Бичлэгийн тоо 3,329

Улаанбаатар хотыг тольдох өндөрлөг бий болгох, хөгжмийн зэмсгийг алдаршуулсан дэлхийн хамгийн том цамхаг болох уг байгууламжийг тун удахгүй барьж эхлэхээр болжээ. Үүнийг хаана барьж, хэн санхүүжүүлэх талаар мэдээлэхийг түр азнаж байгаа бөгөөд сонгууль өнгөрөхөөр бүгд тодорхой болох аж.
Монгол архитекторуудын ур чадвар, сэтгэх үйн онцлогийг харуулах уг байгууламж 208 м өндөр байх бөгөөд суурь барилга нь 21 давхар байхаар зураг төслийг хийжээ. Мөн тэнд үйлчилгээний төв, оффис, нисдэг тэрэг буух талбай, цамхгийг тойрсон орчин үеийн зам, талбай, гүүрэн гарц бүхий иж бүрэн цогцолбор байхаар төлөвлөжээ.