Бичлэгийн тоо 3,329
Мартагдсан ялтан наранд 13 жилийн ялаа өнгөрүүлжээ
Өчигдөр 10 цаг 35 минут
АНУ-ын Миссури мужийн Сент-Луис хотын оршин суугч холбогдох байгууллагуудын гаргасан бүдүүлэг алдаанаас болж шоронд суугаагүй юм. Тэрбээр дээрэм хийснийхээ төлөө шоронд 13 жил хоригдох ёстой байсан ч сая эрх чөлөөтэй болжээ. 1999 онд Корнелиус Андерсон гэдэг энэ эр өөрийн хамтрагчтай хамт Burger King зоогийн газрын менежерийн эрхэд халджээ. Дараа жил нь гэмт этгээд шүүхээр орсон бөгөөд шүүгчид түүнд 13 жилийн ял өгсөн юм. Андерсоны өмгөөлөгч нар шүүхийн энэхүү шийдвэрийг давж заалдсан бөгөөд тэр хугацаанд ялтныг батлан даалтад гаргасан аж.


Хүсэлтийг нь нааштай шийдвэрлээгүй бөгөөд Андерсон зарлан дуудах хуудас хүлээж авах ёстой байжээ. Гэвч түүнд зарлан дуудах хуудас ирсэнгүй. Аргаа бараад тэр өөрөө хаашаа илгээгдэх ёстойгоо асуусан ч түр хүлээхийг шаарджээ. Энэ бүх хугацаанд Андерсон хуулийн байгууллагаас зугтахыг оролдоогүй гэнэ. Мань хүн оршин суух хаяг дээрээ амьдарч байсан бөгөөд татвараа цаг тухайд нь төлж байлаа. Ажилд орсон бөгөөд гэрлэж амжив. Улмаар салаад дахин гэрлэжээ. Орон нутгийн сүм болон хөлбөмбөгийн багт сайн дурын ажилтан хийсэн аж.


Энэ олон жилийн дараа мань хүн өөрийг нь мартаж орхижээ гэж бодсон байна. Гэтэл өнгөрсөн зун мань хүн эрх чөлөөтэй болох ёстой байсан өдөр амьдрал нь орвонгоороо эргэв. Түүний гэрт цагдаа нар ирээд баривчлан шорон руу авч явжээ. Үүнийг мэдээд интернэт хэрэглэгчид Андерсоныг дэмжсэн кампанит ажил өрнүүлэв. Түүнийг эрх чөлөөтэй болгохыг шаардсан хүмүүсийн тоо 35 мянга гаруй болсон байна. Шүүгч ялтаныг маш сайн сахилга баттай байсан тул сайшаагаад эрх чөлөөтэй болгохыг үүрэгдсэн аж. Эх сурвалж www.wikimon.mn
- See more at: http://www.wikimon.mn/content/55766.shtml#sthash.uhaNVDuR.dpuf
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8208827/509/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2129 гэртээ” ирлээ“Челси”-гийн домог Дрогба “ 2014-07-26 2608
2128 Сахалтай бүсгүй “МН17” онгоцныхонд зориулж дуу гаргана 2014-07-26 2675
2127 Гурван хөхтэй бүсгүйчүүдийн тоо ихэсч байна 2014-07-26 2551
2126 Найзыгаа зургаан удаа буудаж хөнөөсөн А.Мэндбаярт 25 жилийн хорих ял оноолоо 2014-07-25 2700
2125 Асуулга: Нөгөө тэмээ чинь нулимдаг байна шд! 2014-07-25 2265
2124 Асуулга: Нөгөө тэмээ чинь нулимдаг байна шд! 2014-07-25 2935
2123 Хунтайж Гарригийн шинэ мисс найз бүсгүй 2014-07-25 2829
2122 Алжирын 116 хүнтэй онгоц сураггүй алга болжээ 2014-07-24 2857
2121 Бие үнэлж байсан монгол эмэгтэйг саатуулжээ 2014-07-24 2897
2120 Өмнөд Солонгосыг дэлхийд алдаршуулсан топ 10 2014-07-24 2953
2119 Selena Gomez төрсөн өдрөөрөө "Охидын оройг тунхаглана" 2014-07-23 3155
2118 Охиноо алдсан эцэг эх фотошопчдоос тусламж гуйжээ 2014-07-23 3001
2117 “Боинг”-ийн сүйрэлд ОХУ хамааралгүй гэдгийг АНУ хүлээн зөвшөөрлөө 2014-07-23 2282
2116 Амьдралд хайртай хүмүүсийн арай өөрөөр хийдэг 10 зүйл 2014-07-22 2374
2115 Өвдөлт бүхий таашаал: Сексийн үеэр гардаг түгээмэл бэртлүүд 2014-07-22 3459
2114 10 сая ам.долларыг 1847 төгрөгийн ханштайгаар худалдав 2014-07-22 2606
2113 Алдартнуудын талаарх “сэтгэл хөдөлгөм” баримтууд 2014-07-20 2883
2112 Арслан зааныг эртний хүмүүс идэж дуусгажээ 2014-07-20 3263
» Мартагдсан ялтан наранд 13 жилийн ялаа өнгөрүүлжээ 2014-07-20 3261
2110 Хятадад бэлгэвч шиг хэлбэртэй зайрмаг эрэлттэй байна 2014-07-19 3347
배너신청
자생병원

배너신청