Бичлэгийн тоо 3,329
 Чингис хааны амьдралын түүх дэлхийн кино бизнесийн ертөнцөд онцгой байр эзэлж ирсэн юм. Дэлхийд алдаршсан цэргийн нэрт жанжин, улс төрийн зүтгэлтэн Македонийн Александр, Наполеон Бонапарт, I Петр хаан, Адольф Гитлер нарын түүхэн хувь хүний тухай уран сайхны кино тухайн орнуудад хийгдэж байсан боловч Чингис хааны тухай бүтээсэн уран сайхны кинонууд эднээс хол давуу тоогоор гарсан нь дээрхийн баталгаа болно.

Дорнын жанжин Чингис дэлхийн талыг хэрхэн байлдан дагуулав, түүнд ямар нууц оршиж байв гэдгийг тайлахыг, Чингис хааны амьдралаас сэдэвлэн уран сайхны кино бүтээх санаачилгыг анх сэдэж, энэ талаар нэлээд олон бүтээл хийхээр зориглон оролдсон хүмүүс бол Америкийн кино бизнесийн хүрээнийхэн байсан юм.

1950 онд Америк, Филиппиний хамтран бүтээсэн, Мануэль Конде найруулж, өөрөө гол дүрд нь тоглосон “Чингис хаан” уран сайхны кино, мөн 1951 онд АНУ-д найруулагч Жорж Шерман “Алтан орд” хэмээх уран сайхны киног бүтээж, Чингисийн дүрд жүжигчин Марвин Миллер тоглосон юм.

Одоогоор миний гарт буй материалд тулгуурлан харахад, Чингис хааны намтраас сэдэвлэсэн уран сайхны кино 15, баримтат кино найм (энд сүүлийн үед ихэд дэлгэрч байгаа баримтат-уран сайхны төрөл багтана), Чингисийн дүр ямар нэг хэлбэрээр тусгагдсан бусад төрлийн кино найм байна. Одоо би эдгээр бүтээлийн хүрээнд Чингис хааны дүр кино дэлгэцнээ хэрхэн тусгагдсан талаар өөрийн бодол эргэцүүллийг танилцуулъя.

Юуны өмнө, Чингис хааны дүрийг уран сайхны кинонд хэрхэн тусгаж байна вэ гэдэг асуулт бидний анхаарлыг гойд татаж байгаа юм. Энд онцгойлон тодруулж хэлэх нэг зүйл гэвэл аль ч улсад ямар ч зохиолчийн зохиолоор ямар ч найруулагчийн бүтээсэн кино байсан гэсэн, нэг эх сурвалжаас киноныхоо зохиомжийг үн дэс болгон авч байгаа нь их тод мэдрэгддэг билээ. Энэ сурвалж бол “Монголын нууц товчоо” хэмээх алдарт түүхэн шаштир юм. Чингис хааны намтараас сэдэвлэж, үнэндээ бол “Монголын нууц товчоо” зохиолоос санаа авч уран сайхны элдэв зохиомжоор хувирган бүтээсэн 13 кино буй бөгөөд яг одоо мөн энэ сэдвээр шинээр хийж буй хоёр кино байна.

Миний үзэж цуглуулсан материалд холбогдох эдгээр киноны дундаас урлагийн бүтээлийн хэмжээнд үнэлж цэгнэж болохуйц түвшинд хийгдсэн гурван киног би юуны өмнө онцлон дурьдмаар байна. Энэ нь БНХАУ-ын найруулагч Шианчи Жаны бүтээж, Чингис хааны дүрд жүжигчин Дэлгэрийн тоглосон “Чингис хаан” хэмээх хоёр ангит уран сайхны кино, Монгол кино үйлдвэрт С.Эрдэнэ, Д.Маам, Д.Батбаяр нарын зохиолоор найруулагч Б.Балжинням бүтээж гол дүрд нь А.Энхтайван тоглосон “Мөнх тэнгэрийн хүчин дор” хэмээх кино туульсийн бүтээл, мөн БНХАУ-д Жү Яотины зохиолоор найруулагч Сай Фу, Лиси Май нар бүтээж гол дүрд нь жүжигчин Баасан тоглосон “Чингис хаан” хэмээх телевизийн олон ангит кино аль ч талаас нь авч үзсэн сонирхол татахуйц хэмжээний бүтээл болсныг онцлон дурьдмаар байна.

Эдгээр гурван киног бусдаас ялган үзэж буйн учир гэвэл,

1.Дээрхи бүтээлүүд нь түүхэн үнэнд хамгийн их ойртож хийгдсэнд оршино.

2.Эдгээр гурван киноны зохиолын аль аль нь “Монголын нууц товчоо”-ны өгүүлэмжийг хатуу баримтлан бичигдсэнийг дурдахад хангалттай юм.

3.Киног “Монгол кино” нэгтгэл болон Өвөрмонголын кино үйлдвэрт бүтээсэн нь монгол ахуй, монголын газар нутаг, монгол ёс заншил, монгол хувцас, зэр зэвсэг, унаа морьд, жижиг хэрэглэлүүд зэрэг бодит дүрслэгдэхүүнээрээ Европ, Америкт хийсэн кинонуудаас эрс ялгарч харагддаг.

4.Эдгээр кинонд тоглосон жүжигчдийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулахдаа Чингис хааны түүхэн хувь зураг болон XIII зууны монголчуудын дүр төрх, нүүр царайны онцлогийг ихэд анхааран ажилласан нь уг бүтээлийг илүү үнэмшилтэй, үзэгчдэд ойр дотно болгожээ.

5. Дээрх кинонуудын гол дүр Чингис хаанд тоглосон жүжигчид нь драмын болон хөгжмийн театрын мэргэжлийн хүмүүс байсан бөгөөд Чингис хааны дүрийг бүтээх талаар түүхэн эх сурвалжид ойр байж дүрийн судалгааг нэлээд нухацтай хийж, Монгол үндэстний онцлог шинжийг тод томруун гаргаснаараа Америкийн болон Европын жүжигчидтэй харьцуулахад давуу болсон.

6.Уг гурван киног хийх явцад уран бүтээлчдийн зэрэгцээ Монгол судлалын талаар дэлхийд алдаршсан нэр хүндтэй эрдэмтэн судлаачид бүх шатанд нь зөвлөж ажилласан явдал уг бүтээлүүдийн түүхэн үнэ цэнийг өргөж өгсөн байна. Хэдийгээр энэ мэт давуу талууд дээрхи кинонуудад байгаа боловч энэ гурван киноны аль аль нь кино бүтээлийн хувьд ч, гол дүр болох Чингис хааныг үзэгчдийн сэтгэлд хүргэх ур чадлын хувьд ч, урлагийн бүтээлийн үнэлгээний хувьд ч шаардлагын түвшинд хүрч олны талархал хүлээж чадаагүйг тухайн цаг үеийн хэвлэлүүдэд гарч байсан судлал, шүүмжийн өгүүллүүд болон үзэгчдийн үнэлгээнээс харахад тодорхой байдаг. Гэхдээ эдгээр кино нь зохиомж, өгүүлэмж, жүжигчдийн сонголт, тоглолт, найруулга, зураг авалт, тайз чимэглэл, түүхэн хувцас, хөгжмийн дүрслэлийн хувьд Америк болон Барууны орнуудад хийгдсэн Чингис хааны тухай кинонуудтай харьцуулахад илт давуу болсон юм.

Одоо Америкийн болон өрнөдийн кино урлагт Чингис хааны дүрийг хэрхэн тусгасан тухай тодорхой жишээн дээр ярья. 1956 онд найруулагч Дик Пауэлийн Холливудад бүтээсэн “Байлдан дагуулагч” хэмээх кино тухайн үедээ нэлээд шуугиан дэгдээсэн бүтээлийн нэг байлаа. Уг киног санхүүжүүлсэн продюсер Ховард Хьюс Есүхэй баатар мэргидээс Өүлэнийг булаан авсан түүх болон хожим нь мэргидүүд Тэмүүжиний хүрээг довтолж Бөртэг олзлон одсон үйл явдлаас санаа авч Чингисийн намтар түүхтэй холбон “Байлдан дагуулагч” киног бүтээхээр шийдвэрлэж кино зохиолч Оскар Миллиардад захиалга өгөн зохиол бичүүлсэн байна.

Гэхдээ зохиолч нь хөлсөө чамлахад, Холливудын тэрбумтан продюсер Ховард Хьюс гар татсан тул түүний өгсөн мөнгөнд нь тааруулж муухан зохиол бичиж ам тагласан гэсэн яриа байдаг. Энэ киноны зохиолыг бичихдээ Америкийн нэртэй жүжигчин Марлон Брандог Чингис хааны дүрд тоглуулахаар тооцоолж байсан боловч Брандо татгалзснаар түүний оронд Америкийн ковбой киноны олон дүрээрээ алдаршсан жүжигчин Жон Уейн тогложээ.

Продюсер Ховард Хьюс болон найруулагч Пик Пауэл нарын тооцоолсноор энэ киноны өөр нэг сонирхол татахуйц дүр нь Бөртэ хатан байлаа. Тэд Бөртэ хатны дүрд Холливудад библийн болон түүхэн туульсийн олон баатрын эротик дүрслэлтэй дүрийг дэлгэцнээ бүтээж алдаршсан жүжигчин эмэгтэй Сьюзан Хейвардыг урьж тоглуулсан юм.

Хейвардын бүтээсэн Бөртэ хатан нь Чингис хааны үнэнч хань, ухаалаг зөвлөхөөс илүүтэйгээр түүний дур хүслийг хангагч секс эмэгтэй болж уг кинонд дүрслэгдсэн билээ. Продюсер, найруулагч нар жүжигчин Сюзан Хейвардын сэргэн мандлын үеийн уран зураг болон барималд дүрслэгдсэн шиг гоо сайхан бие хаа, том хөхөөр дэлхийн II дайны дараах үеийн ангаж цангасан эрчүүдийн сэтгэлийг булаана хэмээн тооцоолсон нь уг киноны мөнгө олох гол түлхүүр нь байлаа.

Тэдний энэхүү тооцоо үр ашгаа авчирсан бөгөөд тухайн үеийн үзэгчид Сьюзан Хейвард, Жон Уейн нарын үүлэн борооны явдлыг нүдээ чилтэл харж уг киноноос ихээхэн таашаал авч байсныг дурьдахад “Байлдан дагуулагч” киноны үйл явдлын өрнөл, утга агуулга тодорхой болно... Ер нь ганц “Байлдан дагуулагч” биш Холливуд болон Европын орнуудад бүтээсэн Чингис хааны намтар түүхтэй холбогдсон уран сайхны кинонууд бүгд иймэрхүү гэнэн зохиомжтой, түүхэн үнэнээс асар зөрүүтэй, зөвхөн Чингис хааны нэр, сүрээр мөнгө олох гэсэн арилжааны зориулалттай бүтээлүүд болсныг энд онцлон дурдмаар байна...

Чингис хааны тухай бүтээсэн Холливудын олон киноны нэг нь 1965 онд найруулагч Хэнри Левины “Чингис хаан” хэмээх бүтээл бөгөөд энэ киноны гол дүрд Америкийн киноны нэртэй од египет гаралтай жүжигчин Омар Шариф тоглосон юм. Энэ киноны Тэмүүжиний бага насыг жүжигчин Карло Куро бүтээсэн байна. Энэ кино нь Америк, Баруун Герман, Югослав, Английн кино компаниудын хамтарсан бүтээл байлаа. Дээр дурьдсан Холливудын кинонуудын дотроос Чингис хааны дүрийг түүхэн хувь хүний хувьд хамгийн сонирхолтой бүтээсэн жүжигчин бол Омар Шариф юм. Барууны орнуудад хийсэн Чингис хааны тухай кинонууд дотроос 1961 онд Андре Де Тот нарын найруулагч хамтран бүтээсэн Итали, Францын киночдын бүтээл “Монголчууд” хэмээх киноны тухай цөөн үг хэлье.

“Монголчууд” хэмээх энэхүү бүтээл нь Их Монгол улсын түүх болон эзэн Чингис хааны намтартай огтхон ч дүйхгүй бөгөөд киноны үйл явдал нь Польшийг байлдан эзлэх асуудлаар Чингис хаан ууган хүүтэйгээ санал зөрж байгаагаар өрнөдөг. Аав, хүү хоёрын үзэл бодлын энэхүү эвлэршгүй тэмцлийн дунд Европын эзлэгдсэн орноос Чингисийн авч ирсэн татвар эм тэдний хооронд хов зөөн эцэст нь Чингис хааны нуруунд хутгалж , амийг хороож буйгаар үйл явдлын өрнөл төгсвөр болдог. ...Чингис хааны дүрийг дэлхийн кино урлагт хэрхэн тусгасан тухай цухас танилцуулахад ийм байна.

Эцэст нь энэ бүхэнд товхон дүгнэлт өгөхөд,

1.Чингис хааны дүр, төрх гарч буй киноны төрлийг да раах байдлаар ангилж болно. а.Уран сайхны кинонд зохиомж логдсон дүр байдлаар б.Баримтат-уран сайхны кинонд түүхэн хувь хүний хувьд танилцуулах байдлаар в.Телевизийн цуврал болон уран сайхны зөгнөлт, инээдмийн төрлийн кинонд түүхэн хүний хувьд бага хэмжээгээр үзэгдэж өнгөрөх

2.Чингис хааны дүр, төрхийг гаргасан уран сайхны киноны ихэнх нь урлагийн бүтээл гэдэг талаасаа бус, арилжааны чиглэлээр хийгдсэн байна. Ялангуяа Америкийн болон өрнөдийн кинонуудад энэ хандлага зонхилж буй нь ажиглагддаг.

3.Дээрхи арилжааны чиглэлтэй уялдаж, Чингис хааны дүр түүхэн үнэнээс гажсан, зан төрхийн хувьд үндэсний хэв шинжийг хадгалж чадаагүй, гадна талаас дууриах маягаар бүтээсэн байна.

4. Сүүлийн үед Монгол Улсын түүхийг олон улсын хэмжээнд сонирхох нь ихэссэнээр баримтат-уран сайх ны төрлийн кинонуудад Чингис хааныг танилцуулах зорилгоор харуулах хандлага зонхилж буй нь ажиглагддаг.

5. Өнөөдөр бид Чингис хааны дүрийг Монголын кино урлагт хэрхэн тусгаж, олон улсын хэмжээнд харуулах вэ гэдгийг нарийн бодох цаг нэгэнт болжээ. Энд улиг болсон намтарчилах хэлбэрээс аль болохоор зайлсхийж, их эзэн хааныхаа зан төрхийн онцлогийг тухайн цаг үеийн түүхэн байдалтай нягт уялдуулан товойлгож гаргах нь чухал юм. Энд хувь хүн түүхийн өгөгдсөн нөхцөлд хэрхэн яаж тодров гэдгийг оюун санааны чадамжийн хувьд илэрхийлэх нь илүү оновчтой байж ч магадгүй юм.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6607237/4d2/trackback

Global dentel clinic

2012.09.25 15:38:23
*.152.255.110

mmmmmmmm

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1369 МОНГОЛ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨРӨӨ ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЖ БАЙНА 2012-10-10 9952
1368 Акита их сургууль Монгол дахь төлөөлөгчийн газраа нээлээ [2] [2] 2012-10-09 9016
1367 Цэргүүд мэргэжилтэй, хадгаламжтай, ажилтай болж харина [1] 2012-10-09 8927
1366 ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙДЫН ШАГНАЛЫГ Д.ТӨМӨРБААТАР ХҮРТЛЭЭ 2012-10-09 10575
1365 ОРОН НУТАГТ БАЙГААГҮЙ ЭРГЭДЭГ ТАЙЗТАЙ ТЕАТР [3] 2012-10-05 8550
1364 Акита их сургууль Монголд үүдээ нээнэ 2012-10-05 9451
1363 Дэлхийн оюуны өмчийн байгууллагын хуралдааныг монгол эмэгтэй даргалж байна 2012-10-05 9737
1362 МОНГОЛ ЭМЧ ДЭЛХИЙН ШИЛДЭГ СУДЛААЧДЫН НЭГЭЭР ШАЛГАРЛАА [1] 2012-10-02 8372
1361 ХАРҮМАФҮЖИ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР БОЛНО [3] 2012-10-02 7623
1360 Т.Мөнхтуяа ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ [2] 2012-09-28 7751
1359 FTSE Монголын хөрөнгийн зах зээлийг үнэлэв 2012-09-28 9232
1358 Б.МӨНГӨНТУУЛ БОЛГАР, ЭНЭТЭХГИЙН ШАТАРЧИДТАЙ ТЭНЦЭВ [2] 2012-09-27 8067
1357 ХАРҮМАФҮЖИД ЁКОЗҮНА ЦОЛЫГ НЬ ОЛГОЛОО [1] [1] 2012-09-27 8497
1356 Зураач Г.Цацаа Том Хэнкстэй кинонд тогложээ [1] 2012-09-27 8919
1355 Гавьяат тамирчин Б.Наранбаатар дарга болов 2012-09-26 9395
1354 Англи судлаач Монголын уран зохиолын доктор болжээ [1] 2012-09-26 9538
» ЧИНГИС ХААНЫ ДҮР ДЭЛХИЙН КИНО УРЛАГТ [1] 2012-09-25 10173
1352 Монгол “Playboy”-ын анхны дугаар гарлаа [4] 2012-09-25 8095
1351 Зуун мянган яруу найрагч өөрчлөлтийн төлөө нэгдэнэ [1] 2012-09-24 11209
1350 О.БУРМАА ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ [1] 2012-09-24 10745
배너신청
자생병원

배너신청