Бичлэгийн тоо 3,329
Мэргэжлийн сүмогийн 70 дахь, Монголын гурав дахь ёкозүна энэ намрын тэмцээнээс төрлөө. Хэдийгээр холбооноос албан ёсоор зарлаагүй байгаа ч манай Харүмафүжи сүмогийн оргил болсон ёкозүна цолыг ямар ч өөлөх юмгүй хүртлээ. Урьд нь ёкозүна цолны төлөө хоёр ч удаа зүтгээд бараагүй Харүмафүжи энэ удаад туршлагатай, хашир үзсэн.

Намрын тэмцээний өмнө Сүмогийн холбооноос түүнд түрүүлэх, эс бөгөөс 13 ялах, гэхдээ эхний 10 өдөр өвдөг шороодохгүй байх үүрэг өгсөн билээ. Мэргэжлийн сүмогийн 70 дахь, Монголын гурав дахь ёкозүна энэ намрын тэмцээнээс төрлөө. Хэдийгээр холбооноос албан ёсоор зарлаагүй байгаа ч манай Харүмафүжи сүмогийн оргил болсон ёкозүна цолыг өөлөх юмгүй хүртлээ. Урьд нь ёкозүна цолны төлөө хоёр ч удаа зүтгээд бараагүй тэрбээр энэ удаа туршлагатай, хашир үзсэн. Намрын тэмцээний өмнө Сүмогийн холбооноос түүнд түрүүлэх эс бөгөөс 13 ялах, гэхдээ эхний 10 өдөр өвдөг шороодохгүй байх үүрэг өгсөн билээ.

Харин озэки Барүто, Котошёогикү, Котоошюү нар гэмтэн, тэмцээнээ үргэлжлүүлж чадаагүй тул өрсөлдөгчид нь хөнгөрлөө гэж үзэн, ялалтын доод хэмжээг 14 болгон нэмсэн. Гэвч Харүмафүжи сандарч тэвдсэнгүй урамтай сайхан барилдсаар сүүлийн өдөр ёкозүна Хакүхог ялж, ганц ч уналгүй хоёр тэмцээн дараалан түрүүлснээр ёкозүна цолыг гуйж биш гуядаж авлаа. Өнгөрсөн тэмцээнээс эхлэн тэрбээр 31 дараалан ялж байгаа нь түүхэнд наймдугаарт бичигдэх амжилт. Тэмцээний 14 дэх өдөр озэки Какүрюүг хоёрхон секундэд ялсны дараа Сүмогийн холбооноос хурал хийж, ёкозүна цол олгох эсэх талаар авч хэлэлцсэн байна. “Түрүүлбэл л ёкозүна болгоё” гэх мэт санал гарсан ч 14 ялалт бол дүрэмд заасан “Хоёр тэмцээн дараалан түрүүлэх, эсвэл үзүүрлэсэн амжилт гаргасан бөхөд ёкозүна цол олгоно” гэсэн заалтыг элбэг хангаж байгаа юм. Тиймээс холбооны шүүгчдийн зөвлөлөөс сүүлийн өдрийн барилдааны өмнө ерөнхийлөгч Китаноүмид Харүмафүжид ёкозүна цол олгох эсэхийг шийдэх хурлыг 26-нд хийх хүсэлтийг өргөн барьжээ.

Харин ерөнхийлөгч Китаноүми “Сүүлийн өдрийн барилдааныг харж байж шийднэ” гэж хариулсан юм. Ингэснээр Харүмафүжи Хакүход унаж, даваа тэнцээд нэмэлт барилдаанд бас ялагдвал аварга болох мөрөөдлөө хойшлуулахаас өөр аргагүй болох магадлал үүссэн. Мэргэжлийн сүмогийн сүүлийн долоон ёкозүна бүгдээрээ хоёр тэмцээн дараалан түрүүлж аваргын болзол хангасан. Харүмафүжи Нагояд 15 ялсан ч тавдугаар сарын тэмцээнд наймхан даваа авсан гэж өөлөх ояката ч байв. Сүмогийн холбооны ёкозүнагийн асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Цүрүта ч “Зарим барилдаанд зайлж, бултах үе байдаг” хэмээн шүүмжилж, байдал яаж ч эргэж магадгүй болсон үед тэрбээр Хакүхотой барилдлаа.

Манай хоёр бөх хоорондоо 34 таарснаас Хакүхо 22-т нь ялж байсан. Барилдаан эхлэнгүүт Хакүхо давхар барьц авсан ч Харүмафүжи хоромхон зуур барьцаа солин давхар мавашины барьцанд хүрэв. Ийнхүү давуу байдалтай болсон Харүмафүжи аваргын цээж рүү толгойгоо тулаад түлхэн дайрахад Хакүхо дэвжээний захад тогтож чадлаа. Харин Харүмафүжи зогсолтгүй үргэлжлүүлэн мэх хийсээр ялж, ямар ч асуудалгүй аварга боллоо. Тэрбээр хоёр тэмцээн дараалан уналгүй түрүүлж, ёкозүна болсон нь их аварга Фүтабаяма, Таканохана нартай зэрэгцсэн амжилт болж байгаа юм.

Японы Ерөнхий сайд Нода Ёшихико шагнал гардуулахдаа “Сүүлийн үед үзээгүй сайхан өрсөлдөөнтэй барилдаан хараад сэтгэл их хөдөлж байна” хэмээн цаашид энэ хоёр бөхийн өрсөлдөөн сүмог чимнэ гэж найдаж буйгаа илэрхийлсэн нь мэргэжлийн сүмод Хакүхо, Харүмафүжигийн үе эхэлж байгааг харуулах мэт. Харүмафүжи шагнал гардуулах ёслолын үеэр “Төрүүлж өсгөсөн аав, ээждээ баярлалаа.

Энэ тэмцээнд өдөр өдрийн барилдаандаа анхаарлаа хандуулан хичээж барилдаад амжилтад хүрсэндээ баяртай байна” гэв. NHK телевизийн сэтгүүлчийн “Ирэх тэмцээнд ёкозүна цолтой барилдана. Юу бодож байна” гэсэн асуултад “Ийм амжилтад хүртэл барилдаж байгаа минь өдий хүртэл тусалж дэмжиж ирсэн бүх хүний ач тус гэж бодож байна. Та бүхний ачаар л энэ цолд хүрч чадлаа. Цаашдаа дэмжигчдийнхээ итгэлийг алдахгүй сайхан барилдах болно” хэмээн хариулсан. Харүмафүжигийн хувьд 70 гэдэг тоо ихээхэн бэлэг дэмбэрэлтэй юм.

70 дахь их аварга болно хэмээн бэлгэдэн, үндэсний бөхчүүдтэй хийсэн “Их Монголын алтан одод” сагсан бөмбөгийн шоу тэмцээнд 70 дугаартай тоглож байсан бол машиных нь дугаарт ч 70-ын тоо орсон байдаг гэх. Мөн энэ намрын тэмцээн түүний мэргэжлийн сүмод орж, барилдсан 70 дахь башё нь болж байгаа юм. Өнгөрсөн Нагоя башёд 15-0-ээр түрүүлснийхээ дараа Монголдоо харьж, аавынхаа газар дээр очиж “Ёкозүна болно” гэж амласан тэрбээр ийнхүү зорилгодоо хүрч, их аварга боллоо.

МАКҮҮЧИ ЗИНДАА

Зүүн                                 Цол                Баруун

Хакүхо 13-2                       Ё

Харүмафүжи 15-0            О                 Кисэносато 10-5

Котошёогикү 2-2 гэмтэл О                   Барүто 1-3 гэмтэл

Котоошюү 2-4 гэмтэл     О                    Какүрюү 11-4

Миёогирюү 10-5               С                  Гоэйдо 8-7

Аойяма 4-11                       К                 Точиношин 6-9

Шёохозан 7-8                    М1              Кайсэй 7-8

Аран 3-12                           М2              Гагамарү 4-11

Хоомашёо 9-6                  М3               Тоёоношима 6-9

Аминишики 10-5             М4                Тоёохибики 7-8

Точиоозан 9-6                 М5                 Такэказэ 8-7

Токитэнкү 6-9                   М6                 Масүнояма 8-7

Миябияма 5-10                М7                   Шёотэнро 6-9

Дайдо 7-8                            М8                 Окиноүми 11-4

Китатайки 6-9                     М9                  Такаясү 10-5

Ёшиказэ 7-8                        М10               Вакакоюү 6-9

Кёкүтэнхо 10-5                   М11                Ваканосато 7-8

Чиёотайрюү 6-9                М12                Такарафүжи 5-10

Асасэкирюү 8-7                 М13               Тэнкайхо 6-9

Асахишёо 8-7                      М14               Кимүраяма 6-9

Фүжиазүма 8-7                  М15               Саданофүжи 5-10

Таканояма 6-9                 М16

МОНГОЛ СҮМОЧДЫН АМЖИЛТ

Жюүрёо

З-2 Тамаваши Б.Мөнх-Оргил 9-6

З-10 Таканоива А.Баасандорж 7-8

З-14 Араваши Э.Дөлгөөн 5-10

Б-14 Ониараши Ө.Өлзийжаргал

3-12 Макүшита З-1 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 6-1

З-5 Азүмарюү С.Тодбилэг 4-3

Б-8 Широнорюү Э.Одгэрэл 4-3

З-9 Сэйро А.Өнөболд 5-2

З-10 Кагамио Б.Нанжид 4-3

Б-12 Сакигакэ Я.Баттүшиг 2-5

Б-21 Вакамишёо Г.Ган-Эрдэнэ 2-5

Б-30 Рюүо Э.Санчирболд 5-2

З-36 Сэншёо Э.Баярбат 6-1

Б-42 Тайга С.Шаравнямбуу 5-2

З-45 Рюүонами Б.Буянжаргал 5-2

З-58 Тоорүгава Д.Ууганбаатар 4-3

Санданмэ

Б-7 Аратоши В.Цэрэндорж 4-3

Б-11 Чиёшёома Г.Мөнхсайхан 5-2

Б-42 Дайонами Б.Ууганбаяр 4-3

Б-97 Такакасүга Э.Энхманлай 4-3

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6603909/07a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
» ХАРҮМАФҮЖИ Д.БЯМБАДОРЖ 70 ДАХЬ ЁКОЗҮНА 2012-09-24 9629
1348 Хамгийн сүүлийн үеийн тоноглолтой СУРГАЛТЫН СТУДИ байгууллаа [1] 2012-09-20 8431
1347 Мөнгөнтуул Гранприг хошуучлагчдын эгнээнд [1] 2012-09-20 9439
1346 МОНГОЛ АВТОБУС ирэх сараас үйлчилгээнд явна [5] 2012-09-19 7350
1345 МОНГОЛ ЭМЧ НАР ДҮЛИЙГ ЗАСАХ МЭС ЗАСЛЫН ШИНЭ АРГА НЭВТРҮҮЛЛЭЭ [2] 2012-09-19 8462
1344 МОНГОЛ, ХЯТАД ЗОХИОЛЧДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО [1] 2012-09-19 11362
1343 ЧИНГИС ХААНЫ дүртэй марк хэвлүүлнэ [2] 2012-09-14 7132
1342 Хоёр хүнд элэг шилжүүлэн суулгалаа 2012-09-14 8186
1341 “Чингис хаан” нисэх буудал дэлхийд танигдаж байна [2] 2012-09-14 7561
1340 МОНГОЛЫН ГУРВАН БӨХ БАШЁГ ӨНГӨЛЖ ЯВНА [1] 2012-09-13 8473
1339 У.МӨНХ-ЭРДЭНЭ: НАДАД МАШ ИХ БОЛОМЖ БАЙГАА УЧРААС ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ТОГЛОХООР ШИЙДСЭН [1] 2012-09-13 8648
1338 Кирилл, монгол бичгийн цахим толь хэвлэнэ 2012-09-13 10428
1337 МЕДАЛИЙН ТООГООР МОНГОЛЧУУД, ЧАНАРААР СОЛОНГОСЧУУД [4] 2012-09-10 7263
1336 “Алтан ураг”-ийг дэмжээрэй [1] 2012-09-10 8329
1335 ХАРҮМАФҮЖИГИЙН АВАРГЫН ТӨЛӨӨХ ДАЙРАЛТ ЭХЭЛЛЭЭ [3] 2012-09-10 6780
1334 Оюутолгойн гэрээг өөрчлөхийг Ерөнхий сайдаас УИХ-ын 24 гишүүн шаардлаа [4] 2012-09-06 7146
1333 Монгол FTV дөрвөн метр өндөр өсгийт танилцуулна [3] 2012-09-06 7321
1332 ПАЙПЭР КЭМБЭЛЛ: НАМАЙГ АЖИЛЛАХ ХУГАЦААНД ВИЗ АВАХ ИРГЭДИЙН ТОО НЭМЭГДЭНЭ ГЭДЭГТ НАЙДАЖ БАЙНА [3] 2012-09-06 7516
1331 Ө.ГАНЗОРИГ: МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ХЯМРАХ БОДИТ ЭРСДЭЛ БИЙ БОЛЛОО [4] 2012-09-04 18798
1330 Ш.МАРДААН: ТЭНГИС ШИГ ДОЛГИЛСОН ТАРИАН ДУНД ЗОГСОЖ БАЙХ ШИГ ЖАРГАЛ ҮГҮЙ [2] 2012-09-04 8871
배너신청
자생병원

배너신청