
Уралдааны тэргүүн байрыг гэрэл зураг сонирхогч Б.Инжинаашийн “Нутаг минь баяртай. Нүүхээс өөр арга алга даа”, гуравдугаар байрыг “Ардчилал” сонины зурагчин Ү.Одбаярын “Элсэн түймэр” бүтээл эзэлжээ.
Тусгай байранд Д.Хауленбекийн “Ирээдүйн заган ойг бид бүтээнэ”, Ш.Дуламсүрэнгийн “Миний тоглодог гол хаачив” бүтээл шалгарсан байна. Тусгай байрт шалгарсан бүтээлийн эзэд орон нутгаас ирж оролцжээ.
Цөлжилт бол дэлхий нийтийн өмнө тулгамдаад буй байгаль орчны томоохон асуудлуудын нэг. Тиймээс энэ жилийн Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдрийг “Эрүүл хөрс амьдралыг тэтгэнэ: Хөрсний доройтлыг бууруулъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлжээ. Түүнчлэн “Рио 20”-ын уулзалтаар цөлжилттэй тэмцэх асуудлыг онцгойлон хэлэл цэхээр төлөвлөөд байгаа.
Манай орон цөлжилтөд эрчимтэй өртөж буй орнуудын тоонд зүй ёсоор багтаж байна. Ялангуяа, Увс болон Их нууруудын хотгор, Нууруудын хөндий, Дундговь, Дорноговийн газар нутаг цөлжилтөд хүчтэй өртөж байна гэсэн судалгаа бий. Монгол оронд явагдаж буй цөлжилт гэрэл зурагчдын дуранд хэрхэн буусныг та бүхэн энэ долоо хоногийн турш Улаанбаатар хотын музейд үзэх боломжтой.