Бичлэгийн тоо 3,329
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Хүний хөгжил сангаас нэг сая төгр өгийг иргэдэд бэлэн бусаар олгох журмыг хэлэлцжээ. Энэ талаар Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүгээс тодрууллаа.

-Хүний хөгжил сангаас олгохоор амласан 1.5 сая төгрөгийн 500.000-ийг бэлнээр өгч байгаа. Үлдсэн сая төгрөгийг орон сууцны төлбөрт зарцуулах журмыг сая хэлэлцлээ. Ямар шийдэлд хүрэв?

-Энэ асуудлыг журмын долдугаар бүлэг болгон оруулсан. Өмнөх хөтөлбөрийг хэрэгжүүлэх үеэр “Вако” гэх мэтээр иргэдийн мөнгийг авч залилсан компаниу дын асуудал сөхөгдсөн. Тиймээс иргэдийг хохироох ийм алдааг дахин гаргахгүйн тулд “100.000 орон сууц” хөтөлбөрийн дагуу барьж буй барилгаас сонгосон иргэдэд дээрх журам үйлчлэхээр боловсруулсан. 30 хувийг нь барьсан барилгын компанид оруулах юм. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хороог Шадар сайд М.Энхболд ахалж байгаа.

Хорооныхон долдугаар бүлгийн үндсэн журмыг боловсруулж, НХХЯ-тай зөвшилцөөд сая оруулж хэлэлцүүллээ. Хөтөлбөрт хамрагдсан ир гэдэд үнэ, квадратын хязгаарлалт хийлгүйгээр, гэр бүлийн хүрээнд орон сууцны зориулалтаар сая төгрөгөө зарцуулах эрх олгож байгаа. Мөнгөө төлбөрт шилж үүлэхийн тулд иргэд тухайн хөтөлбөрт хамрагдсан барил гаас худалдан авах бол сон гэрээгээ үндэслэл бол гоод тухайн дүүрэг, хорооны захиргааны байгуул лагад хүсэлт гаргана. Тэд нь хүсэлтийг ОССК-д ирүүлж, бид хянан үзсэнээр барилгын компанид тухайн иргэний нэг сая төгрөгийг шилжүүлнэ. Хэрэв мөнгөө 100 хувь төлчихсөн байсан бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын алба руу нь нэг сая төгрөгийг шилжүүлж, иргэнд олгоно.

-100.000 орон сууц хөтөлбөрт хамрагдахгүй л бол нэг сая төгрөгийг авах боломжгүй гэсэн үг үү. Өмнө нь зээл авч, байрандаа орсон иргэд яах вэ?

-Шадар сайд асуудал тавьж, “гэрээ байгуулсан буюу худалдан авсан” гэсэн хэсэгт “зээл” гэдэг үг оруулахаар болсон.

-Нэг гэр бүл, хамаатны хүмүүс хүсвэл тэр нэг сая төгрөгөө хүүхдийнхээ ч юм уу байрны төлбөрт оруулж болох уу?

-Гэр бүлийн тухай хуульд заасан тодорхойлолтоор авч үзнэ. Гэр бүл гэдэгт хэн хэнийг ойлгох вэ гэдгийг тэнд тодорхойлсон. Тэр ойлголтын хүрээнд шийднэ. Гэхдээ хэчнээн хүн тухайн байрны төлбөрт нэг сая төгрөгөө шилжүүлж болох тухайд тооны хязгаар тавиагүй.

-“100.000 орон сууц” хөтөлбөрийн түрүүчийн орон сууц хэзээ ашиглалтад орох юм бэ?

-Ямар компанийн барьж буй хэчнээн барилгыг оруулах талаар Засгийн газраар ярина.

Иргэн хишиг, хувь хүртэх хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд гаргах бөгөөд хүсэлтэд овог нэр, регистрийн дугаар, захиалсан болон худалдаж авсан орон сууцны төрөл, хэмжээ, байршил, орон сууц барихаар захиалга авсан, барьсан байгууллагын нэр, дансны дугаар зэргийг тодорхой бичнэ. Хэрэв тухайн иргэний орон сууц худалдаж авсны төлбөрт гэр бүлийн бусад гишүүн хишиг, хувиа оруулах хүсэлтэй бол түүний хүсэлтэд 16 нас хүрсэн гишүүн бүр гарын үсгээ зурж баталгаажуулах ёстой.

Харин 16 нас хүрээгүй болон Гэр бүлийн тухай хуулийн 63.1.4, 64.1.4, 64.1.5-д заасан хүний хүсэлтийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч гаргах юм. Мөн хүсэлтэд орон сууц захиалан бариулах гэрээний нотариатаар баталгаажуулсан хувь, орон сууц худалдан авсан төлбөрийн баримт, тухайн гэр бүлийн гишүүдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбарыг хавсаргах ёстой гэж журамд заажээ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5053293/06e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
789 Н.Алтанхуяг: Тавантолгойн ордыг хуваагаагүй 2011-09-02 6812
788 ЭРДМИЙН УУРХАЙГААС ЭРДЭНЭ ШҮҮРДЭХЭЭ ТАНГАРАГЛАЛАА 2011-09-02 6954
787 ИХ АВАРГА CNN-Д ЯРИЛЦЛАГА ӨГЛӨӨ 2011-09-02 6841
786 ДЭЛХИЙН АВАРГА хэмээх эрхэм цолыг эх орондоо авчирна гэдэгтээ итгэл төгс байна 2011-09-01 7397
785 Сюрприз дүүрэн мэдээллээр Ерөнхий сайд эрдмийн баярыг угтав 2011-09-01 7077
» Ц.ГАНХҮҮ: ЖУРАМД “ЗЭЭЛ” ГЭДЭГ ҮГ НЭМЖ ОРУУЛСАН 2011-09-01 6837
783 БАЛИАШИГГҮЙ БОЛ БАЛАРНА 2011-08-31 7039
782 Хил хамгаалах үйлст Т.Ариунаа, Б.Сарантуяа нар “хүчин зүтгэнэ 2011-08-31 7694
781 DJ Өөжий 12 жилийн хорих ял сонсов 2011-08-31 7263
780 Дэлхийн мөрөөдлийн гүнжээр монгол бүсгүй тодров 2011-08-30 7241
779 С.Эрдэнэ: Бид аль нэг намын эрх ашиг харж Ерөнхий сайдыг огцруулахыг зориогүй 2011-08-30 6639
778 ХОЁР МОНГОЛ ЁКОЗҮНАТАЙ БОЛОХООС ЭМЭЭЖ БАЙНА 2011-08-30 7061
777 Дэлхийн цомын тэмцээн эхэллээ 2011-08-29 6823
776 Улаанбаатарынхан 08.00 цагаас ажилдаа явдаг болно 2011-08-29 6571
775 Чанартай, хямд орон сууцны “Шинэ яармаг” хорооллын шавыг тавилаа 2011-08-29 7612
774 ДЭЛХИЙН МОНГОЛЧУУД НЭГЭН ДЭЭВЭР ДОР ЦУГЛАРЛАА 2011-08-26 6718
773 ПРОКУРОР ОО, ӨНӨӨДӨР 1937 ОН БИШ ШҮҮ 2011-08-26 6710
772 Өсвөр үеийн чөлөөт бөхийн ДАШТ-нээс Ц.Намуунцэцэг мөнгөн медаль, Б.Нямгэрэл хүрэл медаль хүртэв. 2011-08-26 6949
771 98 насандаа жүдогийн Х дан авав 2011-08-25 6998
770 Кэмбрижийн хөтөлбөрөөр хичээллэх сургуульд 250 сурагч элсэнэ 2011-08-25 7875
배너신청
자생병원

배너신청