Бичлэгийн тоо 3,329

“Охин маань хүүхэд төрүүлэх тэр цагт мөнгөтэй, боломжтой бол гадаадад амаржуулна. Халаас нимгэн, чадал муутайхан байвал төрөх эмнэлгийнх нь гадаа майхан бариад ч хамаагүй холдохгүй сахих юм шүү” гэсэн бодол 20 жилийн өмнө надад эрхгүй төрж билээ. Учир нь би тэр үед хүний төлөө сэтгэлгүй, бүдүүлэг, хахир эх барих эмчийн гарт үхэх дөхсөн болоод тэр. Ёстой л хорвоод мэнд лэхээр ирсэн нялх үрийн минь заяа түшиж, ижий гээ алсад явуулаагүй байх гэж боддог юм. Нялх биетэй хүн хэрүүл, хэл ам хийгээд яах вэ гээд тухайн үед тэр эмчийн талаар гомдол гаргаагүй. Тэгээд ч би өөрийн харьяалагддаг төрөх газарт биш, гэртээ ойрхон II төрөхийг илүүд үзсэн хэрэг. Угтаа бол бяцхан арын хаалга хэрэг лэчихсэн болохоор хэл ам хийх нь “утгагүй” зүйл байлаа.

Одоо эргээд бодох нь ээ, тэр эх баригчийн нэрийг ер санадаггүй юм. Эрэгтэй хүнийх шиг тачирхан тайрсан халимаг үстэй, хар хүрэн царайтай, махлаг эмэгтэй байсан санагдана. Ийм л төсөөлөл үлдээсэн тэр эмч гуайг би хэдэн жилийн өмнө зурагтаар санаандгүй харсан. “Ажлаа” хийгээд л явж байгаа бололтой. Өөр нэгэн нөхцөл байдал гэвэл 1990-ээд оны эхээр нийгэм солигдож байсан үе. “Үхчихэлгүй хоёр яс салсан нь их юм. Эмчийн “ачаар” л бүх зүйл сайхан боллоо” гэсэн хуучинсаг үзэл сэтгэлд хадаастай байжээ. Тэгвэл өнөөдөр Монголын төрөх газрууд болон тэнд ажиллаж байгаа цагаан халаадтануудын дүр төрх хэрхэн өөрчлөгдсөн бол.

Хөрш айлын маань хамаатны бүсгүй 19 насандаа анхны хүүхдээ төрүүлэхдээ сэтгэлгүй, мэдлэггүй эмчтэй таарч, хосоо “шувтартал” дүлснээс болж, өдгөө суумгай болчихсон юм билээ. Энэ бол Төв аймгийн нэгэн суманд нэлээд хэдэн жилийн өмнө болсон явдал. Танил талгүй дээрээс нь мөнгөгүй хүн энэ мэт тамлуулсан жишээ олон байна. Тэр ч бүү хэл, шинэ хүнээ угтан авах баяр баясгалан нь уй гашуугаар солигдох тохиолдол ч байгаа. Ингэж үхэх сэхэхийн зааг дээр очилгүй, өвчнийг бага мэдэрч, хурдан төрөх боломж уг нь байдаг аж. Тийм “боломжит журам”-ыг төрөх газрынхан өөрсдөө бүрдүүлэн, мөрдөх болжээ.

“Зүй ёсоороо” бол төрөхөөсөө өмнө эмч, сувилагч нараа “хөгжөөн дэмжих” хэрэгтэй юм байна. Тэгж чадвал та дугааргүй хурдан, өвдөлт болон оёдол багатай төрнө. Хөгжөөн дэмжинэ гэдгийг төрөх эмнэлгүүдэд балиашиг гэсэн шууд утгаар нь хэрэглэдэг юм билээ. Төрөх орон дээр ясаа “салган” хэвтэх эхийн өмнө зогсчихоод “Өнөөдөр балиашиг байхгүй онцгүй өдөр байна шүү” гэхчилэн хэнэг ч үгүй ярьж байгаа эх барих эмч нарыг яах ёстой вэ. Балиашиг буюу төрөх эхчүүд эх барих эмчээс эхлээд сувилагч, асрагч гээд өөрийг тань эсэн мэнд төрүүлэхэд “туслах” багийнханд мөнгө өгнө. Хэдийг өгөх нь тухайн хүний сэтгэл, сүсгээс үл хамаарч, тогтоосон ханш буюу хамгийн бага нь 20-50 мянган төгрөгөөс эхлээд “тоолуур” гүйнэ.

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг улсын данстай гурван төрөх эмнэлэг болон Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд өнөөдөр энэ “журам” үйлчилсээр байгаа нь нууц биш. Балиашгаас гадна оршин суугаа газрынхаа харьяа бус эмнэлэгт амаржих боломжийг 50000 төгрөгөөр худалдан авдаг үйлчилгээ бий болсон. Энэ нь төрөх газрын үйлчилгээ муу байгаагаас үүдэлтэй шүү дээ. Үнэхээр хүний төлөө ажиллаад сэтгэлд хүртэл үйлчилдэг бол хэн өөртөө түвэг удахыг хүсэх вэ дээ. Бусдыг царайчилж, харьяаллын бус газарт, эсвэл таньдаг мэддэг эмчээ бараадан, илүү зардал гарган байж төрөхийг хүснэ гэж үү. Энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг хувийн хэдэн эмнэлэгт шинэ иргэнийг хүлээж авах ханш харьцангуй өндөр.

Жам ёсоорооо төрөх, эсвэл хийсвэр хагалгаа хийлгэхээс шалтгаалан 1-1.5 сая төгрөг байдаг аж. Гэхдээ хувийн эмнэлгийн ханш өндөр гэж шүүмжлэх нь тийм ч оновчтой зүйл биш байх. Мөнгөтэй хүн хүссэн хэмжээнийхээ үйлчилгээг авахын тулд хувийн эмнэлгүүдэд хандах эрх нь нээлттэй зах зээлийн үе шүү дээ. Харин ч хувийн ийм эмнэлэг олон байгаад улсад данстай хэдэн төрөхийн ачааллыг багасгаж, үйлчилгээний үлгэр жишээ стандартыг тогтоочихвол зүгээр санагддаг. Асуудлын гол нь даатгалын мөнгө энэ тэр гэж улсаас татаас авдаг Монгол Улсын төрөх газрууд болон бусад эмнэлэгт алгаа тосдог үйлчилгээ хавтгайрч байгаа нь хүмүүсийг бухимдуулж байна. Үүнээс гадна төрөх эмнэлгийн үйлчилгээ ямар төвшинд байгааг илчлэх асуудал бол нялхсын эмчилгээ сувилгаа.

Эхийнхээ хэвлийд эрүүл бойжсон нялх амьтныг эх барих явцдаа ямар нэгэн байдлаар гэмтээж, бэртээсэн тохиолдлын тухай та бишгүй л сонссон байх. Ийм шалтгаанаар тархинд нь усан хаван үүссэн, нуруу нугас нь гэмтсэн, толгой нь суначихсан юм шиг гаж хэлбэртэй болсон хүүхдийнхээ тухай ээжүүд нулимс дуслуулан ярьсан баримт цөөнгүй. Тархины саажилттай хүүхдийн Х цэцэрлэгт асруулж байгаа хүүхдүүдийн 70 орчим хувь нь төрөх явцад ямар нэгэн бэртэл авсны улмаас тийм байдалд хүрсэн гэдэг судалгаа ч гарсан. Тэгэхээр тангараг өргөсөн эмч нар ажлаа иймэрхүү байдалтай хийж байхад өнөөдөр төрөх газрын төрх ямар байх нь тодорхой. Хүн нэмбэл хүнс нэмэгдэнэ гэсэн ерөөлтэй сайхан үг бий.

Хүн ам өсөхийн хэрээр улсын хөгжил ч урагшлах учиртай. Энэ утгаараа шинэ хүнтэй болох нь юутай ч зүйрлэшгүй баяр, жаргал. Гэтэл жаргалыг тосон авдаг газрын үйлчилгээ өнөөдөр уй гашуу болон үдэж өгдөг буяны байгууллагынхаас дор болчихож. Тооны хувьд ч ялгаагүй байна. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд оршуулах үйлчилгээ үзүүлдэг улсын болон хувийн дөрвөн газар бий. Хорвоогоос хальсан хэн нэгнээ үдэж, эдгээр байгууллагаар үйлчлүүлсэн хүмүүс тэндхийн үйлчилгээ сайн байгааг ярьж байна. Төрөх газрын төрхийг өөрчлөхийн тулд хаа хаанаа бодолцох ёстой болов уу.

Өнөөдөр төрөх эмнэлгийн тоо хүрэлцээгүй, тэнд орчин үеийн тоног төхөөрөмж байхгүй, төсөвлөсөн мөнгө нь хаанаа ч хүрдэггүй гээд тоочвол зөндөө л зүйл ярих байх. Гэхдээ энэ бүхнээс үл шалтгаалан төрөх эмнэлгүүдийн нэр хүндийг унагааж байгаа зүйл бол балиашиггүй бол хөдлөхөө больсон эмнэлгийнхний сэтгэл юм. Энэ бол дээр дурдсан шалтгаануудын дэргэд эхний ээлжинд засаж залруулахад хамгийн хялбар, хөрөнгө мөнгө шаардахгүй сэтгэлийн асуудал юм. ...Олон цаг зогсоо зайгүй өвдсөндөө бие минь сульдаад, нүд бүрэлзээд нэг л биш ээ. “Дүлээд өгөөч, эсвэл наад хүүхдээ гаргахаа больчих. Чи хүүхдээ аллаа шүү” гэх зэргээр эх барих эмчийн загнах нь бүүр түүрхэн сонсогдоно. 10 сар тээчихсэн үрээ эсэн мэнд төрүүлчихсэн гэж бодон хамаг байдгаараа л хичээнэ, би. Гэвч хүүхдийн минь толгой цухуйхгүй байсаар. “Эмч ээ, гэдэс өвдөөд байна. Бөгс хавиар илүү өвдөж байна” гэтэл “Хүүхэд чинь бөгсөөр чинь төрөх гэж байгаа юм байлгүй. Энэ их бааштай амьтан юм аа” гэсэн хүйтэн, ёжтой хариу сонсоод “буруу” юм хэлсэндээ харамслаа. Гэтэл төрөх өрөөний хаалга онгойж, хижээл насны эмч орж ирээд “Та нар хүүхэд алах нь уу. Алив даавуу аваад өг. Хүүхэд нь буруу байрлачихсаныг мэдэхгүй байна уу” гэсээр надад хандан “Охин минь тэснэ шүү. Одоо жаахан л өвдөнө. Хүүхдийн байрлалыг засаадахъя” гэж билээ. Охин минь гэдсэндээ “тонгочсоор” хөндлөн байрласныг эмч нар мэдээгүй байж

“Буруу” газар өвдөөд байсан учир нь төрснөөс хэдхэн хоногийн дараа тайлагдсан. “Төрөх явцад хэт хүчтэй дүлснээс болж шулуун гэдэс цуурчээ” гэсэн онош тавьж, яаралтай хагалгаанд орох хэрэгтэй гэж зөвлөв. Намайг аварсан эмчийг би бурхны элч гэж боддог. Тэр эмч одоо Сүхбаатар дүүргийн эмнэлэгт зөвлөх эмч хийдэг юм билээ. Танд баярлалаа. Ийм үг сонсох эрхтэй сайн эмч олон байгааг би энэ нийтлэлээрээ үгүйсгэх гэсэнгүй. Хамгийн гол нь манай төрөх газруудад өнөөдөр хэвийн үзэгдэл болчихсон буруу тогтолцоог халж, үүрэгт ажлаа хэн хүнгүй зөв, сайн хийгээсэй гэж хүссэн юм.

“Хүүхэд төрүүлэх аймаар юм билээ”. Над шиг ийм бодолтой хүн олширвол Монголын хүн ам яаж өсөх билээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5048093/f2e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
789 Н.Алтанхуяг: Тавантолгойн ордыг хуваагаагүй 2011-09-02 6812
788 ЭРДМИЙН УУРХАЙГААС ЭРДЭНЭ ШҮҮРДЭХЭЭ ТАНГАРАГЛАЛАА 2011-09-02 6954
787 ИХ АВАРГА CNN-Д ЯРИЛЦЛАГА ӨГЛӨӨ 2011-09-02 6841
786 ДЭЛХИЙН АВАРГА хэмээх эрхэм цолыг эх орондоо авчирна гэдэгтээ итгэл төгс байна 2011-09-01 7397
785 Сюрприз дүүрэн мэдээллээр Ерөнхий сайд эрдмийн баярыг угтав 2011-09-01 7077
784 Ц.ГАНХҮҮ: ЖУРАМД “ЗЭЭЛ” ГЭДЭГ ҮГ НЭМЖ ОРУУЛСАН 2011-09-01 6837
» БАЛИАШИГГҮЙ БОЛ БАЛАРНА 2011-08-31 7039
782 Хил хамгаалах үйлст Т.Ариунаа, Б.Сарантуяа нар “хүчин зүтгэнэ 2011-08-31 7694
781 DJ Өөжий 12 жилийн хорих ял сонсов 2011-08-31 7263
780 Дэлхийн мөрөөдлийн гүнжээр монгол бүсгүй тодров 2011-08-30 7241
779 С.Эрдэнэ: Бид аль нэг намын эрх ашиг харж Ерөнхий сайдыг огцруулахыг зориогүй 2011-08-30 6639
778 ХОЁР МОНГОЛ ЁКОЗҮНАТАЙ БОЛОХООС ЭМЭЭЖ БАЙНА 2011-08-30 7061
777 Дэлхийн цомын тэмцээн эхэллээ 2011-08-29 6823
776 Улаанбаатарынхан 08.00 цагаас ажилдаа явдаг болно 2011-08-29 6571
775 Чанартай, хямд орон сууцны “Шинэ яармаг” хорооллын шавыг тавилаа 2011-08-29 7612
774 ДЭЛХИЙН МОНГОЛЧУУД НЭГЭН ДЭЭВЭР ДОР ЦУГЛАРЛАА 2011-08-26 6718
773 ПРОКУРОР ОО, ӨНӨӨДӨР 1937 ОН БИШ ШҮҮ 2011-08-26 6710
772 Өсвөр үеийн чөлөөт бөхийн ДАШТ-нээс Ц.Намуунцэцэг мөнгөн медаль, Б.Нямгэрэл хүрэл медаль хүртэв. 2011-08-26 6949
771 98 насандаа жүдогийн Х дан авав 2011-08-25 6998
770 Кэмбрижийн хөтөлбөрөөр хичээллэх сургуульд 250 сурагч элсэнэ 2011-08-25 7875
배너신청
자생병원

배너신청