Бичлэгийн тоо 3,329
Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд БАЛДОРЖ шагнал олгодог шалгаруулалт дөрөв дэх жилдээ үргэлжилж буй билээ. Дөрөв дэх оны гурав дахь шатны шалгаруулалт өнгөрсөн долоо хоногт боллоо. Өнгөрсөн оны есдүгээр сард БАЛДОРЖ шагналын гурав дахь эзнийг тодруулснаас хойш Шүүгчдийн зөвлөл улирал тутам цуглаж, уралдааны хаягаар ирсэн бүтээлүүдийг шүүн хэлэлцэж байгаа билээ. Одоо сүүлчийн буюу дөрөв дэх шатны шалгаруулалт есдүгээр сарын эхээр болно. Сэтгүүлчдийн бүтэн жилийн хөдөлмөрийн үнэ цэнийг нэгтгэн гаргадаг энэхүү нэр хүндтэй, Монголдоо хамгийн өндөр хэмжээний бай шагналтай шалгаруулалтыг Монголын сэтгүүлчдийн Их хурд хэмээдэг билээ. Тэгэхээр Их хурдад уралдаж буй “морьд” уралдааны замынхаа дөрөвний гурвыг туулаад байна гэсэн үг.

Өнгөрсөн оны есдүгээр сараас хойш нийтдээ 70 шахам сэтгүүлчийн 130 гаруй бүтээл уралдааны хаягаар ирээд байна. Зургадугаар сард болсон II шалгаруулалтаас хойш сэтгүүлчид нэлээд идэвхгүй хандлаа. Сонгууль болж, Монголын нийгэм тэр аяараа улс төрөөр амьсгалж буй, сэтгүүлчдийн цөөнгүй нь өөрийнхөө биш нэр дэвшигчдийн уяа сойлгыг тааруулах ажилд оролцож яваагаас болсон биз ээ. Гэхдээ Монголын сонин, телевизийн сэтгүүл зүйн өнгө төрхийг бүрдүүлж, тодорхойлж яваа шилдэг сэтгүүлчид бүтээлээ туурвисаар, уралдааны өнгөнд давхисаар байна. БАЛДОРЖ шагналт, сэтгүүлч Б.Ганчимэг, Д.Оюун-Эрдэнэ, Ж.Гангаа, өнгөрс өн гурван удаагийн шалгаруулалтаар эхний аравт давхин айрагдаж байсан МҮОНТ-ийн П.Алтанцэцэг, Д.Бямбацэцэг, “Үндэсний шуудан”-гийн Г.Отгонбаяр, “Өнөөдөр”-ийн Д.Заяабат, Б.Энхцэцэг, “Улс төрийн тойм”-ын Л.Мөнхбаясгалан, ТV-9-ийн Б.Отгон нарын зэрэг шилдэг сэтгүүлчид бүтээлүүдээ туурвисаар байна.

Монголын радиогийн Ц.Сосорбурам, “Эх орны манаа”-гийн Д.Баасанжаргал нарын хуучин хашруудаас гадна NTV-гийн Б.Ууганбаяр, Ж.Биндэръяа, “Өнөөдөр”-ийн Р.Оюунцэцэг, Ж.Тэгшжаргал, Б.Эгшиглэн, “Үндэсний шуудан”-гийн Х.Түвшинт өгс зэрэг залуу сэтгүүлчид шалгаруулалтад ур чадвараа сорих зорилго тавин ажиллаж бай гаа нь сайшаалтай. Өмнөх улиралд болсон гурав дахь удаагийн шалгаруулалтаас тодорсон “Шилдэг-10”, тэдний дараах аравтын жагсаалтад онцын өөрчлөлт орсонгүй. Байгаль эко логийн сэдвээр баримтат нэвтрүүлэг хийх ажлаас хэзээ ч хойш суухгүй байгаа TV-9-ийн Б.Отгон, хар тамхины хэрэгт хол богдсон монголчуудын талаар БНХАУ-аас цуврал сурвалжлага хийсэн “Өнөөдөр”-ийн Х.Оюунсүрэн нар “Шилдэг-10”-т шинээр орж ирэв. Олны анхаарлыг татсан, эмзэг хурц сэдвийг хөндсөн, сэтгүүлчийн хөдөлмөр, ур чадвар шингэсэн сайн бүтээл тун цөөхөн байгаад шүүгчид дахиад л гонсойлоо.

Сэтгүүлчид эрж хайж, асуудал, үйл явдлын гүнд орж, өөрийгөө “зовоож” бүтээл хийхээс зайлсхийж, гар хурууны үзүүрээр хийх “хөнгөн”, даац муутай нийтлэл, нэвтрүүлэг, төсөл хөтөлбөрийн буюу шоу цэнгээний сэдэв рүү хошуурч байгаа нь үүнтэй холбоотой гэж Шүүгчид үзэж байна. Нөгөө талаар сэтгүүл зүйн шүүмж судлал үндсэндээ ор тас орхигдож, сэтгүүлчдийн бүтээлд үнэлэлт дүгнэлт өгөх, задлан шинжилгээ хийх, бурууг засах, зөвд чиглүүлэх арга зүй мартагдлаа. Тиймээс сэтгүүл зүйн шүүмж судлалыг өрнүүлэх, шилдэг бүтээлүүдийн эмхтгэл гаргаж, их, дээд сургуулийн оюутнууд, мэргэжлийн байгууллагуудад хүргүүлэх, хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал зохион байгуулах талаар БАЛДОРЖ сангийн зөвлөл анхаарах шаардлагатай боллоо гэдэгт Шүүгчид санал нэгдэв. Есдүгээр сарын 10-даар сүүлчийн шалгаруулалт болно. Бүх бүтээлийг дахин нэг шүүн нягталж, эцсийн шалгаруулалтыг хийнэ.

Үлдсэн богино хугацаанд сэтгүүлчид шилдэг бүтээл олныг туурвих биз ээ. Уралдаан уг нь оролцогч олонтой бай вал сайнсан. Нөгөө талаар үзэг цаас нийл үүлдэг хэн бүхэн өөрийгөө Монголын сэт гүүлчдийн их орон зайн хаахна яваагаа мэдээд авчихад илүүдэхгүй нь ойлгомжтой. Энэхүү уралдаанд оролцох нь сэтгүүлч бүхний нэр төрийн хэрэг мөн бөлгөө. Шилдэг арвын араас жагссан дараагийн аравт (байр эзэлсэн дарааллаар)

11.Л.Мөнхбаясгалан “Улс төрийн тойм” “Тэр гартаа доллар барьж үзээгүй”, “Америкийн ерөнхийлөгч рүү захиа байтугай гутал шидэж болдог юм” нийтлэл

12. Ц.Сосорбурам МҮОНР “Шаштир түүхэнд мөнхөрсөн талын Монголын цөөвөр чоно” радио хөрөг, “Маргаашийн төлөөх өнөөдрийн асуулт” нэвтрүүлэг

13. Б.Ууганбаяр NTV “Органик Монгол” цуврал нэвтрүүлэг

14. П.Алтанцэцэг МҮОНТ “Эх сурвалж: Хөвсгөлийн Бүрэнхааны орд” нэвтрүүлэг

15. Д.Баасанжаргал “Эх орны манаа” сонин “Өмнөөс өрнийн зүг 2000 бээр” тэмдэглэл

16. Ж.Тэгшжаргал, Б.Эгшиглэн “Өнөөдөр” “Хөшигний ар дахь хүүхдүүд” нийтлэл, Ц.Лоохууз, Ж.Бүрэнжаргал нартай хийсэн “Тэр харгис нийгмийг бид харанхуй дунд нь сөрсөн. Хожим гэгээ орно гэх итгэлээр сэтгэлээ тэжээж байлаа” ярилцлага

17. Р.Оюунцэцэг “Өнөөдөр” “Цагаан хад ба хар амьдрал” сурвалжлага

18.Х.Түвшинтөгс “Үндэсний шуудан” “Өнгөрсөнтэйгээ хөтлөлцөж яваа ирээдүйн төмөр зам” нийтлэл

19. Г.Цолмон “Өнөөдөр” “Монгол дахь хойд солонгосчууд” нийтлэл

20. З.Боргилмаа “Ардын эрх” “Х.Баттулга: ҮЗХ дүгнэх биз” ярилцлага
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6288062/d0e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1289 Олимпийн наадамд оролцох багийн ахлагч чөлөөтийнхөнтэй уулзлаа 2012-06-26 8469
1288 Монгол Улс ногоон хөгжлийг цогцлоох үүрэг авчээ 2012-06-26 8239
1287 208 метр өндөр “Морин хуур” Монголын нэрийн хуудас болно 2012-06-26 8370
» ДӨРӨВ ДЭХ ОНЫ БАЛДОРЖ ШАГНАЛТАН ТОДРОХОД ГАНЦХАН ДАВАА ҮЛДЛЭЭ 2012-06-25 9161
1285 “ЛОНДОН-2012” ОЛИМПОД ОРОЛЦОХ ТАМИРЧДАД ТӨРИЙН ДАЛБАА ГАРДУУЛАВ 2012-06-25 8589
1284 ДБЭТ-ын уран бүтээлчид Ази, Номхон далайн орнуудын наадамд оролцоно 2012-06-25 9390
1283 “SouthGobi Resources” авто зам барьж эхлэв 2012-06-22 8424
1282 Экопренерүүдийн нэгээр Монголын “UB Bike” баг шалгарлаа 2012-06-22 9129
1281 УРАН НУГАРАЛТАА ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛНЭ 2012-06-21 8197
1280 “БИ МОНГОЛ ХҮН” КИНО ОЛОН УЛСЫН НААДМААС ШАГНАЛ ХҮРТЛЭЭ 2012-06-21 8636
1279 Хакүхо кинонд тоглоно 2012-06-20 7881
1278 Элсний сагсчид хүрэл медаль хүртлээ 2012-06-20 9397
1277 Монголын баг “Шилдэг маркетингтай стэнд”-ийн эзэн болов 2012-06-19 9539
1276 Зураач бүсгүйчүүд хилийн чанадыг зорино 2012-06-19 8863
1275 “ТУУРАЙН ТӨВӨРГӨӨН” НААДМЫНХАН АЯЛАЛДАА ГАРЛАА 2012-06-19 9579
1274 “НУТАГ МИНЬ БАЯРТАЙ. НҮҮХЭЭС ӨӨР АРГА АЛГА ДАА” 2012-06-18 8512
1273 “ИНЖЕНЕРИЙН ШИЙДЭЛТЭЙ-НОГООН ХОТ”-ЫН ЭХЛЭЛ ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ЭХНИЙ ЭЭЛЖИЙГ НЭЭЛЭЭ 2012-06-18 8381
1272 МОНГОЛ ДУУЛААЧ ДЭЛХИЙН ДУУРИЙН ТАВЦАНД ХОЁРОНТОО ЦАХИУР ХАГАЛАВ 2012-06-15 8087
1271 Манай нийслэл хамгийн таатай хотоор шалгарлаа 2012-06-15 8097
1270 ХОТОО ХАЙРЛАХ ҮЗЭЛТЭЙ ОРЧИН ҮЕИЙН ЗАЛУУС АВТО ПАРАД ХИЙВ 2012-06-15 8445
배너신청
자생병원

배너신청