
Минж бүлээрээ амьдардаг амьтан. Хавар гурав, дөрөвдүгээр сард үржилд орж, зургаа, долоодугаар сарын хооронд 2-3 дөдөр гаргадаг. Хээл тээх хугацаа нь 105-110 хоног байдаг аж. Тэгэхээр дээрх минж Германы Бавари мужаас ирэхдээ хээлтэй байсан байх нь. Түүнчлэн минжний хөх нь томрох үед хээлтэй, эм минж байна гэж танихаас бусад үед хүйсийг нь мэдэх боломжгүй. Тэднийг гардан маллаж буй Г.Ганбаатар шинэхэн төллөсөн минжинд анхаарал халамж илүү тавьж, идэх дуртай алим, эрдэнэшиш, лууванг нь ахиу өгч байгаа юм байна. “Хээлтэй гэдгийг нь 20-иод хоногийн өмнө мэдэж, хоол тэжээлийг нь нэмж өгсөн.
Өчигдөр (мягмар гаригт) үүрээ засаад, хажуудахаа хажиглаад ирэхээр нь төллөх нь гэж мэдсэн” хэмээн тэрбээр ярив. Түүнээс гадна дахин нэг минж хээлтэй байж магадгүй гэсэн. Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр минж нутагшуулж, байгалийн аргаар Туул голын усны түвшинг нэмэгдүүлэх төслийг өнгөрсөн онд санаачлан, өдгөө ажил хэрэг болгож буй билээ. Төслийн хүрээнд Германы Бавари мужаас 14 минж авчирсны дээр ирэх есдүгээр сард ОХУ-аас 20 гаруй минж авчрах юм. Түүнчлэн Баянзүрх дүүргийн Гацуурт тосгоны ойролцоо Минж үржүүлгийн төв барихаар тендер зарлаад буй.
Одоогоор цахилгааны шугам татах, түр байр барих ажлын гүйцэт гэгч шалгарчээ. Гүйцэтгэгч дийг ирэх долоо хоногт шалгаруулж дуу сах аж. Юутай ч алс холоос Туул голын усны түвшинг нэмэгдүүлэхээр ирсэн Баварийн минжнүүд манайд идээшин дасаж, анхны төлөө гаргаж, бүл нэмлээ.