Бичлэгийн тоо 3,329
Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн, байгууллагад Япон улсын Гадаад хэргийн сайдын нэрэмжит болон манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын нэрэмжит өргөмжлөл гардуулах ёслол өчигдөр боллоо. Элчин сайд Такэнори Шимүзү энэ үеэр “Хоёр орны хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэхэд хоёр орны иргэд, байгууллагуудын хувь нэмэр их юм. Эдгээр хүмүүсээр дамжуулж Монголын иргэд манай орны талаар илүү ихийг мэдэх болсон.

Манай улсад тохиосон цунамигийн үед анд нөхдийн ёсоор тусламж үзүүлсэн нь та бүхний ач гавьяа юм. Бидний баярласан талархсан сэтгэлийг хүлээж авбал бид туйлын их баярлах болно” хэмээв. Тэрбээр Япон улсын Гадаад хэргийн сайдын нэрэмжит өргөмжлөлийг япон хэлний орчуулагч Д.Төмөрбаатарт гардуулав. Мөн Их засаг их сургуулийн захирал Н.Ням-Осор, Улсын филармонийн дарга Ч.Даваасүрэн, “Цагаан хус” нийгэмлэгийн тэргүүн Г.Янжинлхам, “Орхон” дээд сургуулийн захирал Н.Хажидсүрэн нарт Элчин сайд нэрэмжит өргөмжлөлөө хүртээв. Дээрх хүмүүс нь Монгол, Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэгийн гишүүд аж.

Мөн Монголын Икэбанагийн, Кэндогийн, Кэндамагийн, Оригамигийн, Жүдо бөхийн холбоо болон Дархан-Уул аймгийн “Наран” сургууль, Монголын хүүхдийн ордны төлөөлөгч нар өргөмжлөлийн эзэн болов. “Цагаан хус” нийгэмлэгийн тэргүүн Г.Янжинлхам “1998 оноос хоёр орны эдийн засаг, хамтын ажиллагааны төвийн төлөөлөгчөөр ажилласан. Энэ хүрээнд ТББ, хүүхэд, эмэгтэй чүүдэд чиглэсэн олон ажил хийсэн. Өчүүхэн ажлыг маань үнэлсэнд баяртай байна” гэж хэллээ.

Шагнал гардуулах ёслолын анхных буюу энэ арга хэмжээний үеэр таван хүн, долоон албан байгууллагыг шагнав. Хоёр дахь удаагийн арга хэмжээ арваннэгдүгээр сард болох аж.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6647924/278/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1369 МОНГОЛ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨРӨӨ ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЖ БАЙНА 2012-10-10 9952
1368 Акита их сургууль Монгол дахь төлөөлөгчийн газраа нээлээ [2] [2] 2012-10-09 9016
1367 Цэргүүд мэргэжилтэй, хадгаламжтай, ажилтай болж харина [1] 2012-10-09 8927
» ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙДЫН ШАГНАЛЫГ Д.ТӨМӨРБААТАР ХҮРТЛЭЭ 2012-10-09 10575
1365 ОРОН НУТАГТ БАЙГААГҮЙ ЭРГЭДЭГ ТАЙЗТАЙ ТЕАТР [3] 2012-10-05 8550
1364 Акита их сургууль Монголд үүдээ нээнэ 2012-10-05 9451
1363 Дэлхийн оюуны өмчийн байгууллагын хуралдааныг монгол эмэгтэй даргалж байна 2012-10-05 9737
1362 МОНГОЛ ЭМЧ ДЭЛХИЙН ШИЛДЭГ СУДЛААЧДЫН НЭГЭЭР ШАЛГАРЛАА [1] 2012-10-02 8372
1361 ХАРҮМАФҮЖИ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР БОЛНО [3] 2012-10-02 7623
1360 Т.Мөнхтуяа ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ [2] 2012-09-28 7751
1359 FTSE Монголын хөрөнгийн зах зээлийг үнэлэв 2012-09-28 9232
1358 Б.МӨНГӨНТУУЛ БОЛГАР, ЭНЭТЭХГИЙН ШАТАРЧИДТАЙ ТЭНЦЭВ [2] 2012-09-27 8067
1357 ХАРҮМАФҮЖИД ЁКОЗҮНА ЦОЛЫГ НЬ ОЛГОЛОО [1] [1] 2012-09-27 8497
1356 Зураач Г.Цацаа Том Хэнкстэй кинонд тогложээ [1] 2012-09-27 8919
1355 Гавьяат тамирчин Б.Наранбаатар дарга болов 2012-09-26 9395
1354 Англи судлаач Монголын уран зохиолын доктор болжээ [1] 2012-09-26 9538
1353 ЧИНГИС ХААНЫ ДҮР ДЭЛХИЙН КИНО УРЛАГТ [1] 2012-09-25 10173
1352 Монгол “Playboy”-ын анхны дугаар гарлаа [4] 2012-09-25 8095
1351 Зуун мянган яруу найрагч өөрчлөлтийн төлөө нэгдэнэ [1] 2012-09-24 11209
1350 О.БУРМАА ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ [1] 2012-09-24 10745
배너신청
자생병원

배너신청