Бичлэгийн тоо 3,329

Монгол орны аялал жуулчлалын салбарыг дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд хүргэх, аялал жуулчлалын улирлыг уртасгах, жуулчдын тоог нэмэгдүүлэх, Монгол орны нэгдсэн сурталчилгааг өндөр түвшинд хийх зорилгоор Монголын аялал жуулчлалын холбоо (МАЖХ) Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм.
Гэрээний дагуу “Чингисийн тоонот” ХХК, Сөүл дэх МИАТ-ийн төлөөлөгчийн газар хамтран Монгол Улсаа төлөөлөн үзэсгэлэнд оролцож, БОАЖЯ-наас гаргасан 500 ном, 300 DVD-г үзэгч дэд хүргэсэн бөгөөд тус улсын “The daily focus” сонинд Монгол орны аялал жуулчлалын талаар ярилцлага өгчээ. Үзэсгэлэнг 130.000 гаруй хүн үзсэн байна.