Бичлэгийн тоо 3,329

Японы Акита их сургууль энэ сарын 8-нд Улаанбаатар хотод салбараа нээх гэж байна. Тус сургууль анх удаа гадаадад төлөөлөгчийн газартай болж байгаа нь энэ юм. Акита их сургуулийн багш, оюутнуудын Монголд хийх судалгааг удирдаж, ШУТИСтай хамтран видео хурал хийх, зайн сургалт зохион байгуулах зэрэг ажлыг эхний ээлжинд тус төлөөлөгчийн газар хийх юм байна.
Акита их сургууль газрын ховор металлын судалгаанд ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд ховор металлаар баялаг Монгол оронд судалгаа, шинжилгээ хийхээр төлөвлөсөн байна. Тус сургууль 2009 онд ШУТИС, 2010 онд МУБИС, “Их Засаг” их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулжээ.