөөр өвдсөн хүн үхэн үхтэлээ хэдэн ч өдрөөр хамаагүй зогсолтгүй бүжиглэдэг байв. Гэвч энэ өвчин өнөөдөр ч анагаах ухааны тайлагдашгүй нууц хэвээр үлджээ.

10. Шар айргаар үер буусан гэвэл уух дуртай нөхдөд сайхан сонсогдох байх. Гэвч үнэндээ 1814 онд Лондонд болсон үер тун аймшигтай үр дүн дагуулсан юм. "Мьюкс энд Компэни брьюри" компанийн 323 мянган галлон буюу 1200 гаруй тоннын багтаамжтай шар айрагны торх задарч ойр орчмынхоо газрыг шар айрагт автуулж, арав гаруй байшин урсаж, долоон хүний аминд хүрч байжээ.

11. АНУ-ын Бостон хотод 1919 онд дээрхтэй төстэй эмгэнэлт явдал тохиожээ. Тус хотын Норт Эндэд байрлах чихрийн үйлдвэрийн цардуулын бурмыг агуулах торхнууд задарснаар бурам цагт 35 милийн хурдтай урсаж, 21 хүний аминд хүрч 150 орчим хүн гэмтэж бэртэж байв.

12. Конго улсад 1998 онд болсон хөлбөмбөгийн тэмцээний үеэр аянга ниргэжээ. Хөлбөмбөгийн талбайд асар хүчтэй аянга бууж нэг багийн 11 тоглогч газар дээрээ амьгүй болсон байна. Харин эсрэг багийнхан шалбархай ч үгүй үлдсэн аж. Африкийн орнуудад вүүдүү шашин өргөн дэлгэрсэн учраас ад зэтгэрээс асар их цэрвэдэг конгочууд эл явдлыг чөтгөрийн хараал гэж үзсэн байна.

13. Канадын иргэн эгч дүү хоёр Тайландад зугаалж яваад зочид буудлынхаа өрөөнд нас барсан байдалтай олджээ. Цагдаагийнхан тэднийг хордуулж хороосон гэж үзэж байсан ч мөрдөн байцаалтын явцад коктейлийн найрлагад агуулагдаж байсан мэдрэлд нөлөөлөгч бодисын нөлөөтэй болохыг илрүүлсэн байна. Гэвч нарийн шинжилгээ хийсний дараа тэдний уусан коктейль мэдрэлд нөлөөлөгч бодис бус мэдрэлд нөлөөлөгч хорт шумуултай байсан нь илэрчээ.

14. Зөвлөлт Оросын үед 1959 оны хоёрдугаар сард Уралын нуруунд орших Холат Сиякл хэмээх ууланд аялал хийж явсан 10 залуу цаначны ес нь учир битүүлгээр амиа алджээ. Харин нэг нь биеийн байдлаасаа болж, ууланд гаралгүй бааздаа үлдсэн байна. Эрлийн албаныхан уйгагүй хайсны эцэст цаначдын цогцсыг олсон ч нүдэндээ ч итгэмгүй байдал угтсан аж. Хохирогчид бүгд шатсан ч юм шиг, үхээд удсан ч юм шиг ч байдалтай болсон бөгөөд ямар нэгэн зүйлээс зугтсан шинжтэй энд тэнд тарсан байв. Хохирогчдын үхлийг аллага гэж үзсэн ч хэргийн газар тэднээс өөр хүн байсан ямар ч ул мөр илгээргүй аж. Эцэстээ энэ хэрэг хар гаригийнхантай эсвэл нутгийн савдагтай холбоотой таамгаар дуусчээ. Зарим гэрч болон нутгийн иргэдийн мэдүүлснээр хэрэг гардаг орой хурц цагаан өнгийн гэрэл хэдэнтээ үзэгдсэн ч гэдэг. Цаначдын нас барсан газар нь нутгийнхны хэлээр "Тийшээ бүү оч" гэдэг нэртэй уул байсан аж

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8276553/956/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2229 Амиа хорлох үзүүлэлтээрээ Өмнөд Солонгос улс дэлхийд 3-рт бичигдлээ 2014-09-06 2178
2228 Путин “Казахстан улс байгаагүй” 2014-09-05 2437
2227 Гаж донтой эзэн хаадын хачирхалтай түүх 2014-09-05 2723
2226 6,1 кг жинтэй хүүхэд төржээ 2014-09-04 2350
2225 В.Путины ажлын айлчлал албан ёсоор эхэллээ 2014-09-03 2569
» Түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн хачирхалтай үхлүүд 2014-09-03 2727
2223 АНУ-д дэлхийн хамгийн том матар барилаа 2014-09-03 2779
2222 Цагаан, өнгөт арьстай хосоос цагаан арьстай хүүхэд мэндэлжээ 2014-09-02 2669
2221 Bank of China-гийн салбар байгуулагдах нь тодорхой боллоо 2014-09-02 2631
2220 Багануур Дүүргийн Онцгойн дарга ажилтнуудын хамт амиа алджээ 2014-09-02 2507
2219 Солонгост буй Монголчуудын цалин ч нэмэгдэнэ 2014-09-01 2808
2218 Солонгос улс царцааны нүүдэлд өртөж байна 2014-09-01 2591
2217 Н.Түвшинбаяр аварга эцсийн мөчид өрсөлдөгчөө яллаа 2014-08-31 2843
2216 Ойрын ирээдүйд гарах 11 хайбрид загвар 2014-08-31 2231
2215 Дэлхийн хамгийн “нөлөө бүхий” ээжүүд` 2014-08-31 2133
2214 Элдэв сонинРОКЫН БЭЛГЭ ТЭМДЭГ 36 ЖИЛ ХАНИЛСАН ЭХНЭРЭЭСЭЭ САЛАХ ӨРГӨДЛӨӨ ӨГЧЭЭ 2014-08-30 2735
2213 Олигархи засаглалтай хамгийн том таван улс 2014-08-30 2674
2212 Ж.Нарантунгалаг Дэлхийн аварга боллоо 2014-08-30 2728
2211 Амьдралынхаа 15 жил, 390 сая төгрөгөө зарсан гоо сайхан ийм ч байх гэж дээ 2014-08-29 2825
2210 Энхийг сахиулагч гурван хүүхэд эх барьж авчээ 2014-08-29 2686
배너신청
자생병원

배너신청