Мэргэжлийн сүмогийн намрын тэмцээн Аки башё өнгөрөгч ням гаригт Токиогийн “Кокүгикан” спортын ордонд эхэллээ. Эхний өдөр ёкозүна Хакүхо болон Харүмафүжи, Кисэносато, Котошёогикү, Котоошюү, Какүрюү нарын арслангууд ялалт байгуулж, ганцхан озэки Барүто л өвдөг шороодсон байна. Гэхдээ түүний хувьд шүүгчдийн хуумгай шийдвэрээс болж, нэг даваа алдсан гэхэд болно. Энэ сарын тэмцээнд 13 давбал, тэгэхдээ эхний 10 өдөр унахгүй бол их аварга цол хүртэх болзлыг сонсон барилдаж буй озэки Харүмафүжи 187 кг жинтэй Болгарын бөх Даниел Ивановыг (дэвжээний нэр нь Аоияма) төвөггүйхэн шиг ялав. Өмнө нь ийм тохиолдолд хоёр ч удаа тэмцээний эхний хагаст унан боломжоо хийсгэж байсан тэрбээр чамгүй энэ удаа алдаагаа давтахгүйг хичээж буй нь илт. Манай бөх өнөөдөр Арантай оноолт таарсан. Өдгөө маэгаширагийн хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй орос эртэй макүүчи зиндаанд нийтдээ 10 барилдсанаас наймд нь Д.Бямбадорж давамгайлж байж. Р.МАНЛАЙ
МАКҮҮЧИ
Зүүн Цол Баруун
Хакүхо 1-0 Ё
Харүмафүжи 1-0 О Кисэносато 1-0
Котошёогикү 1-0 О Барүто 0-1
Котоошюү 1-0 О Какүрюү 1-0
Миёогирюү 0-1 С Гоэйдо 0-1
Аойяма 0-1 К Точиношин 0-1
Шёохозан 0-1 М1 Кайсэй 1-0
Аран 0-1 М2 Гагамарү 0-1
Хоомашёо 1-0 М3 Тоёоношима 1-0
Аминишики 0-1 М4 Тоёохибики 0-1
Точиоозан 1-0 М5 Такэказэ 1-0
Токитэнкү 0-1 М6 Масүнояма 1-0
Миябияма 0-1 М7 Шёотэнро 0-1
Дайдо 1-0 М8 Окиноүми 1-0
Китатайки 0-1 М9 Такаясү 1-0
Ёшиказэ 0-1 М10 Вакакоюү 0-1
Кёкүтэнхо 1-0 М11 Ваканосато 1-0
Чиёотайрюү 0-1 М12 Такарафүжи 0-1
Асасэкирюү 1-0 М13 Тэнкайхо 0-1
Асахишёо 1-0 М14 Кимүраяма 0-1
Фүжиазүма 1-0 М15 Саданофүжи 1-0
Таканояма 0-1 М16
МОНГОЛ СҮМОЧДЫН АМЖИЛТ
Жюүрёо
З-2 Тамаваши Б.Мөнх-Оргил 1-0
З-10 Таканоива А.Баасандорж 0-1
З-14 Араваши Э.Дөлгөөн 0-1
Б-14 Ониараши Ө.Өлзийжаргал 1-0
Макүшита
З-1 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 1-0
З-5 Азүмарюү С.Тодбилэг
Б-8 Широнорюү Э.Одгэрэл 0-1
З-9 Сэйро А.Өнөболд
З-10 Кагамио Б.Нанжид 0-1
Б-12 Сакигакэ Я.Баттүшиг 0-1
Б-21 Вакамишёо Г.Ган-Эрдэнэ
Б-30 Рюүо Э.Санчирболд 1-0
З-36 Сэншёо Э.Баярбат
Б-42 Тайга С.Шаравнямбуу 1-0
З-45 Рюүонами Б.Буянжаргал 1-0
З-58 Тоорүгава Д.Ууганбаатар
Санданмэ
Б-7 Аратоши В.Цэрэндорж
Б-11 Чиёшёома Г.Мөнхсайхан
Б-42 Дайонами Б.Ууганбаяр
Б-97 Такакасүга Э.Энхманлай
kkkk