Бичлэгийн тоо 3,329

Алдартнуудын талаарх “сэтгэл хөдөлгөм” баримтууд

Олны танил алдартай хүмүүсийн тухай сайнтай саартай цөөнгүй мэдээллүүд цахим ертөнцийн цаг минут тутмын онцлох нийтлэл болж байдаг. 

Эдгээр мэдээллүүдээс энэ өдөр элдэв хов живийн бус эсрэгээрээ харин хүн бүхний сэтгэлийг хөдөлгөж нэгийг тунгаах сэдэл өгөхүйц ийм нэгэн нийтлэлийг толилуулж байна.

Киану Ривз 

Дэлгэцийн “The Matrix” цуврал бүтээлээрээ алдартай Канадын жүжигчин Киану Ривз киноноос олсон ашгийнхаа $75.000.000 ам.долларыг кино багийнхандаа зориулсан байдаг. Ингэхдээ тэрээр “The Matrix” киноны хувцасны дизайнерууд болон тусгай эффект дээр ажилласан уран бүтээлчдэд домогт “The Harley Davidson”-ийн мотоциклуудаас худалдаж авч өгсөн гэнэ.

Жонни Депп 

Холливудын нэрт жүжигчин Жонни Депп өвчтэй хүүхдүүдэд сэтгэлийн дэм хайрлах зорилгоор хүн бүрийн сэтгэлд хоногшсон дүрүүдээрээ хүүхдийн эмнэлгүүдээр зочилдог гэнэ. Эдгээрийн нэг бол “Карибын тэнгисийн дээрэмчид” цувралын ахмад Жек Спэрроу бөгөөд өвчиндөө шаналсан хүүхдүүдэд гэнэтийн бэлэг барьдаг байна. Эх сурвалжид тэмдэглэснээр Жонни Депп нь ахмад Жекийнхээ дүрээр Диснейлендээр зочилж хүссэн хүн бүрт гарын үсгээ зурж өгч, дурсгалын зураг татуулдаг ажээ.

Тупак Шакур 

Реппэр Тупак Шакурт (1971 - 1996) эдгэршгүй эмгэгтэй Жошуа хүүгийн эцэг эхээс нэгэн захидлыг 1993 онд илгээжээ. Тэрхүү захидалд удахгүй хорвоогоос халих гэж байгаа хамгаас хайртай хүү Жошуагийнх нь эцсийн хүсэл нь реппэр Тупактай уулзах байсныг онцлоод хүүтэйгээ ирж уулзахыг гуйсан байжээ. Тупак захидлыг хүлээн авсан даруй хүүгийн сүүлчийн хүслийг нь биелүүлэхээр Мэрилендийг зорьсон байдаг. Хожмоо тэрээр хэвлэлийн “Joshua’s Dream” компанийг байгуулсан байдаг нь Жошуа хүүгийн гэгээн дурсгалыг хүндэтгэсэн явдал байсан ажээ.

Дэниел Рэдклифф 

Уран зөгнөлт “Harry Potter” (2001 - 2011) цувралын жүжигчин Дэниел Рэдклифф нь уулзсан хүн бүртээ сайхан сэтгэгдэл төрүүлдэг хүнлэг нэгэн гэнэ. Тэрээр гарын үсгийг нь авч, зургаа татуулахыг хүссэн хүн бүрт сэтгэлээсээ хандаж хамгийн багадаа 45 минутаас эхлээд цөөнгүй цагийг шүтэн бишрэгч нартайгаа өнгөрүүлдэг байна.

Жоан Роулинг 

Английн зохиолч Жоан Роулингийн бичсэн “Harry Potter” зохиол нь дэлхий дахинаа 400.000.000 гаруй худалдаалагдсан бестселлер бүтээл билээ. Энэхүү цуврал романыхаа №4 “Harry Potter and the Goblet of Fire” (2000) ботийг цус багадах өвчнөөр шаналж байсан Натали МакДональд охинд зориулж 1999 он гэхэд бичиж дуусгасан байжээ. Харамсалтай нь охин түүний илгээсэн цахим шууданг уншиж амжилгүй нас барсан учир зохиолынхоо нэг баатрыг түүний нэрээр нэрийдсэн байдаг гэнэ. Зохиолд гардагчлан Натали МакДональд охин нь Гриффиндорт ордог билээ.

Жон Бон Жови 

Хөгжмийн рок урсгалаар тоглодог “Bon Jovi” хамтлагийн дуучин, жүжигчин, хүмүүнлэгийн элч Жон Бон Жовигийн ажиллуулдаг "The JBJ Soul Kitchen" рестораны менюн дээрх бүх хоол нь үнэгүй бөгөөд хүмүүс төлөх мөнгөнийхөө оронд ресторанд нь сайн дураараа ажиллах эсвэл буяны үйлст хандив өргөх боломжтой байдаг ажээ.

Том Круз 

19 настайгаасаа кино ертөнцтэй амьдралаа холбосон жүжигчин Том Круз 1996 онд авто ослын гэрч болж байжээ. Санта Моникад гарсан энэхүү осолд 23 настай залуухан Бразил жүжигчин бүсгүй өртсөн бөгөөд машинд мөргүүлснийг нь Том Круз харсан байна. Тэрээр эмэгтэйн биеийн байдал ямархуу байгааг мэдэхийн тулд түргэний тэргийг дагаж явсан гэнэ. Хохирогчийн биеийн байдал сайн өнгөрсөн ч даатгуулаагүй байсан учир Том Круз эмнэлгийн төлбөр ба даатгалын $7000 ам.долларыг нь төлж өгсөн гэдэг.

Жорж Такеи 

“Star Trek” (1966 - 1969) цувралын Хикару Сулугийн дүрээрээ танигдсан АНУ-ын жүжигчин Жорж Такеи нь товлогдсон хэвлэлийн бага хурал болох цагаасаа тогтмол 2 цагийн өмнө очдог гэнэ. Тэрээр өөрийг нь хүндэлдэг бяцхан шүтэн бишрэгчийнхээ хүүхэлдэйн дээр гарынхаа үсгийг зурж, мэндийг нь мэдэхийн тулд ийнхүү 2 цагийн өмнө ирдэг юм байна. Учир нь тэрхүү шүтэн бишрэгч нь хэвлэлийн бага хурал дуусахыг хүлээх тэнхэлгүй өвчтэй нэгэн байдаг аж.

Мэрилин Мэнсон 

Амьд хөгжмийн “Marylin Manson” хамтлагийн хөгжимчин, сэтгүүлч, жүжигчин Мэрилин Мэнсоний шүтэн бишрэгч нэгэн залуу хорт хавдраар нирваан болжээ. Түүнийг таалал төгсөхөөс гурван долоо хоногийн өмнө Мэрилин Мэнсон залуутай уулзаж маш олон дурсгалт зүйлс өгснөөс гадна хамтдаа элдвийг ярилцаж, зурагт үзэхийн зэрэгцээ видео тоглоом хүртэл тоглож, комик ном ч уншсан байдаг ажээ. Энэ явдал 2000 онд тохиож байсан ба хорт хавдартай залуу нас барахдаа Мэрилин Мэнсоны зурагтай футболкатай байжээ.

Дэйв Грол 

2006 онд Австралийн “The Beaconsfield Mine” уурхайд гарсан ослын улмаас нэг хүний амийг авч одсон золгүй явдал болжээ. Осол гарах үед уурхайд 17 хүн байсан ба 14 нь аврагдаж гурав нь сураггүй болсноос нэг нь нас барж, хоёр нь 925 м гүнд гацсан байсныг төхөөрөмжөөр илрүүлсэн байна. Ингээд аврах багийнхан гарч чадалгүй уурхайн гүнд гацсан хоёр уурхайчинд 16 м урт хоолойгоор хоол хүнсийг нь өгч байсан гэдэг. Уурхайчид газрын гүний 925 метрт долоо хоног орчим байсан бөгөөд “Foo Fighters” хамтлагийн дуутай “iPod” өгөхийг хүссэн нь мэдээллийн хэрэгслүүдийн онцлох сэдэв болж байжээ. 

Энэ тухай сонссон хамтлагийн гитарчин, дуучин Дэйв Грол уурхайчдад хандан бичиг хүргүүлсэн бөгөөд энэхүү тэмдэглэлд хамтлагийн маань дуунууд та бүхнийг уурхайн гүнээс гарахад бага ч гэсэн нэмэр болно гэдэгт итгэж байна. Хэдий бид та нараас хол байгаа ч сэтгэл зүрхээрээ та хоёртой хамт байгааг хэлмээр байна. Тэгээд гэртээ эрүүл саруул ирэхэд чинь хамтлагийнхаа хүссэн тоглолтыг үзэх хоёр тасалбарыг хүйтэн шар айргийн хамт үлдээлээ шүү. Гэртээ эсэн мэнд ирээрэй. Удахгүй уулзацгаая гэжээ. Дэйв Грол уурхайчин залууст зориулж "Ballad of the Beaconsfield Miners" инструменталыг зохиосон байх агаад энэ нь хамтлагийн “Echoes, Silence, Patience & Grace” (2007) цомогт оржээ.

Рассел Брэнд 

Английн жүжигчин, зохиолч Рассел Брэндийг сэтгэцийн гажигтай гэхчилэнгээр нь онцолсон шар мэдээллүүд цөөнгүй байдаг ч тэрээр харагддагаасаа хамаагүй нинжин сэтгэлтэй нэгэн ажээ. “The Howard Stern Show”-нд оролцож байхдаа тэрээр гэр оронгүй, гудамны хүмүүст туслахыг хүсдэг тухайгаа ярьжээ. Ингэхдээ тэрээр зүгээр л мөнгө өгөөд явчих биш хамт хооллож, элдвийг ярилцаж хөгжилдөх дуртай гэсэн байна. Учир нь орон гэргүй, гудамны гэгдэх зарим хүмүүсээс ухаарал хайрласан амьдралын хамгийн гайхалтай зүйлсийг танин мэдэж, ойлгож ухамсарладаг гэжээ. Рассел Брэндийн гэр оронгүй, гудамны хүмүүст тусалж байгааг буулгасан цөөнгүй гэрэл зургууд байдгаас нийтэд хамгийн их хүрсэн нь Лос Анжелесын “The West Hollywood” орчмын хүмүүст тусалсан дүр зураг байдаг байна.

Зак Галифианакис 

“The Hangover” (2009 - 2013) киногоороо алдаршсан инээдмийн жүжигчин Зак Галифианакис 1994 онд өдгөө 88 настай угаалгын газрын ажилтан Элизабет “Мими” Хейсттэй найзууд болжээ. Тэрээр Санта Моникагийн “The Fox Coin Laundry” угаалгын газраар байнга үйлчлүүлдэг байсан нь ийнхүү санаанд багтамгүй гайхалтай нөхөрлөлийн эхлэл болсон байдаг. 

Зак Галифианакис түүнийг “The Hangover” (2013) киноны нээлтийн ёслолын арга хэмжээнд урьсан нь олны сонирхлыг багагүй татсан байдаг бөгөөд хэвлэлээр Мими хатагтайг түүний найз бүсгүй хэмээн эндүүрч бичих нь түгээмэл аж. Мими нь үнэн хэрэгтээ угаалгын газартаа амьдардаг гэр оронгүй нэгэн байсан бөгөөд үүнийг нь мэдсэн Зак Санта Моникад амьдрах байр хүртэл худалдаж авч өгчээ. Түүнчлэн жүжигчин Рене Зеллвегертэй хамтарч гэрийг нь тохижуулсан байдаг ба төлбөрийн бүхий л асуудлыг нь шийдэж өгдөг юм байна.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8208843/ede/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2129 гэртээ” ирлээ“Челси”-гийн домог Дрогба “ 2014-07-26 2608
2128 Сахалтай бүсгүй “МН17” онгоцныхонд зориулж дуу гаргана 2014-07-26 2675
2127 Гурван хөхтэй бүсгүйчүүдийн тоо ихэсч байна 2014-07-26 2551
2126 Найзыгаа зургаан удаа буудаж хөнөөсөн А.Мэндбаярт 25 жилийн хорих ял оноолоо 2014-07-25 2700
2125 Асуулга: Нөгөө тэмээ чинь нулимдаг байна шд! 2014-07-25 2265
2124 Асуулга: Нөгөө тэмээ чинь нулимдаг байна шд! 2014-07-25 2935
2123 Хунтайж Гарригийн шинэ мисс найз бүсгүй 2014-07-25 2829
2122 Алжирын 116 хүнтэй онгоц сураггүй алга болжээ 2014-07-24 2857
2121 Бие үнэлж байсан монгол эмэгтэйг саатуулжээ 2014-07-24 2897
2120 Өмнөд Солонгосыг дэлхийд алдаршуулсан топ 10 2014-07-24 2953
2119 Selena Gomez төрсөн өдрөөрөө "Охидын оройг тунхаглана" 2014-07-23 3155
2118 Охиноо алдсан эцэг эх фотошопчдоос тусламж гуйжээ 2014-07-23 3001
2117 “Боинг”-ийн сүйрэлд ОХУ хамааралгүй гэдгийг АНУ хүлээн зөвшөөрлөө 2014-07-23 2282
2116 Амьдралд хайртай хүмүүсийн арай өөрөөр хийдэг 10 зүйл 2014-07-22 2374
2115 Өвдөлт бүхий таашаал: Сексийн үеэр гардаг түгээмэл бэртлүүд 2014-07-22 3459
2114 10 сая ам.долларыг 1847 төгрөгийн ханштайгаар худалдав 2014-07-22 2606
» Алдартнуудын талаарх “сэтгэл хөдөлгөм” баримтууд 2014-07-20 2883
2112 Арслан зааныг эртний хүмүүс идэж дуусгажээ 2014-07-20 3263
2111 Мартагдсан ялтан наранд 13 жилийн ялаа өнгөрүүлжээ 2014-07-20 3261
2110 Хятадад бэлгэвч шиг хэлбэртэй зайрмаг эрэлттэй байна 2014-07-19 3347
배너신청
자생병원

배너신청