Бичлэгийн тоо 3,329
 Чих, хамар хоолойн ЭМЖЖ төвийнхөн төрөлхийн дүлий хүүхдэд сонсгол оруулах дунгийн суулгацын хагалгааг орчин үеийн аргаар амжилттай хийлээ. Энэ сарын 17-нд хоёр, долоон настай хүүхдүүд ийм хагалгаанд оржээ. Тус төвийнхөн төрөлхийн болон олдмол дүлий хүүхдэд сонсгол оруулах хагалгааг 2009 оноос хийж эхэлсэн, энэ нь тэдний 12-13 дахь хагалгаа аж. Энэ удаагийн мэс заслын арга нь гэмтэл бага учруулдаг, алдаа маш бага заадаг шинэ технологи бөгөөд манай эмч нар энэ хагалгааг Азид анх удаа нэвтрүүлжээ.

Мэс засалд орсон хүн урьд нь хагалгаанаас хойш нэг сарын дараа анхны чимээг мэдэрдэг байсан бол одоо хагалгаа хийсний маргаашнаас чимээ мэдэрч, үр дүнгээ өгч байна. Уржигдар хагалгаанд орсон хүүхэд өчигдөр чимээ мэдэрчээ. Европт нэвтрээд хэдхэн сар болж байгаа дунгийн суулгацын хагалгааны талаар тус төвийн мэс заслын эмч Д.Жаргалбаяраас тодрууллаа. Тэрбээр энэ чиглэлээр БНСУ-д мэргэжил дээшлүүлээд иржээ. Тус төвийн эмч, профессорууд Хятад, Солонгос, Герман, Австрали, АНУ-д суралцсан байна.

-Дунгийн суулгацын хагалгааг гурван жилийн хугацаанд яагаад ийм цөөхөн хүүхдэд хийсэн бэ?

-Хүмүүсийн эдийн засгийн боломжоос л шалтгаалж байна. Энэ бол өртөг өндөртэй, эрхтэн шилжүүлэн суулгахтай дүйцэх хагалгаа л даа. Сонсох мэдрэлийн эсүүд ажиллахгүй байгаа нөхцөлд түүнийг орлож чихэнд сонсох тусгай төхөөрөмжийг мэс заслын аргаар суулгадаг. Энэ хагалгаа хийлгэсэн бол насан туршдаа сонсголтой болно. Эрүүл мэндийн яам, ЭМЖЖ төв, Австралийн “Кохлер” фирмийн 2010 онд хийсэн гурвалсан гэрээгээр Монгол Улсад дунгийн суулгацын хагалгаа хийлгэх эхний 50 хүүхдэд сонсох төхөөрөмжийг (имфлантыг) хөнгөлөлттэй үнээр суулгаж өгч байгаа. Энэ төхөөрөмжийн үнэ дэлхийн зах зээл дээр 29500-33000 ам.доллар. Гэрээний дагуу эхний 50 хүүхдэд 19500 ам.доллараар хагалгаа хийлгэх боломжтой. Гадаадад энэ хагалгааг хийж байгаа. Мэс заслын өртөг өндөр, дээр нь хагалгааны дараа олон жил эмнэлгийн хяналтад байх шаардлагатай. Мөн нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх хэрэгтэй болдог. Энэ хагалгааг Монголдоо үргэлжлүүлэн хийх тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр манайх бүрэн хангагдсан.

-Дунгийн суулгацын хагалгааг яагаад голдуу хүүхдэд хийдэг вэ?

-Энэ хагалгааг аль ч насныхан хийлгэж болно. Яагаад хүүхдийг онцолдог вэ гэхээр 2-3 настай хүүхдэд хагалгаа хийвэл дараагийн 2-3 жилд хэл заслын хичээлд яваад, зургаан нас хүрч сургуульд орохдоо эрүүл хүүхдийн адил болсон байдаг. Тэгвэл нас ахих тусам нөхөн сэргээх, хэл заслын хичээл заахад түвэгтэй. Хэдийнэ дохиогоор яриад сурсан хүний шинэ зүйлийг хүлээн авах чадвар муудсан байдаг. Тэгэхээр аль болох багад нь мэс засал хийлгэвэл илүү үр дүнтэй. Харин гэмтлийн гаралтай, хүнд өвчний улмаас, эмийн зохисгүй хэрэглээнээс болж дүлийрсэн хүн бол энэ хагалгааг хийлгэвэл шууд сонсгол орно.

-Манайд сонсголын бэрхшээлтэй хүн олон байдаг уу?

-Манай улсад төрөлхийн болон олдмол дүлий, сонсгол бууралттай 200 мянга гаруй хүн бий гэсэн судалгаа байдаг. Хүнд болон төрөл хийн дүлий 100 мянга гаруй хүн байгаа. Профессор Б.Эрдэнэчулуун, Шагдар нарын 1996 онд хийсэн судалгаагаар 1000 төрөлт тутамд 1-2 дүлий хүүхэд төрж байна дүн гарсан. Сүүлийн үед энэ талаар хийсэн судалгаа байхгүй ч эмнэлэгт хандаж байгаагаас нь харахад дүлий хүний тоо ихсэх хандлагатай байна гэв.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6588041/434/trackback

Global dentel clinic

2012.09.20 09:51:23
*.152.174.97

mmmmmmmmmm

Global dentel clinic

2012.09.21 17:12:47
*.253.189.21

mmmmmmmmmmmm

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1349 ХАРҮМАФҮЖИ Д.БЯМБАДОРЖ 70 ДАХЬ ЁКОЗҮНА 2012-09-24 9629
1348 Хамгийн сүүлийн үеийн тоноглолтой СУРГАЛТЫН СТУДИ байгууллаа [1] 2012-09-20 8431
1347 Мөнгөнтуул Гранприг хошуучлагчдын эгнээнд [1] 2012-09-20 9439
1346 МОНГОЛ АВТОБУС ирэх сараас үйлчилгээнд явна [5] 2012-09-19 7350
» МОНГОЛ ЭМЧ НАР ДҮЛИЙГ ЗАСАХ МЭС ЗАСЛЫН ШИНЭ АРГА НЭВТРҮҮЛЛЭЭ [2] 2012-09-19 8462
1344 МОНГОЛ, ХЯТАД ЗОХИОЛЧДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО [1] 2012-09-19 11362
1343 ЧИНГИС ХААНЫ дүртэй марк хэвлүүлнэ [2] 2012-09-14 7132
1342 Хоёр хүнд элэг шилжүүлэн суулгалаа 2012-09-14 8186
1341 “Чингис хаан” нисэх буудал дэлхийд танигдаж байна [2] 2012-09-14 7561
1340 МОНГОЛЫН ГУРВАН БӨХ БАШЁГ ӨНГӨЛЖ ЯВНА [1] 2012-09-13 8473
1339 У.МӨНХ-ЭРДЭНЭ: НАДАД МАШ ИХ БОЛОМЖ БАЙГАА УЧРААС ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ТОГЛОХООР ШИЙДСЭН [1] 2012-09-13 8648
1338 Кирилл, монгол бичгийн цахим толь хэвлэнэ 2012-09-13 10428
1337 МЕДАЛИЙН ТООГООР МОНГОЛЧУУД, ЧАНАРААР СОЛОНГОСЧУУД [4] 2012-09-10 7263
1336 “Алтан ураг”-ийг дэмжээрэй [1] 2012-09-10 8329
1335 ХАРҮМАФҮЖИГИЙН АВАРГЫН ТӨЛӨӨХ ДАЙРАЛТ ЭХЭЛЛЭЭ [3] 2012-09-10 6780
1334 Оюутолгойн гэрээг өөрчлөхийг Ерөнхий сайдаас УИХ-ын 24 гишүүн шаардлаа [4] 2012-09-06 7146
1333 Монгол FTV дөрвөн метр өндөр өсгийт танилцуулна [3] 2012-09-06 7321
1332 ПАЙПЭР КЭМБЭЛЛ: НАМАЙГ АЖИЛЛАХ ХУГАЦААНД ВИЗ АВАХ ИРГЭДИЙН ТОО НЭМЭГДЭНЭ ГЭДЭГТ НАЙДАЖ БАЙНА [3] 2012-09-06 7516
1331 Ө.ГАНЗОРИГ: МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ХЯМРАХ БОДИТ ЭРСДЭЛ БИЙ БОЛЛОО [4] 2012-09-04 18798
1330 Ш.МАРДААН: ТЭНГИС ШИГ ДОЛГИЛСОН ТАРИАН ДУНД ЗОГСОЖ БАЙХ ШИГ ЖАРГАЛ ҮГҮЙ [2] 2012-09-04 8871
배너신청
자생병원

배너신청