Бичлэгийн тоо 3,329

za araichdee ugui blguidee

Уншсан 2794 vote 0 2014.06.20 23:27:26
Европ, дэлхийн аварга цолыг эзэмшигч Испаний шигшээ баг ДАШТ-ийг цааш үргэлжлүүлэх боломжгүй боллоо. Сүүлийн жилүүдэд дэлхийн хөлбөмбөгт ноёрхсон тэд өнгөрсөн шөнө Чилийн багт хожигдсноор хасагдах нь тодорхой болжээ. 

 

Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд төрөн гарсан хамгийн агуу шигшээ багуудын нэгт зүй ёсоор тооцогдох Испаний шигшээгийн нэгэн үе ийнхүү хамгийн сүүлийн тэмцээнээ өндөрлүүлж байна. Луйс Арагонес 2008 оны Еврод түрүүлсэн багийг Барселона клуб дээр суурилан бүрдүүлж, түүний залгамжлагч Висенте Дель Боске 2010 оны Дэлхийн аварга, 2012 оны Европын аваргын тэмцээнүүдэд дарааллан түрүүлж байсан билээ. Ийм тасархай амжилтыг өмнө нь ямар ч баг үзүүлж байсангүй.

 

 

 

Ямар ч багт эрч хүч, ялалтаар цангах гэдэг маш том асуудал болдог. 3 том тэмцээнд дарааллан түрүүлсэн багийн уур амьсгалыг өмнөх шиг нь хадгална гэдэг үнэхээр хүнд гэдэг нь ч тодорхой. Хэдий тэмцээн бүрт шигшээд шинэ тоглогчид орж ирэн, цус сэлбэж байсан ч тэр нь энэ удаад хангалттай байсангүй.

 

Икер Касильяс, Шави Эрнандес, Шаби Алонзо гээд олон тоглогчийн хувьд энэ тэмцээн тэдний карьерын сүүлийн дэлхийн аварга болж байна. Нэгэн үе дэлхийн хөлбөмбөгийн өнгийг тодорхойлж байсан эдгээр тоглогчдыг энэ тэмцээнд бүтэлгүйтэхийг харан, харамсан суухыг харах ямар ч фанатад хэцүү байсан нь тодорхой.

 

Чилийн шигшээ багийн энд магтая. Марсело Бьелсагийн удирдсан Чилийн шигшээ өнгөрсөн дэлхийн аваргад үзүүлж байсан аюултай сөрөг довтолгоо, аймшигтай хурдтай тоглолтоо улам төгс болгож, Испаничуудыг төвөггүйхэн буулгаж авлаа. Эхний гоолд тэдний довтолгооны бүх тоглогчид оролцож, бүгд өөрсдийн үүргээ гүйцэтгэн, Х.Варгас тооны харьцааг нээсэн юм. Испаний шигшээ багийн хамгаалалт тэдний замбараагүй гүйлтийн учрыг олж чадсангүй.

 

 

 

 

2 дахь гоол эхний үе дуусахаас өмнө орсон. Алексис Санчесийн хийсэн хаалттай цохилтыг И.Касильяс хаасан ч ойж ирсэн бөмбөгийг хааж чадсангүй. Зөв газраа, зөв цагтаа байсан Арангуиз хоншоороороо цохисон цохилтоороо тооны харьцааг 2:0 болгожээ. Энэ бол Испаний эрин үе өндөрлөхийн дохио болсон, түүнийг баталгаажуулсан гоол болсон билээ.

 

 

 

 

Хэдий Дель Боске хэд хэдэн зоримог шийдвэр гаргаж бүрэлдэхүүнээ багагүй өөрчилсөн ч тэр нь хангалттай байсангүй. Төвийн хамгаалалтанд Пикегийн оронд Байерны Хави Мартинезыг гаргасан бол Шави Эрнандес сүүлийн жилүүдэд бараг анх удаа сэлгээнд суусан нь онцлохоор байлаа. Сэлгээгээр Коке, Касорла, Торрес нар гарч ирсэн ч тэр нь хангалттай байсангүй.

 

Испаний эрин энд ирээд өндөрлөлөө. Дэлхийг донсолгож, 6 жилийн турш байлдан дагуулсан Испаний шигшээ баг ийнхүү гэртээ харих боллоо. Баяртай, Ялагдашгүй Армада!

 

 

ОНЦЛОХ МӨЧ

Тоглолтын төгсгөл хэсэг. Нэгэн үе дэлхийг донсолгож, ямар ч багийг өөрийн тоглолтдоо оруулан хожиж, давамгайлж явсан Испаний шигшээ багийн уналт нүдэн дээр өрнөх тэр мөч. Өмнөх ДАШТ-д Швейцарийн багт эхний тоглолтдоо хожигдсон ч дараагийн тоглолтууддаа нэг ч ялагдалгүй, нэг ч гоол алдалгүй явсаар түрүүлсэн тэднийг энэ удаад ч үүнийгээ давтах болов уу гэж олон хүн найдаж байсан нь тодорхой. Дараагийн тэмцээнд хангалттай хэмжээнд шинэчлэгдсэн шигшээ баг ирж, бүр улам амжилт үзүүлэх нь тодорхой биз ээ.

 

 

ОНЦЛОХ ТОГЛОГЧ

Икер Касильяс. Сайн биш муу талаараа. 2 гоолд 2-ууланд нь түүний буруу шийдвэр багагүй нөлөөлсөн. Эхний гоол дээр Варгасд тийм амархан даруулж хуурагдана гэдэг, 2 дахь гоол дээр Санчесийн цохилтыг тийм "сонин" хатгана гэдэг дэлхийн шилдэг хаалгачдаас гарамгүй шийдвэрүүд байлаа. Эхний тоглолтонд нэлээдгүй зэмлэл хүртсэн түүний хувьд энэ нь магадгүй шигшээдээ хийсэн хамгийн сүүлийн тоглолт нь ч байж мэдэх юм.

 

 

ОНЦЛОХ СТАТИСТИК

ДАШТ-ий өмнө хамгийн их анхаарал татаж байсан Испаний шигшээгийн довтлогч Диего Коста тоглолтын турш ердөө 21 удаа л бөмбөгөнд хүрчээ.

 

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8163790/349/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2049 za araichdee ugui blguidee 2014-06-20 2942
» za araichdee ugui blguidee 2014-06-20 2794
2047 ХХ зууны төгс гоо үзэсгэлэн 2014-06-18 3033
2046 ХХ зууны төгс гоо үзэсгэлэн 2014-06-18 2821
2045 Хөдөлмөр эрхлэгчдийн “Дундаж цалин” хэдэн төгрөг болов 2014-06-18 3416
2044 Байрны үнийн “хөөс” хагарч эхэллээ 2014-06-18 3113
2043 БНСУ-д ажиллаж буй иргэдийн нийгмийн даатгалын журмыг шинэчиллээ 2014-06-17 3359
2042 Өөрийнхөө ясыг чанаж шөл уув [1] 2014-06-17 3678
2041 Хүүхдээ хэрхэн өндөр болгох вэ? 2014-06-16 4187
2040 Наалддаг дотуур хувцас хэрэглээнд нэвтэрчээ 2014-06-16 3518
2039 “Өгөөмөр зах”-д машинаа хоёроос дээш цаг зогсоовол цагт 4000 төгрөг төлнө 2014-06-16 3389
2038 Ашиглалтанд ороод удаагүй барилгын тоосго нуржээ 2014-06-15 3506
2037 “Киви”-гийн Намуунаа Португалийн эрлийз гэдгээ зарлав 2014-06-15 3188
2036 Шигдсэн хумсыг хэрхэн эмчлэх вэ? 2014-06-15 3162
2035 Шигдсэн хумсыг хэрхэн эмчлэх вэ? 2014-06-15 3090
2034 Топ модель О.Пүрэвдуламын хөлбөмбөгийн талбай дээрх нүцгэн зураг 2014-06-15 4982
2033 О.Баасанхүүг эргүүлэн татах эсэхийг Г.Шийлэгдамба шийдэхээр болжээ 2014-06-12 3136
2032 Монголын газар нутаг цөөн хэдэн хүмүүсийн гарт төвлөрөх үү 2014-06-12 3030
2031 Өнөөдөр шөнө хөлбөмбөгийн Дэлхийн аварга эхэлнэ 2014-06-12 2779
2030 Амьд Бурханд өргөмжлөгдсөн, хөлөө газар хүргэдэггүй охин 2014-06-11 3769
배너신청
자생병원

배너신청