
РТДС нь шилдэг нэвтрүүлэг шалгаруулах “Анхны бүтээл” наадмыг уламжлал болгон зохиодог билээ. Тус наадмынхаа нэрээр студээ “Анхны бүтээл” хэмээн нэрлэжээ. “Манай сургуульд ажиллаж байсан ЖАЙКА-гийн сайн дурын багш Ошима анх 2008 онд сургалтын шинэ студитэй болох санал гаргаж, бид дэмжин төсөл бичсэн. Дөрвөн жил хүлээсэн студи маань өнөөдөр ашиглалтанд орж байна. Эл студийг байгуулахад Японы Засгийн газраас 500 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн. Студид сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг суурилуулж, “Sony” компанийн мэргэжлийн инженерүүд багш, оюут нуудад 21 хоногийн сургалт явууллаа. Оюутнууд маань мэргэжлийн өндөр ур чадвартай боловсон хүчин болох боломж бүрдээд байна. Төслийг хэрэгжүүлсэн Японы Засгийн газар болон ЖАЙКА-гийнхандаа талархсанаа илэрхийлье” хэмээн СУИС-ийн захирал Э.Сонинтогос ярилаа.
Тэрбээр мөн гурав, дөрөвдүгээр дамжааныхны мэргэжлийн хичээл энэ студид орох болсныг онцолсон юм. Ингэснээр оюутнууд мэргэжилдээ илүү их хариуцлагатай хандана хэмээв.
“Хаана тоног төхөөрөмж, сургалт сайн байна, тэнд мэдээллийн үйлдвэрлэл хурдан явагдаж, олон нийтэд шуурхай хүрдэг. Олон сайн уран бүтээлч бэлтгэхийн тулд тухайн боловсролын уурхай нь өндөр хэмжээнд тоноглогдсон байх ёстой. Олон оюутан сургадаг, ийм оюуны төвлөрлийн цэг дээр соёл урлагийн хөрөнгө оруулалт хийж байгаад би баяртай байна. Бидний ажлыг хийж өгсөн та бүхэнд баярлалаа” хэмээн Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл ярилаа.
Япон
улсаас Монголд суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такэнори Шимизү
“Бид телевизийн мэргэжилтн үүдийн ур чадварыг сургуульд байх үеэс нь
дээшлүүлэх зорилгоор эл төслийг хэрэгжүүлсэн. Оюутан байхдаа бүх
техникээ эзэмшээд, харьцаад сурчихвал төгсөөд ямар агуулгатай нэвтрүүлэг
хийх вэ, яавал сонирхолтой байх вэ зэрэг тал дээр толгойгоо ажиллуулна.
Эндэхийн оюутнууд өндөр ур чадвар эзэмшинэ гэдэгт бид итгэлтэй байна”
хэмээв.
mmmmmmmmm