Бэлгэвч шиг хэлбэртэй зайрмаг Хятад хүүхдүүдийн дуртай амттан болжээ. ‘Bubble Cream’ нэртэй зайрмаг нь хүүхдүүдэд муу үлгэр дууриал үзүүлнэ гэж эцэг, эхчүүд шүүмжилж байна. Бэлгэвч шиг хэлбэртэй зайрмагны орой дээрээс хүүхдүүдэд хазаж иднэ. Бага сургуулийн сурагчийн аав Ван “Насанд хүрсэн хүмүүс хүүхдүүдийнхээ дэргэд ийм зайрмаг идэхэд ичгэвтэр шүү дээ. Хүүхэддээ юу гэж тайлбарлах болж байна? Ичмээр юмаа” хэмээн ярьжээ.