2011-2012
оны хичээлийн жилд боловсролын салбарт ихээхэн өөрчлөлт шинэчлэл,
дэвшил гарсан түүхэн он болно хэмээн БСШУЯ-ныхан тодотгож буй. Эрдмийн
их далайд сэлүүрдэхээр их, дээд сургуульд элсэн суралцагч оюутнууд энэ
хичээлийн жилээс эхлэн есдүгээр сарын 1-нд тангараг өргөдөг боллоо. Их
жанжны талбайд бол сон оюутны тангараг өргөх ёслолын ажиллагаанд Ерөнхий
сайд С.Батболд, БСШУ-ы сайд Ё.Отгон баяр, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа
тэрг үүтэй зочид төлөөлөгчид оролцов.
Тангараг өргөх ёслолыг цаашдаа жил бүр уламжлал бол гох юм. Энэ хичээлийн жилд төрийн болон хувийн өмчийн 102 их, дээд сургуульд 170 мянган оюутан суралцахаас 35 мянга нь шинээр элсэж байна. Энэ өдөр тэдний төлөөлөл болсон 1500 залуу олны өмнө тангаргаа ёслол төгөлдөр өргөлөө. Ерөнхий сайд С.Батболд “Оюутнуудад төрөөс маш олон хөн гөлөлт урамшуулал үзүүлж байгаа. Бид тооноос илүү чанарт анхаарч байгаа гэдгийг их, дээд сургуулийн удирдлага төдийгүй залуус та нар сайн ойлгож байгаа байх. Тангараглая гэж зүгээр нэг хэлдэггүй. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, үүрэг хариуцлагаа сайн ухамсарлаарай” гэлээ.
Оюутнууд ”Монгол Улсын өнөө, ирээдүйн эзэн болсон оюутан би эрдэм мэдлэгт шамдан суралцаж, боловсролтой, авьяас чадвартай, ёс сур тахуунтай, үнэнч шударга, хүнлэг энэрэнгүй, эх оронч бие хүн болон төлөвшиж, мэдлэг чадвараа эх орныхоо хөгжил дэвшилд харамгүй зориулахаа эрдэмтэн багш, гэр бүл, найз нөхөд, ард түмэндээ андгайлан тангараглая” хэмээн андгайллаа.