Бичлэгийн тоо 3,329
Хөдөлмөр эрхлэгчдийн “Дундаж цалин” хэдэн төгрөг болов

    Өнөөдөр улс орны эдийн засгийн байдал тийм ч сайнгүй байна. Энд тэнгүй хямарсан салбарууд байгаа бөгөөд хөдөлмөр эрхлэж буй ажилчид өрнөөс өрнийн хооронд амьдарч байна. Учир нь нийгэмд үнийн өсөлт эрчимэй явагдаж байна. Хоногийн дотор үнэ ханш огцом нэмэгдэх болсон нь ийн иргэдин амжиргааны түвшинд сөргөөр нөлөөлж байна. Цалингаас цалингийн хооронд амьдарч буй иргэдийн хувьд  энэ нь хүнд цохилт болоод буй билээ.

 

    Сарын цалин нь хэрэглээгээ бүрэн хангахад хүрэлцэхүйц биш байгааа бөгөөд өнөөдөр банкны зээл аваагүй хүн гэж бараг байхгүй болоод байгаа юм. Ийн банкны зээл авсан иргэд сарын цалингаасаа талыг нь банкгы өрөндөө өгч харин үлдсэн хэдэн төгрөгөө дараагийн цалин хүртэлх хэрэглээгээ хангах гэж нийлээдгүй зовно. Ам бүл дөрөвүүлээ байлаа гэж бодоход, эцэг эх нь ажил хийдэг харин хоёор хүүхэд нь сурч байгаа бол эцэг эхийнх нь сарын цалин нийлээд ч хангалттай бус.

 

    Учир нь хүүхдийнхээ сургалтын төлбөр хэрэглээг хангах шаардлага бий болно. Гэвч өнөөх авч буй цалин нь сарын хоол хүнсээ ч авахад хүрэлцэхүйгээ байгаа юм. Тиймээс цалин хөлсийг нэмэх шаардлагатай. Гэхдээ манай улсад ямар нэгэн зүйлийн үнэ ханш эсвэл цалин хөлс нэмэгдпэх сургаар бүхий л бараа бүтээгдэхүүний, үйлчилгээний үнэ дагаж нэмэгддэг нь уламжлал болоод байгаа билээ. Тэгэхээр цалин нэмлээ ч үнэ ханш нэмэгдэж ямар ч өөрчлөлт гарахгүй.

 

  Тиймээс цалин хөлс нэмэх тохиолдолд үнэ ханш өөрчлөгдөх өсөхгүй байх арга хэмжээг авч үнийн хөөрөгдлийн бий болгоод байгаа ААН байгууллага, наймаачдыг хянаж шалгаж байх хэрэгтэй юм. Ингэж байж цалин нэмсэний ач холбогдолыг үзэх болно. Тэгвэл өнөөдөр хөдөлмөр эрхлэгчдийн сарын дундаж цалин 600 мянгаас дээш байгаа үзүүлэлт гарчээ.

 

  Гэвч энэ нь бодит байдалтай хэр ойр бол. Тодруулбал: Ажиллагчдын сарын дундаж цалинг 2014 оноос өмнө үйл ажиллагаа тогтмол явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагаас 1308 байгууллагыг түүврээр хамруулж тооцож байсныг энэ оны нэгдүгээр улирлаас эхлэн хамралтын хүрээг нэмэгдүүлэх, мэдээллийн чанарыг сайжруулах зорилгоор Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ)-ын мэдээллийн санд үндэслэн тооцон гаргаж эхэллээ. Ингэснээр ажиллагчдын сарын дундаж цалинг аж ахуйн, нэгж байгууллагын ажиллагчдын тооны 2 бүлгээр тооцож байсныг 5 бүлгээр илүү дэлгэрэнгүй гаргах боломж бүрдсэн.

 

    Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2014 оны нэгдүгээр улиралд нийт 33.4 мянган аж ахуйн нэгж, байгууллага хамрагдсан бөгөөд эдгээр байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалин 762.9 мянган төгрөг, үүнээс эмэгтэйчүүдийнх 696.3 мянган төгрөг, эрэгтэйчүүдийнх 829.9 мянган төгрөг байна. Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 1696.8 мянган төгрөг, харин хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн бага буюу 339.0 мянган төгрөг байна.

 

   Аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын ажиллагчдын тооны бүлгээр харахад 1-9 ажиллагчтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 449.1 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 607.6 мянган төгрөг, 50-99 ажиллагчтайнх 716.8 мянган төгрөг, 100-199 ажиллагчтайнх 739.8 мянган төгрөг, харин 200 ба түүнээс дээш ажиллагчтайнх 896.3 мянган төгрөг байна. Энэ мэтчилэн дүн гарсан байна. Гэхдээ нийгэмд сарын цалин нь 250 мянган төгрөг авч байгаа хүн олон бий. Энэхүү 250 мянган нь амьдралд нь хангалттай хүрэлцэнэ гэдэг юу л бол.

 

     Өмнө нь 10000 төгрөгт сагс дүүрэн бараа авдаг байсан бол өнөөдөр 10000 төгрөгт 1кг мах л авдаг болсон энэ үед иргэдийн сарын цалин нь хаанаа ч хүрэлцэхгүй байгаа юм. Нэг ёсондоо эдийн засаг элгээрээ мөлхөж, эдийн засгийн хямрал гээч нь болоод байна. Иргэдийн амжиргааны түвшин улам доошилсоор байгаа ба ядуурлын тоо эрс нэмэгдэж байна. Тиймээс иргэдийнхээ амжиргааны түвшинг дээшлүүлэхийн тулд үнийг тогтворжуулж цалин хөлсийг нэмэх шаардлага нийгэмд бий болжээ. Энэ байдлаар удаан үргэлжлэх юм бол нийгэм замбараагүй байдалд орж эдийн засаг тэр чигээрээ хөмрөх аюул ойрхон байна. Мөн хөдөлмөр эрхлэгчдийн дундаж цалин 900 мянга байгаа гэдэг нь юу л бол. Энэ мэт эдийн засагтай холбоотой асуудал нийгэмд байсаар байна. Эдийн засгийн энэхүү хүнд байдал цаашид үргэлжилсээр байх юм бол иргэд хоолгүй хонох нь.

                   

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8159968/adc/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2049 za araichdee ugui blguidee 2014-06-20 2942
2048 za araichdee ugui blguidee 2014-06-20 2794
2047 ХХ зууны төгс гоо үзэсгэлэн 2014-06-18 3033
2046 ХХ зууны төгс гоо үзэсгэлэн 2014-06-18 2821
» Хөдөлмөр эрхлэгчдийн “Дундаж цалин” хэдэн төгрөг болов 2014-06-18 3416
2044 Байрны үнийн “хөөс” хагарч эхэллээ 2014-06-18 3113
2043 БНСУ-д ажиллаж буй иргэдийн нийгмийн даатгалын журмыг шинэчиллээ 2014-06-17 3359
2042 Өөрийнхөө ясыг чанаж шөл уув [1] 2014-06-17 3678
2041 Хүүхдээ хэрхэн өндөр болгох вэ? 2014-06-16 4187
2040 Наалддаг дотуур хувцас хэрэглээнд нэвтэрчээ 2014-06-16 3518
2039 “Өгөөмөр зах”-д машинаа хоёроос дээш цаг зогсоовол цагт 4000 төгрөг төлнө 2014-06-16 3389
2038 Ашиглалтанд ороод удаагүй барилгын тоосго нуржээ 2014-06-15 3506
2037 “Киви”-гийн Намуунаа Португалийн эрлийз гэдгээ зарлав 2014-06-15 3188
2036 Шигдсэн хумсыг хэрхэн эмчлэх вэ? 2014-06-15 3162
2035 Шигдсэн хумсыг хэрхэн эмчлэх вэ? 2014-06-15 3090
2034 Топ модель О.Пүрэвдуламын хөлбөмбөгийн талбай дээрх нүцгэн зураг 2014-06-15 4982
2033 О.Баасанхүүг эргүүлэн татах эсэхийг Г.Шийлэгдамба шийдэхээр болжээ 2014-06-12 3136
2032 Монголын газар нутаг цөөн хэдэн хүмүүсийн гарт төвлөрөх үү 2014-06-12 3030
2031 Өнөөдөр шөнө хөлбөмбөгийн Дэлхийн аварга эхэлнэ 2014-06-12 2779
2030 Амьд Бурханд өргөмжлөгдсөн, хөлөө газар хүргэдэггүй охин 2014-06-11 3769
배너신청
자생병원

배너신청