Бичлэгийн тоо 3,329

Өчигдөр Унгар улсын Зомбаттелли хотод болж байгаа өсвөр үеийн чөлөөт бөхийн ДАШТ-ний охидын 38, 43, 49, 56, 65 кг-ийн жингүүдийн барилдаан боллоо. 38 кг-ийн жинд барилдсан БТДуС-ийн сурагч Цогт-Очирын Намуунцэцэг нэгдүгээр тойрогт казакстаны бөх С.Анкичеваг 1:4, 5:1, 3:3 онооны харьцаагаар ялж хэсгийн аваргын төлөө барилдаанд украиний бөх Ирина Черкасыг 9:1, 3:1, 3:3 онооны харьцаагаар дийлж алтан медалийн төлөө барилдаанд оросын бөх Н.Соколовад 1:2, 1:4 онооны харьцаагаар ялагдан мөнгөн медаль хүртлээ. 

 65 кг-ийн жинд барилдсан Орхон аймгийн Бүрнээбаатарын Нямгэрэл нэгдүгээр тойрогт канадын бөх Эмиль Крааныг 1:0, 2:0 онооны харьцаагаар ялж хэсгийн аваргын төлөө барилдаанд японы бөх Ю Фуруичид 0:5, 1:1 онооны харьцаагаар дийлдэж азербайжаны бөх Ранета Гурбанзадаг 1:4, 3:0, 2:0 онооны харьцаагаар ялж хүрэл хүрэл медаль авлаа.

43 кг-ийн жинд барилдсан Сонгино-Хайрхан дүүргийн бөх Л.Ундрам нэгдүгээр тойрогт АНУ-ын бөх И.Рекирад 1:2, 1:1 онооны харьцаагаар ялагдан 9 дүгээр байр, 49 кг-ийн жинд барилдсан Энхбаатарын Солонго нэгдүгээр тойрогт азержайжаны бөх Шафар Мурадзадад 0:6, 0:7 онооны харьцаагаар ялагдан 20 дугаар байр, 56 кг-ийн жинд барилдсан БТДуС-ийн сурагч Э.Цэрэнлхам нэгдүгээр тойрогт норвегийн бөх С.Сторед 3:0, 0:3, 1:3 онооны харьцаагаар ялагдан 8 дугаар байрт оржээ.     

Өсвөр үеийн ДАШТ-ний дүн

Эмэгтэй              

38 кг :1. Надежда Соколова (ОХУ) 2. Цогт-Очирын Намуунцэцэг (Монгол) 3. Сахива Алакварова (Азербайжан)  3. Светлана Анкичева (Казакстан)             

43 кг :1. Мария Коцарёва (ОХУ)  2. Илона Сетков (Украин)  3. Вероника Элизабета Сикова (Польш) 3. Рина Окуно (Япон)            

49 кг:1. Ю Мияхара (Япон) 2. Лилия Леорда (Молдав) 3. Ассинта Персико (Итали) 3. Анжелка Ветошкина (ОХУ)             56 кг:1. Ю Сакано (Япон) 2. Лоожа Дханда (Энэтхэг) 3. Татьяна Кит (Украин)  3. Екатерина Мягкова (ОХУ)            

65 кг:1. Ю Фуруичи (Япон) 2. Наталья Мазур (Украин)  3. Бүрнээбаатарын Нямгэрэл (Монгол)  3. Екатерина Балданова (ОХУ) 

Өнөөдөр охидын 40, 46, 52, 60, 70 кг-ийн жингүүдийн барилдаан болно, бүх жинд нь манай бөхчүүд барилдана.  Чөлөөт бөхийн өсвөр үеийн ДАШТ-ний хувьд хөвгүүдийнх нь 1975-1999 онуудад 17 удаа, охидуудынх 1988-1999 онуудад 4 удаа болж байгаад завсарлаад энэ оноос жил бүр болж байх юм.

Жич: Өсвөр үеийн ДАШТ-нд Орсоогийн Эрдэнэцогт 1993 онд ХБНГУ-ын Дуйсбург хотод 60 килограммын жинд алтан медаль, Д.Эрдэнэтулга 1998 онд Англи улсын Манчестер хотод 69 килограммын жинд мөнгөн медаль хүртэж байжээ. Энэ онд болсон өсвөр үеийн ДАШТ-нээс манай бокс, жудогийн хөвгүүд, охид медаль авч чадаагүй бол чөлөөт бөхийн тамирчид өнөөдрийн байдлаар тус бүр 1 мөнгө, хүрэл медаль хүртээд байна.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5028761/e92/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
789 Н.Алтанхуяг: Тавантолгойн ордыг хуваагаагүй 2011-09-02 6812
788 ЭРДМИЙН УУРХАЙГААС ЭРДЭНЭ ШҮҮРДЭХЭЭ ТАНГАРАГЛАЛАА 2011-09-02 6954
787 ИХ АВАРГА CNN-Д ЯРИЛЦЛАГА ӨГЛӨӨ 2011-09-02 6841
786 ДЭЛХИЙН АВАРГА хэмээх эрхэм цолыг эх орондоо авчирна гэдэгтээ итгэл төгс байна 2011-09-01 7397
785 Сюрприз дүүрэн мэдээллээр Ерөнхий сайд эрдмийн баярыг угтав 2011-09-01 7077
784 Ц.ГАНХҮҮ: ЖУРАМД “ЗЭЭЛ” ГЭДЭГ ҮГ НЭМЖ ОРУУЛСАН 2011-09-01 6837
783 БАЛИАШИГГҮЙ БОЛ БАЛАРНА 2011-08-31 7039
782 Хил хамгаалах үйлст Т.Ариунаа, Б.Сарантуяа нар “хүчин зүтгэнэ 2011-08-31 7694
781 DJ Өөжий 12 жилийн хорих ял сонсов 2011-08-31 7263
780 Дэлхийн мөрөөдлийн гүнжээр монгол бүсгүй тодров 2011-08-30 7241
779 С.Эрдэнэ: Бид аль нэг намын эрх ашиг харж Ерөнхий сайдыг огцруулахыг зориогүй 2011-08-30 6639
778 ХОЁР МОНГОЛ ЁКОЗҮНАТАЙ БОЛОХООС ЭМЭЭЖ БАЙНА 2011-08-30 7061
777 Дэлхийн цомын тэмцээн эхэллээ 2011-08-29 6823
776 Улаанбаатарынхан 08.00 цагаас ажилдаа явдаг болно 2011-08-29 6571
775 Чанартай, хямд орон сууцны “Шинэ яармаг” хорооллын шавыг тавилаа 2011-08-29 7612
774 ДЭЛХИЙН МОНГОЛЧУУД НЭГЭН ДЭЭВЭР ДОР ЦУГЛАРЛАА 2011-08-26 6718
773 ПРОКУРОР ОО, ӨНӨӨДӨР 1937 ОН БИШ ШҮҮ 2011-08-26 6710
» Өсвөр үеийн чөлөөт бөхийн ДАШТ-нээс Ц.Намуунцэцэг мөнгөн медаль, Б.Нямгэрэл хүрэл медаль хүртэв. 2011-08-26 6949
771 98 насандаа жүдогийн Х дан авав 2011-08-25 6998
770 Кэмбрижийн хөтөлбөрөөр хичээллэх сургуульд 250 сурагч элсэнэ 2011-08-25 7875
배너신청
자생병원

배너신청