Бичлэгийн тоо 3,329
Монгол бөхийг Гиннесийн номд бүртгүүлэх түүхэн барилдаан өнгөрсөн бямба гаригт Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ. Зохион байгуулагчид анх 4096 бөх барилдуулахаар төлөвлөсөн ч бүртгүүлсэн бөхчүүдийн тоо хамаагүй илүү гарсан тул тэднийг хасалгүйгээр 6000-ыг барилдуулахаар шийдвэрлэжээ. Ингэснээр энэхүү түүхэн барилдаанд түрүүлэх бөх 13 давах шаардлагатай болсон юм.

Энэхүү барилдаанд улсын аварга дөрөв, арслан, гарьд тус бүр тав, заан 12, харцага 23, начин 107, аймаг, цэргийн арслан 218, заан 171, харцага 34, начин 391, сумын заан 1461, харцага 21, начин 423 зодоглож байна. Нийтдээ улсын цолтой 156, аймаг, цэргийн цолтой 814, сумын цолтой 1905 буюу үндэсний бөхийн цолтой 2875 бөх хүч сорьж байгаа аж.

Бусад нь оюутан сурагч, цэрэг эрс болон залуу бөхчүүд юм. Барилдааны нээлтийн үеэр МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж “Монгол бөх түүхийн он жилүүдэд Их Монгол улс задран бутрах, Манжийн дарлалд талхигдах, хувьсгалт өөрчл өлтөд өртөх, гадаад улсын өв соёлыг зориудаар даган дуурайхыг албадан шахах аль ч үед усталгүй хадгалагдсаар, цагийн шалгуурыг даасаар өнөө хүрсэн нь монгол бөх ямар аугаа гайхамшигтай, ямар их гүн бат, алдагдашгүй дархлаатай болохыг харуулдаг” гэж хэлсэн юм.

Барилдааны нэгийн даваа дөрвөн өдөр үргэлжилж, 20-нд өндөрлөх бол 21, 22-нд хоёрын даваа явагдах аж. Харин 23- наас Бөхийн өргөөнд 3-13-ын даваа болж, 25-нд дуусгахаар төлөвлөжээ.

ДАРХАН АВАРГА Б.БАТЭРДЭНЭ

-Гиннесийн номд монгол үндэсний бөхийг бүртгүүлэх ёслолд гэрч болон оролцож байгаадаа баяртай байна. Олон зуун жил өвлөгдөн үеэс үед дамжин ирсэн өв соёл, хаяж гээж болохгүй үнэт соёлоо өнөө үеийнхэн хүндэтгэн авч яваагаараа бахархах ёстой.

ДАЯН АВАРГА Г.ӨСӨХБАЯР

-Нэг дор анх удаа 6000 хүчит бөх зодоглож, Гиннесийн номд бүртгүүлэх ёслолд оролцож, олон зуун бөхчүүдээ хараад самсаа шархирч байлаа. Манай Архангай аймгаас хамгийн олон бөх оролцож байгаа болов уу. Хамгийн олон улсын цолтой бөх төрүүлсэн аймаг гэдэг утгаараа энэ гайхамшигтай үйл явдлыг манай аймгийнхан сэтгэл зүрхээрээ дэмжин оролцож байна.

УЛСЫН АРСЛАН Д.АЗЖАРГАЛ

-Говьсүмбэр аймаг МҮБХноос ирүүлсэн удирдамжийн дагуу 10 бөхөө ирүүлсэн. Түүнчлэн миний удирдлага дор хичээллэдэг 20-иод залуу бөх зодоглоно. Ийм олон хүчит бөх нэг дор бяр хүч, уран мэх уралдуулан барилдаж байсныг харж байсангүй.

УЛСЫН ГАРЬД И.ДОРЖСАМБУУ

-Манай аймаг 200 гаруй бөхөө оролцуулж байна. Ойрын жилүүдэд зүлэг ногоон дэвжээндээ зодоглоогүй улсын цолтой олон бөх зодоглож, энэ үйл явдлын ач холбогдлыг хүн - дэтгэхээр хүрэлцэн ирс нийг харахад бахадмаар. Барилдаан гурвын даваанаас бүр их сонирхолтой болох байх.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5122507/a34/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
829 ЧӨЛӨӨТИЙНХӨН АМЖИЛТ, АЛДААГАА ТАЙЛАГНАВ 2011-09-23 7863
828 100 КМ-Т УРАЛДАЖ, ТАВДУГААР БАЙР ЭЗЛЭВ 2011-09-22 8911
827 МОНГОЛД ЭНХ ТАЙВНЫ ХОНХ АРАВ ДАХЬ УДААГАА 2011-09-22 7201
826 Олимпийн эрх авбал 5 сая төгрөгийн шагналтай 2011-09-22 9596
825 ГИМНАСТИКИЙН ХОЛБООНЫ БАГ ТАМИРЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА 2011-09-21 7064
824 Х.ЦАГААНБААТАР ЖҮДОЧДЫН ӨМНӨӨС ЛОНДОНЫ ОЛИМПОД АВАРГАЛНА ХЭМЭЭН ЗОРИГТОЙ АМЛАВ 2011-09-21 6882
823 Өрхийн эмч нар “100 мянган айлын орон сууц”-ны хөтөлбөрт хамруулна 2011-09-21 7574
822 Э.Амартүвшин “Competizione dell'Opera”-гийн шилдгээр тодорлоо 2011-09-20 7133
821 Хакүхо ганцаараа тэргүүлж эхлэв 2011-09-20 7448
820 НҮБ-ын Ардчиллын бүлгийн хуралдааныг Ц.Элбэгдорж удирдана 2011-09-20 7396
» ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТ ТОГТООХ БАРИЛДААНД 6000 БӨХ ЗОДОГЛОЖ БАЙНА 2011-09-19 6925
818 Ж.Чулуунбат олимпийн эрхээ авлаа 2011-09-19 7617
817 “Атрын III аян”-тай дүйцэхүйц “Таван Эрдэнэ” хөтөлбөр эхэллээ 2011-09-19 6828
816 “Ханилснаас илүү амраг...”-тай удахгүй танилцана 2011-09-15 7519
815 “Ханилснаас илүү амраг...”-тай удахгүй танилцана 2011-09-15 9795
814 Олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг чөлөөт бөхийн ДАШТ-нээс мөнгөн медаль хүртлээ 2011-09-15 7819
813 Ц.Цогтбаатар: Гиннесийн төлөөлөгч хэзээ ирэх тов нь гараагүй байна 2011-09-14 8535
812 “Ертөнцийн сайхан бүсгүй-2011” тэмцээнд ангол бүсгүй тэргүүлэв 2011-09-14 6947
811 ХАРҮМАФҮЖИ МУЛТАРЧИХАВ УУ 2011-09-14 6924
810 ҮР ХӨНДӨЛТИЙГ ХУУЛИАР БУС, НӨХӨН ҮРЖИХҮЙН БОЛОВСРОЛООР Л ЗОХИЦУУЛНА 2011-09-13 7390
배너신청
자생병원

배너신청