Бичлэгийн тоо 3,329
“MN-25 дугаар суваг” телевизийн уран бүтээлчид 15 жилийнхээ ойд зориулан бүтээж буй олон ангит киногоо ирэх сарын эхээр дэлгэцнээ гаргахаар төлөвлөж байна. Өнөө цагийн үе тэнгийн таван бүсгүйн амьдралаар шинэ цагийн эмэг тэйчүүдийн хүсэл мөрөөдлийг харуулах аж. Киноны зохиолыг сэтгүүлч Ч.Бүрэнжаргал, П.Дэмбэрэл, Ц.Энхтуяа нар бичжээ. Ерөнхий ивээн тэтгэгч нь “MN-25 дугаар суваг” телевизийн тэргүүн дэд захирал Л.Жаргалсайхан.
Гол дүрд соёлын тэргүүний ажилтан Д.Оюунтуул, Т.Нарангэрэл, Т.Өөдөө, М.Энхчимэг Ө.Болормаа нар тогложээ. 21 ангитай энэхүү киноны хөгжмийн зохиолчоор нь Б.Аранзаа, Р.Энхбазар ажиллаж “Амьдрал хайраар гоёдог”, “Хайр хаана байна” зэрэг дууг бүтээснийг “Гурван охин” хамтлаг, дуучин С.Сэрчмаа нар дуулсан байна.