Бичлэгийн тоо 3,329
Монголын газар нутаг цөөн хэдэн хүмүүсийн гарт төвлөрөх үү

Үүнтэй зэрэгцэн хэсэг иргэд өчигдөр оройн 17.00 цагийн орчимд Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барихыг эсэргүүцсэн “Газрын хуулийг дэмжихгүй” нэртэй жагсаалыг зохион байгуулсан юм.
Тэдний тавьж байгаа шаардлага нь, мал аж ахуйн зориулалтаар газрыг хувааж өмчлүүлэх нь Монголын уламжлалт амьдралын үндсэн нөхцөл болсон өргөн нутгаар бэлчээрлэх боломжийг үгүй болгох. Ингэснээр иргэдийн эзэмшлийн багахан талбайд байгаа бэлчээрийн ургамлын нөхөн сэргэлт, байгалийн зүй тогтол алдагдах, газар талхлагдан, бэлчээр үржил шимгүй болох, өмчийн харилцаанаас үүдэлтэй нутаг бэлчээрийн маргаан үүсэх, малын бэлчээрийн хомсдолд орох, улмаар өвс ургамал сайтай бэлчээрийн дамын наймаа, үнийн хиймэл өсөлт үүсэх, цаашдаа цөөн баячууд бэлчээрийн сайныг сорчлон эзэмших, гадаадын томоохон бүлэглэлүүдийн санхүүжилт орж ирэх, Монголын хөдөө аж ахуй харийнхны мэдэлд орох гэх мэт аюулаас сэргийлэх нь тус хуулийг эсэргүүцэх явдал юм хэмээн тайлбарлаж байна.
Тодруулбал, Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу Монгол Улсын нийт гурван сая хүнд тус бүрт нь 0.07 га газрыг нь өгөхөөр заажээ. Энэ нь нийлээд ердөө л 210,000 газар болж байгаа бөгөөд үүнийг км2-т шилжүүлбэл 2,100 км2 болно гэсэн үг. Дээрх үзүүлэлтийг 1.5 сая км2 буюу нийт газар нутагт харьцуулбал 0,13 хувийг нь эзэлж байгаа аж.
Энэхүү хуулийн үзэл санааны цаана өөр нэг аюултай зүйл нуугдаж байх магадлал өндөр бөгөөд АНУ-ын хуулиар жиших аваас хувийн өмчийн газар дээрээс олдсон ашигт малтмал нь тухайн газрын эзнийх болдог. Энэ нь хэрвээ манайд хэрэгжвэл ашигт малтмалыг ямар нэг асуудалгүйгээр, магадгүй тусгай зөвшөөрөл, хяналтгүйгээр олборлох боломжийг бүрдүүлэх сул талтай юм байна.
Энэ талаар “Газрын хуулийг дэмжихгүй” жагсаалыг зохион байгуулагчид “Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хуулиуд дээр хэрхэн газрын баялгийг Монголын ард түмэнд хүртээлгүйгээр хуваах, хуу хамах вэ гэдэг арга, механизмаа суулгасан байна. Тэд хуулийн заалтуудаар байж болох газрууд тэр бүү хэл бүүр хилийн зурвас дотор хүртэл ашигт малтмал эрж хайхаар, ашиглахаар хуулийн төсөлд тусгажээ” хэмээн тайлбарласан юм.
Газрын тухай хууль бол Үндсэн хуулийн дараа ордог хамгийн том язгуур хууль. Монгол Улсын тусгаар тогтнол хүчтэй байхын тулд газрын асуудал мэдээж чухал. Манайд 1992 он хүртэл газрыг өмчлөх тухай заасан нэг ч заалт хуулинд байгаа юм байна. Тодорхой хэлвэл, иргэн хүн газар өмчлөх тухай ярьж байгаагүй гэсэн үг.
Газрын тухай хуулийн төслийг лоббидож байгаа гишүүдийн ярьж байгаа зүйл нь тус хуулийг баталсанаар эдийн засгийг эргэлтэд оруулъя, хүмүүсийн аж амьдралыг дээшлүүлье гэх мэт чихэнд чимэгтэй үгс.
Газрын тухай хуулийг эсэргүүцэгчдийн нэг болох УИХ дахь бие даагч гишүүн С.Ганбаатар үүнийг “1992 онд яг энэ маягаар хувьчлалыг ярьж хийсэн. Төрийн өмчийг хувьчилж, эдийн засгийн эргэлтэд оруулж, хувьд өгье, иргэн бүрийг өмчтэй болгож хувь хүнийг эрх чөлөөтэй болгоё гэж байсан. Ягаан, цэнхэр тасалбар гээчийг хүртэл гаргаж ирсэн шүү дээ. Төрийн өмч, том үйлдвэрүүдийг хувьчилсны дараа сайн ажиллаж байгаа нэг үйлдвэрийг заагаад өг гэвэл өнөөдөр алга. Хувь хүмүүс өмчтэй байна гэдэг хоорондоо өрсөлдөх болно. Үндэстэн дамнасан корпорациуд үүн дээр тоглолт хийж эхэлдэг. Ер нь төртэй ярихаас илүү хувь хүнтэй ярих нь хавьгүй дээр” хэмээн тайлбарлав.
Өөрөөр хэлвэл, С.Ганбаатар гишүүний ярьж байгаачлан тус хууль батлагдсанаар малчид өвөлжөө хаваржаагаа оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрт барьцаанд тавих боломж бүрдэх аж. Үр дүнд нь буюу хэдэн жилийн дараа цөөн хэдэн хүн Монголын нийт бэлчээрийн газар нутаг, өвөлжөө, хаваржааг эзэмшиж байх аюултай байдал үүсэж болзошгүй.
“Газар бол улсын үндэс” хэмээх Модун Шаньюгийн үг бол зүгээр ч нэг хий хоосон үг биш. Нүүдэлчдийн соёл иргэншлийн үндэс мал бэлчээрлэх эзэмшил газар нь улсын үндсэн гол сурвалж төдийгүй, мал нь хүн зоноо тэжээн тэтгэх үндэс болдгийн учир гэсэн утга учир дээрх үгэнд оршиж буй. Цөөн үгээр хэлвэл бусдаас эдийн засгийн хувьд харъяалалгүй орших эх үндэс нь газар нутаг юм.

Р.Улам-Оргих