Тулаант хэсгийн
найруулагчийг Германаас, зураглаачаа Оросоос урьж ажиллуулсан, тоон
системийн камераар зургаа авсан гээд л “Татар ажиллагаа” киноны
багийнхан цөөнгүй зүйлд анхдагч болсон. “Монголчууд дэлхийн кино
урлагийн тавцанд хүч сорих чадвартай гэдгийг харуулна” хэмээн амлаж
байсан “Hero” энтертайнментынхан Москвад болсон олон улсын кино наадамд
амжилттай оролцсон тухай мэдээлэл чих дэлслээ.
Энэ талаар тодруулахаар найруулагч Б.Баатарын 9911…. дугаарт утас цохилоо.
-“Утасны анд” байна, сайн байна уу? “Татар ажиллагаа” олон улсын кино наадамд ам жилттай оролцсон гэв үү?
-Тийм ээ. Москва хотод энэ сарын 20-ноос эхэлсэн “Детек тив фест” олон улсын наадамд гу рав дугаар байрт орсон. Тус наадамд 34 орны 330 орчим бүтээл өрсөлдсөн юм. Түүнчлэн бид энэ киногоороо Италийн кино наадамд оролцож байгаа. Одоо гоор шилдэг 10-т багтаад байгаа бөгөөд гран пригийн эзэд ирэх сарын 6-нд тодорно.
-Сүүлийн үед манай кино бү тээгчид олон улсын наадамд багагүй амжилт гаргах болж.
-Гэхдээ манайхан ихэвчлэн ба римтат юм уу богино хэмжээний киногоор өрсөлддөг. Яг ашгийн төлөөх коммершл кинонуудаас барууны зах зээлд гарч, наадамд нь өрсөлдөж байгаагаараа “Татар ажиллагаа” анхдагч болох юм.
-“Hero” энтертайнмент дараагийн киноны ажилдаа орсон уу?
-Бид энэ удаа өөрсдөө кино хийх биш, үзэгчдэд хүссэн киногоо хийх боломж олгож буй. “Кино код” нэвтрүүлгийн анхны дугаар энэ бямба гаригт үзэгчдийн хүртээл болно.