Бичлэгийн тоо 3,329
Голландын Винсхотен хотод болсон хэт холын марафон гүйлтийн 25 дахь удаагийн ДАШТ-ий мастеруудын ангилалд Доржсүрэнгийн Дамдинжав эх орноо төлөөлөн анх удаа оролцож, тавдугаар байр эзэлжээ. 60 гаруй орны 600 тамирчнаас А.Рямашук (Беларусь) түрүүлж (8.03.53), Т.Талвите (Финланд, 8.27.58), Х.Вейзер (Герман, 9.45.15) нар удаалсан бол манай тамирчин 11.11.20 амжилтаар айрагдлаа. 100 км-т уралдана гэдэг хэн хүний барах зүйл биш. Энэ төрлийн спорт Монголд хөгжөөд удаагүй байгаа.

Д.Дамдинжав эх орондоо болсон тэмцээнд 9.30.00 амжилтаар барианд оржээ. Тэмцээний өдрийг тулгаж очсон учраас цагийн зөрүүнд дасах хугацаа түүнд байсангүй. Мөн хоол хүнс нь төдийлэн тохироогүй аж. Гадаадын тамирчид замдаа зориулалтын бэлдмэл хэрэглэж байсан бол Д.Дамдинжавт тийм нөөц байсангүй. Гэхдээ манай гүйгч энэ бүхнээс шантарч, бэрхшээгээгүй. Эхний 50 км-т тэрбээр өрсөлдөгчдөө өнгөлж явлаа. Замынхаа хагасыг хамгийн түрүүнд туулсан тэрбээр хэмнэлээ алдахгүйг хичээсэн ч шөрмөс нь татсаны улмаас иллэг хийлгэхээр болж хэсэг саатжээ.

Хүйтэн ундаа хоолойг нь давахгүй болохоор юм уугаагүй тул шингэний дутагдалд орж халуурсан гэнэ. “Би юуны төлөө энд ирлээ. Иймхэн зүйлээс болж зорилгоосоо няцах эрхгүй гэсэн бодлоор өөрийгөө хүчилсэн” хэмээн тэрбээр өгүүлсэн. Винсхотен хотноо уралдсан олон тамирчин замын дундаас буцжээ. 99 км гүйгээд уралдааныг орхисон хүн ч байсан гэнэ. Толгойн хэсэгт яваагаа төдийлэн мэдээгүй түүний хувьд гол “буруутан” нь бугуйн цаг. “Ойчсон бөхөд шалтаг мундахгүй гэгчээр бугуйн цаг нь уралдааны үеэр ажиллахаа больсон учраас хугацаагаа зөв хуваарилж амжаагүй” хэмээн тайлбарлана билээ.

Дашрамд өгүүлэхэд, тэмцээний турш түүнийг балиашигласан монголчууд хандивын сан ажиллуулан, техник хэрэгсэл бэлэглэжээ. 100 км-т уралдсан тамирч дын пүүзний үдээсэнд дохиолол тавьдаг учраас хэрхэн уралдаж байгаа мэдээлэл, хэн нь замаа орхиж байгааг төвөггүй мэдэж болно. Энэ төхөөрөмжийг эх орондоо нэвтрүүлэх хүсэл түүнд төрсөн аж. 27 настайгаасаа хөнгөн атлетикаар хичээллэ сэн Д.Дамдинжав 1992 онд Японд болсон мара фоны ОУТ-д долдугаар байр эзэлж, Афины паралимпэд Лхагважавын хөтчөөр оролцохдоо шагналт байрт шалгарч байв. Тэрбээр ирэх жил Италид болох ээлжит ДАШТ-д дахиад даагаа нэхнэ. 2013 онд ахиад Голландад очиж, богино хугацааанд ижилдэн дассан нөхөдтэйгээ уулзана. Монголчууд 100 км-т амжилт гаргах цаг ойрхон байна.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5135420/c61/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
829 ЧӨЛӨӨТИЙНХӨН АМЖИЛТ, АЛДААГАА ТАЙЛАГНАВ 2011-09-23 7863
» 100 КМ-Т УРАЛДАЖ, ТАВДУГААР БАЙР ЭЗЛЭВ 2011-09-22 8911
827 МОНГОЛД ЭНХ ТАЙВНЫ ХОНХ АРАВ ДАХЬ УДААГАА 2011-09-22 7201
826 Олимпийн эрх авбал 5 сая төгрөгийн шагналтай 2011-09-22 9596
825 ГИМНАСТИКИЙН ХОЛБООНЫ БАГ ТАМИРЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА 2011-09-21 7064
824 Х.ЦАГААНБААТАР ЖҮДОЧДЫН ӨМНӨӨС ЛОНДОНЫ ОЛИМПОД АВАРГАЛНА ХЭМЭЭН ЗОРИГТОЙ АМЛАВ 2011-09-21 6882
823 Өрхийн эмч нар “100 мянган айлын орон сууц”-ны хөтөлбөрт хамруулна 2011-09-21 7574
822 Э.Амартүвшин “Competizione dell'Opera”-гийн шилдгээр тодорлоо 2011-09-20 7133
821 Хакүхо ганцаараа тэргүүлж эхлэв 2011-09-20 7448
820 НҮБ-ын Ардчиллын бүлгийн хуралдааныг Ц.Элбэгдорж удирдана 2011-09-20 7396
819 ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТ ТОГТООХ БАРИЛДААНД 6000 БӨХ ЗОДОГЛОЖ БАЙНА 2011-09-19 6925
818 Ж.Чулуунбат олимпийн эрхээ авлаа 2011-09-19 7617
817 “Атрын III аян”-тай дүйцэхүйц “Таван Эрдэнэ” хөтөлбөр эхэллээ 2011-09-19 6828
816 “Ханилснаас илүү амраг...”-тай удахгүй танилцана 2011-09-15 7519
815 “Ханилснаас илүү амраг...”-тай удахгүй танилцана 2011-09-15 9795
814 Олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг чөлөөт бөхийн ДАШТ-нээс мөнгөн медаль хүртлээ 2011-09-15 7819
813 Ц.Цогтбаатар: Гиннесийн төлөөлөгч хэзээ ирэх тов нь гараагүй байна 2011-09-14 8535
812 “Ертөнцийн сайхан бүсгүй-2011” тэмцээнд ангол бүсгүй тэргүүлэв 2011-09-14 6947
811 ХАРҮМАФҮЖИ МУЛТАРЧИХАВ УУ 2011-09-14 6924
810 ҮР ХӨНДӨЛТИЙГ ХУУЛИАР БУС, НӨХӨН ҮРЖИХҮЙН БОЛОВСРОЛООР Л ЗОХИЦУУЛНА 2011-09-13 7390
배너신청
자생병원

배너신청