
Тэрбээр “Бид дэлхийн 100 орны 1500 гаруй хөгжимчин, уран бү- тээлчийг урьж авчирсан. Тэд манай уран бүтээлчидтэй туршлага солилцож, манай орны гайхамшигт байгальтай танилцдаад буцдаг. Энэ жилийн аялалд оролцож буй орнууд нэмэгдэж байгаа. “Туурайн төвөргөөн” наадам Азидаа нэр хүндтэй болсон. Кыргыз, Азербайжан, Хятад, Австри, Вьетнам, ХБНГУ-д үүнтэй адил хөгжмийн бага наад мууд зохион байгуулагддаг болсон” гэв.
Энэ жилийн шинэ хөгжмийн төвөргөөн Дорноговь ай мгийн Данзанравжаагийн музей, “Саран хөхөө” театрын туурь, Хамрын хийд, Өвөрхангай айм гийн Элсэн тасархай дахь “Баян говь” жуулчны бааз, Хархорин-Эрдэнэ зуу хийд, Эрдэнэ хамбын хийдХ өгнө хан уул, Өндөр гэгээн Занабазарын туурь зэрэг түүх дурсгалт газруудад болох юм. Манай сонин тус наадмын байнгын түнш бөгөөд энэ жил ч аялалд нь нэгдэж байгаа билээ. Тун удахгүй шинэ хөгжмийн наадмын талаар сонирхуулах болно. Наадам энэ сарын 18-30-нд үргэлжилнэ.