Бичлэгийн тоо 3,329
 БНХАУ-ын Шиньжаан Уйгарын Өөртөө засах орны муж дахь Жимсарын тахь үржүүлгийн газраас дөрвөн эр тахийг өнгөрсөн 21-нд Монголд авчиржээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, олон улсын “Тахь” групп тэднийг Говийн дархан цаазат газрын “Б” хэсэг буюу Тахийн ус хэмээх газарт нутагшуулсан байна.

Уугуул нутагтаа бүрэн устсан монгол тахийг нутагшуулж, өсгөн үржүүлэх, бие даан амьдрах чадвар бүхий тархац бий болгох ажлыг 1992 оноос хойш явуулж буй. Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар Монголд 400 гаруй тахь нутагшсаны 70 орчим хувь нь Хустайн нуруунд байна.

Харин Говийн дархан цаазат газрын Тахийн тал хэмээх нутагт өмнөд хөршөөс авчирсан дөрвөн адуутай нийлээд 60 тахь нутаглаж байна. БОАЖЯ олон улсын “Тахь” группэй 2009 онд гэрээ байгуулснаар манай улс анх удаа БНХАУ-аас тахь авчирч нутагшуулж байгаа аж. Жимсарын тахь үржүүлгийн газар 250 орчим зэрлэг адуутай гэнэ. Түүнчлэн ирэх долоодугаар сарын 4-нд Чех улсаас мөн дөрвөн гүү авчрахаар болжээ.

“Чехээс авчрах дөрвөн гүүг Жимсарын тахь үржүүлгийн газраас авчирсан дөрвөн адуутай нийлүүлж, үржүүлэх зорилготой байгаа” хэмээн Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн А.Цэен-Ойдов ярив. Өмнөд хөршөөс авчирсан дөрвөн тахийг одоогоор дөрвөн га талбайд тусгайлан хашиж байгаа бөгөөд 14 хоногийн дараа бусад адуутай нийлүүлэх юм байна.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6198586/658/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1249 ЧИКАГО ХОТЫН Б.О.С БАГ “CHAMPION OF US MONGOLS 2012”-ООР ТОДОРЛОО 2012-06-04 8955
1248 Бид NHK телевизэд ярилцлага өгсөн 2012-06-04 10571
1247 ЯВУУГИЙН ХҮРЭЭЛЭНД яруу найраг цэцэглэлээ 2012-06-04 9980
1246 МОНГОЛД НУТАГШИЖ БУЙ БАВАРИЙН МИНЖНҮҮД БҮЛ НЭМЛЭЭ 2012-05-31 8151
1245 Төрийн албан хаагчид Японд суралцана 2012-05-31 9466
1244 ДЭЛХИЙН ТАЙЗНААС МЕДАЛЬТАЙ ИРСЭН УРАН БҮТЭЭЛЧДЭЭ ТӨР ҮНЭЛЭВ 2012-05-31 8607
1243 20 жилийн өмнө хаалгаа барьсан Багшийн ордон өнөөдөр үүдээ нээлээ 2012-05-30 8728
1242 МОНГОЛ ХИЙМЭЛ ДАГУУЛТАЙ ХЭДХЭН УЛСЫН НЭГ БОЛНО 2012-05-30 10076
1241 Монголчуудын амьдралд Америкчууд онц дүн тавилаа 2012-05-30 8216
1240 ШИЛДЭГ 49 ХҮҮХЭД ШАГНАЛ ХҮРТЭВ 2012-05-29 9469
» Хятадаас авчирсан тахийг Чехээс ирэх гүүтэй нийлүүлнэ 2012-05-29 9391
1238 Миланыг зорих хүүхдүүд шалгарлаа 2012-05-29 9273
1237 ҮНДЭСНИЙ БӨХЧҮҮД ДААГАА НЭХЭВ 2012-05-28 8933
1236 СПОРТЫН СЭТГҮҮЛЧИД ОЛИМПИЙН ТАМИРЧДАА ДЭМЖИВ 2012-05-28 9482
1235 Монгол Улс энхийг сахиулдаг топ 20 орны нэг болжээ 2012-05-28 9692
1234 Улаанбаатар Барэзигийн нэрэмжит хөлбөмбөгийн талбайтай болно 2012-05-24 10074
1233 Монголчууд “Байкал мотор шоу-2012”-т оролцоно 2012-05-24 9233
1232 Орон сууцны зээлийн банк байгуулна 2012-05-23 7425
1231 Сумочид эх орондоо ирлээ 2012-05-23 8196
1230 Хуучны кинонуудыг Монголдоо сэргээнэ 2012-05-23 9776
배너신청
자생병원

배너신청