Бичлэгийн тоо 3,329
Хүүхдээ хэрхэн өндөр болгох вэ?
            

Хүүхэд насанд хүрсэн хойноо хэр өндөр болох нь удмын хүчин зүйлээс шууд хамаарна гэдгийг ойлговол зохино. Удамшлаас гадна хүүхдийн өсөлтөнд дараах хэдэн хүчин зүйл нөлөөлнө.


Үүнд:
• Хооллолт
Эрдэс давсууд ялангуяа кальций (сүү, сүүн бүтээгдэхүүн), аминдэмүүд (жимс, ногоо), уураг (мах) маш чухалд тооцогдоно. 9-18 насанд өдөрт 1300 мг кальций идэх шаардлагатай. 1 аяга сүүнд 300 мг кальций агуулагдана.
Annals of Human Biology сэтгүүлийн 2007 оны 6-р дугаарт бичсэнээр бол Голландчууд дэлхийд хамгийн өндөр ард түмэнд тооцогддог. Тэдний хоол хүнсэнд сүү, тараг, бяслаг маш чухал байр суурийг эзэлдэг байна.
• Өсөлтийн болон бусад гормоны хэмжээ
Өсөлтийн гормон өнчин тархинд нийлэгжих ба унтаж байх үед хамгийн ихээр ялгардаг гэдгийг бид сайн мэддэг. Иймд тогтмол хангалттай сайн унтах нь хүүхдийн өсөлтөнд сайнаар нөлөөлдөг. Унтаж байхдаа амьсгалаа түгждэг, амьсгалын замын бөглөрөлтэй хүүхдэд өсөлтийн гормоны ялгаралт багасдаг болохыг анагаах ухаан нотолсон юм. Цэцэрлэгийн насныхан хоногт 10-12 цаг, 10-16 насанд 8,5-9,5 цаг унтах хэрэгтэй. Ер нь хүүхэд бидний боддогоос их унтах шаардлагатай. Харин Монголчууд хүүхдээ их унтуулах нь буруу гэдэг ойлголттой байдаг нь тийм ч зөв биш юм.
• Хөдөлгөөний идэвхи, дасгал хөдөлгөөн, биеийн тамир, спортоор хичээллэх
Хүүхэд, өсвөр насныхан өдөр бүр багадаа 1 цаг идэвхитэй хөдөлгөөн хийж байх шаардлагатай. Сагсан бөмбөг, гар бөмбөг, усанд сэлэлт зэрэг төрлүүд өндөр болгох ач холбогдолтой.
• Биеийн ерөнхий эрүүл мэндийн байдал
Олон удаа өвчилдөг, төрөлхийн, архаг хүнд өвчтэй, байнга антибиотик, гормон эмчилгээ, (үүнд утлагаар хэрэглэх мөн орно гэдгийг анхаарна уу) хийлгэх нь хүүхдийн өсөлтөнд сөргөөр нөлөөлнө.

1-3 насанд 6 сар тутам, 3-18 насанд жил бүр хүүхдийн эмчид үзүүлж өсөлт хөгжилт, эрүүл мэндийг нь хянаж үнэлэж байх шаардлагатай.
Хүүхдийн урт амьдралынхаа энхий 1 жилийн хугацаанд дунджаар 25 см-аар нэмэгддэг. 1-2 насанд ойролцоогоор 13 см, 2-3 насанд 9 см-ээр өсдөг бөгөөд 4 настайдаа төрөх үеийнхээ уртыг 2-оор үржүүлдэг. 3 наснаас хойш жилд дунджаар 5 см өндөр болно.

Хэдийгээр хүүхдийг насанд хүрсэн хойноо хэр өндөр болохыг яг тооцох найдвартай аргачлал байдаггүй ч өргөн хэрэглэддэг хэд хэдэн томъёо бий. Жишээлбэл:
1. Эхлээд аав ээжийн өндрийг (см-ээр) хооронд нь нэмнэ. Дараа нь хүү бол 13 см нэмж харин охин бол 13 см хасна. Гарсан тоог 2-т хуваана. Энэ аргаар гарсан хэмжээ 10 см-ийн хэлбэлзлэлтэй гэж үздэг.
2. 2 настай байх үеийн өндрийг 2-оор үржүүлэхэд насанд хүрсэн хойно хэр өндөр болох нь гарна.

Хүүхдийн өсөлтийн эрчим өөр өөр байдаг. Зарим хүүхэд бэлгийн бойжилт эхлэхээс өмнө илүү эрчимтэй өсдөг байхад зарим нь бэлгийн бойжилтын үедээ “суга” өсдөг. Ихэнх охидын өсөлт 16, харин хөвгүүдийн өсөлт 18 нас хүрээд зогсдог.
Хэрвээ хүүхдийнхээ өсөлтөнд санаа зовох зүйл байгаа бол эмчид хандаарай
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8157197/524/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2049 za araichdee ugui blguidee 2014-06-20 2942
2048 za araichdee ugui blguidee 2014-06-20 2794
2047 ХХ зууны төгс гоо үзэсгэлэн 2014-06-18 3033
2046 ХХ зууны төгс гоо үзэсгэлэн 2014-06-18 2821
2045 Хөдөлмөр эрхлэгчдийн “Дундаж цалин” хэдэн төгрөг болов 2014-06-18 3416
2044 Байрны үнийн “хөөс” хагарч эхэллээ 2014-06-18 3113
2043 БНСУ-д ажиллаж буй иргэдийн нийгмийн даатгалын журмыг шинэчиллээ 2014-06-17 3359
2042 Өөрийнхөө ясыг чанаж шөл уув [1] 2014-06-17 3678
» Хүүхдээ хэрхэн өндөр болгох вэ? 2014-06-16 4187
2040 Наалддаг дотуур хувцас хэрэглээнд нэвтэрчээ 2014-06-16 3518
2039 “Өгөөмөр зах”-д машинаа хоёроос дээш цаг зогсоовол цагт 4000 төгрөг төлнө 2014-06-16 3389
2038 Ашиглалтанд ороод удаагүй барилгын тоосго нуржээ 2014-06-15 3506
2037 “Киви”-гийн Намуунаа Португалийн эрлийз гэдгээ зарлав 2014-06-15 3188
2036 Шигдсэн хумсыг хэрхэн эмчлэх вэ? 2014-06-15 3162
2035 Шигдсэн хумсыг хэрхэн эмчлэх вэ? 2014-06-15 3090
2034 Топ модель О.Пүрэвдуламын хөлбөмбөгийн талбай дээрх нүцгэн зураг 2014-06-15 4982
2033 О.Баасанхүүг эргүүлэн татах эсэхийг Г.Шийлэгдамба шийдэхээр болжээ 2014-06-12 3136
2032 Монголын газар нутаг цөөн хэдэн хүмүүсийн гарт төвлөрөх үү 2014-06-12 3030
2031 Өнөөдөр шөнө хөлбөмбөгийн Дэлхийн аварга эхэлнэ 2014-06-12 2779
2030 Амьд Бурханд өргөмжлөгдсөн, хөлөө газар хүргэдэггүй охин 2014-06-11 3769
배너신청
자생병원

배너신청