Бичлэгийн тоо 3,329
 Есдүгээр сарын 21-23-нд Азербайжаны нийслэл Баку хотноо домогт бөх Алиевийн нэрэмжит FILA- гийн “Алтан гран-при” тэмцээн боллоо. Өнгөрсөн жилийн ДАШТ, энэ онд зохиогдсон тивийн АШТ болон гран-при тэмцээнүүдэд медаль хүртсэн бөхчүүдийг нэр заан урьдаг тус тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй 11 бөх уригдсанаас гавьяат тамирчин О.Бурмаа, шүүгч Б.Төмөрбаатарын хамтаар оролцоод иржээ.

Жин тус бүрийн аварга бөхөд 10.000 (үүнээс 2000-ыг нь дасгалжуулагчид нь), дэд аваргад 5000, хүрэл медаль хүртсэн бөхөд 2000 ам.долларын шагнал олгожээ. О.Бурмаагийн зодоглосон 72 кг-д долоон бөх хүч үзсэн ба манай тамирчин нэгдүгээр тойрогт Казахстаны Эльмира Сыздыковаг 1:0, 1:0-ээр ялаад хоёрын даваанд Шведийн Анна Женни Франссонд 0:3, 1:0, 0:1-ээр дийлджээ. Харин хүрэл медалийн төлөө барилдаанд дэвжээний эзэн Азербайжаны Наталья Паламарчукийг 1:0, 4:0-ээр илүүрхсэн байна.

Дашрамд сонирхуулахад гавьяат тамирчин О.Бурмаа 2008 онд тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байжээ.

ТЭМЦЭЭНИЙ МЕДАЛЬТНУУД

Эрэгтэй.

55 кг: 1.Нариман Исрапилов (ОХУ) 2.Намик Севдимов (Азербайжан) 3.Артас Санаа (ОХУ), Азар Пашаев (ОХУ)

66 кг: 1.Даурен Жумагазиев (Казахстан) 2.Эмин Азизов (Азербайжан) 3.Ильяс Бекбулатов (ОХУ), Хажимурад Омаров (Азербайжан)

74 кг: 1.Рашид Курбанов (Узбекистан) 2.Гажи Гажиев (ОХУ) 3.Александр Гостиев (Азербайжан), Ацамаз Санакоев (ОХУ)

84 кг: 1.Магомед Ибрагимов (ОХУ) 2.Семен Семенов (Казахстан) 3.Альберт Саритов (ОХУ), Георгий Рубаев (ОХУ)

96 кг: 1.Элизбар Одиказе (Гүрж) 2.Арсланбек Алиев (ОХУ) 3.Шамиль Ахмедов (ОХУ), Лэс Сигман (АНУ)

120 кг: 1.Георгий Саканделизе (Гүрж), 2.Эдуард Базров (ОХУ) 3.Алан Хугаев (ОХУ), Али Исаев (Азербайжан)

Эмэгтэй.

48 кг: 1.Анна Ивамүре (Япон) 2.Наталия Пулковская (Украин) 3.Елена Вострикова (ОХУ), 3.Шафаг Муразаде (Азербайжан)

51 кг: 1.Ю.Мияхара (Япон) 2.Анжела Дороган (Азербайжан) 3.Зульфия Яхярова (Казахстан), Роксана Засина (Польш)

55 кг: 1.Канако Мүрата (Япон) 2.Катаржина Кравчик (Польш) 3.Татьяна Дебьен (Франц), Ирина Гусяк (Украин)

59 кг: 1.Юи Санако (Япон) 2.Жанна Василенко (Украин) 3.Ирина Нетреба (Азербайжан), Лиза Холгерсон (Швед)

63 кг: 1.Анастасия Григорьева (Латви) 2.Юлия Остапчук (Украин) 3.Юрика Ито (Япон), Инна Тражукова (ОХУ)

67 кг: 1.Надя Семенцова (Азербайжан) 2.Вероника Карлсон (АНУ) 3.Шиаки Иижима (Япон), Сара Дошо (Япон)

72 кг: 1.Анна Женни Франсон (Швед) 2.Катерина Бурмистрова (Украин) 3.Очирбатын Бурмаа (Монгол), Агнежка Въезчек (Польш)

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6603923/214/trackback

Global dentel clinic

2012.09.26 14:56:50
*.152.234.178

mmmmmmm

 

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1369 МОНГОЛ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨРӨӨ ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЖ БАЙНА 2012-10-10 9952
1368 Акита их сургууль Монгол дахь төлөөлөгчийн газраа нээлээ [2] [2] 2012-10-09 9016
1367 Цэргүүд мэргэжилтэй, хадгаламжтай, ажилтай болж харина [1] 2012-10-09 8927
1366 ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙДЫН ШАГНАЛЫГ Д.ТӨМӨРБААТАР ХҮРТЛЭЭ 2012-10-09 10575
1365 ОРОН НУТАГТ БАЙГААГҮЙ ЭРГЭДЭГ ТАЙЗТАЙ ТЕАТР [3] 2012-10-05 8550
1364 Акита их сургууль Монголд үүдээ нээнэ 2012-10-05 9451
1363 Дэлхийн оюуны өмчийн байгууллагын хуралдааныг монгол эмэгтэй даргалж байна 2012-10-05 9737
1362 МОНГОЛ ЭМЧ ДЭЛХИЙН ШИЛДЭГ СУДЛААЧДЫН НЭГЭЭР ШАЛГАРЛАА [1] 2012-10-02 8372
1361 ХАРҮМАФҮЖИ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР БОЛНО [3] 2012-10-02 7623
1360 Т.Мөнхтуяа ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ [2] 2012-09-28 7751
1359 FTSE Монголын хөрөнгийн зах зээлийг үнэлэв 2012-09-28 9232
1358 Б.МӨНГӨНТУУЛ БОЛГАР, ЭНЭТЭХГИЙН ШАТАРЧИДТАЙ ТЭНЦЭВ [2] 2012-09-27 8067
1357 ХАРҮМАФҮЖИД ЁКОЗҮНА ЦОЛЫГ НЬ ОЛГОЛОО [1] [1] 2012-09-27 8497
1356 Зураач Г.Цацаа Том Хэнкстэй кинонд тогложээ [1] 2012-09-27 8919
1355 Гавьяат тамирчин Б.Наранбаатар дарга болов 2012-09-26 9395
1354 Англи судлаач Монголын уран зохиолын доктор болжээ [1] 2012-09-26 9538
1353 ЧИНГИС ХААНЫ ДҮР ДЭЛХИЙН КИНО УРЛАГТ [1] 2012-09-25 10173
1352 Монгол “Playboy”-ын анхны дугаар гарлаа [4] 2012-09-25 8095
1351 Зуун мянган яруу найрагч өөрчлөлтийн төлөө нэгдэнэ [1] 2012-09-24 11209
» О.БУРМАА ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ [1] 2012-09-24 10745
배너신청
자생병원

배너신청