Бичлэгийн тоо 3,329
 Монголын спортын сэтгүүлчид Лондоны олимпод оролцох шигшээ багаа дэмжих зорилгоор Богдхан уулын хамгийн өндөр оргил Цэцээ гүнд авирлаа. Энэхүү аялалд 10 гаруй телевиз, сонины 34 сэтгүүлч хамрагдсан юм. Мөн уулын спортын гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, ОУХМ Алдар нар сэтгүүлчдийг замчиллаа. Далайн төвшнөөс дээш 2258 метрийн өндөр рүү гурван цаг гаруй авирсан сэтгүүлчид оргилд гараад Монголын тамирчид Лондоны олимпод амжилт гаргаж, төрийн дууллаа эгшиглүүлэхийг хүсэн залбирсан юм.

Аялалд оролцогчдоос хамгийн ахмад нь Монголын спортын сэтгүүлчдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Отгонбаатар (53 нас), хамгийн залуу нь “Шууд” телевизийн сэтгүүлч А.Одбаяр (22 нас) байв. Сато буюу Отгонбаатар ах оргилд хамгийн түрүүлж гарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр таван хүнийг гарын бэлгээр урамшуулсан. ТВ9 телевизийн оператор Нэмэхбаяр хамгийн түрүүнд оргилыг эзэлж, Сато ахаас “Челси” клубийн өмсгөл гардан авсан бол түүний араас “Өдрийн шуудан” сонины Баярсайхан, assa.mn сайтын Г.Даваабаатар, ТВ9 телевизийн Г.Гандөш, “Зууны мэдээ” сонины Жавхлан нар “бариа”-нд орлоо.

Гандөшийн хувьд аяллын хамгийн хүнд жинтэй оролцогч байсан ч “айргийн” дөрөвт орж, бусдыгаа ичээгээд авсан. Харин бүсгүйчүүдээс “Sport box” сувгийн Б.Онон, “Ардчилал” сонины У.Бадамцэцэг, ТВ9 телевизийн Т.Ганзул, “Шууд” телевизийн А.Алтанчимэг нар бүхнээс түрүүлж оргилд хөл тавилаа. Сато ах хамгийн ахмад нь гэхэд 10-аар бариалж, хөнгөн шингэн хүн болохоо харуулсан юм. Харин “Sport box”-ийн Ч.Дөлгөөн сүүл мушгин оргилд гарснаа “Бусдыгаа харж хамгаалж явсан” хэмээн эвтэйхэн тайлбарлана лээ. Ийнхүү спортын сэтгүүлчид нэг өдрийг эрүүл агаарт, үр бүтээлтэй өнгөрүүлээд буцлаа.

Энэ аялал спортын “дуучид”-ыг нэгдэн нөхөрлөхөд томхон нөлөө үзүүлсэн нь тодорхой. Энэ дашрамд аяллыг дэмжин оролцсон “Мах импекс” компанийн хамт олонд талархлаа илэрхийлье. Спортын сэтгүүлчдийн шивнэсэн хүсэл олимпийн наадамд биелж, Монголын тамирчид Лондонгоос ганзага дүүрэн ирэх болтугай!

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6195036/b31/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1249 ЧИКАГО ХОТЫН Б.О.С БАГ “CHAMPION OF US MONGOLS 2012”-ООР ТОДОРЛОО 2012-06-04 8955
1248 Бид NHK телевизэд ярилцлага өгсөн 2012-06-04 10571
1247 ЯВУУГИЙН ХҮРЭЭЛЭНД яруу найраг цэцэглэлээ 2012-06-04 9980
1246 МОНГОЛД НУТАГШИЖ БУЙ БАВАРИЙН МИНЖНҮҮД БҮЛ НЭМЛЭЭ 2012-05-31 8151
1245 Төрийн албан хаагчид Японд суралцана 2012-05-31 9466
1244 ДЭЛХИЙН ТАЙЗНААС МЕДАЛЬТАЙ ИРСЭН УРАН БҮТЭЭЛЧДЭЭ ТӨР ҮНЭЛЭВ 2012-05-31 8607
1243 20 жилийн өмнө хаалгаа барьсан Багшийн ордон өнөөдөр үүдээ нээлээ 2012-05-30 8728
1242 МОНГОЛ ХИЙМЭЛ ДАГУУЛТАЙ ХЭДХЭН УЛСЫН НЭГ БОЛНО 2012-05-30 10076
1241 Монголчуудын амьдралд Америкчууд онц дүн тавилаа 2012-05-30 8216
1240 ШИЛДЭГ 49 ХҮҮХЭД ШАГНАЛ ХҮРТЭВ 2012-05-29 9469
1239 Хятадаас авчирсан тахийг Чехээс ирэх гүүтэй нийлүүлнэ 2012-05-29 9391
1238 Миланыг зорих хүүхдүүд шалгарлаа 2012-05-29 9273
1237 ҮНДЭСНИЙ БӨХЧҮҮД ДААГАА НЭХЭВ 2012-05-28 8933
» СПОРТЫН СЭТГҮҮЛЧИД ОЛИМПИЙН ТАМИРЧДАА ДЭМЖИВ 2012-05-28 9482
1235 Монгол Улс энхийг сахиулдаг топ 20 орны нэг болжээ 2012-05-28 9692
1234 Улаанбаатар Барэзигийн нэрэмжит хөлбөмбөгийн талбайтай болно 2012-05-24 10074
1233 Монголчууд “Байкал мотор шоу-2012”-т оролцоно 2012-05-24 9233
1232 Орон сууцны зээлийн банк байгуулна 2012-05-23 7425
1231 Сумочид эх орондоо ирлээ 2012-05-23 8196
1230 Хуучны кинонуудыг Монголдоо сэргээнэ 2012-05-23 9776
배너신청
자생병원

배너신청