Бичлэгийн тоо 3,329

МУИС-ийг энэ жил 2500 орчим оюутан төгсөнө. Тус сургуулийн Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв төгсөх оюутнуудаа ажлын байртай болох, аж ахуйн нэгжүүд МУИС-ийн төгсөгчдөөр хүний нөөцөө бүрдүүлэхэд туслах зорилгоор нийслэлийн Хөдөлмөрийн газартай хамтран өчигдөр “Job fair” өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгт “Оюутолгой”, “Макс групп”, “Мобиком корпораци”, “Эм Си Эс”, “Голомт”, “Хадгаламж”, ХААН, “Капитрон”, “Хас”, “Худалдаа хөгжлийн банк” зэрэг аж ахуйн нэгж, байгууллага оролцжээ.

Нийт 300-гаад байгууллагын 4000 орчим ажлын байрыг оюутнуудад санал болгосон байна. МУИС-ийн оюутнууд өдөрлөгт идэвхтэй оролцов. 13.00 цагийн байдлаар нийт 2500 орчим оюутан ажлын байрны талаарх зөвлөгөө авч, 1800 гаруй оюутан ажилд бүртгүүлсэн байлаа. Төгсөх оюутнуудаас гадна бусад дамжааныхан цагийн ажил нэлээд сонирхож байсан.

Тэдний нэг МУИСийн Биологи, биотехнологийн сургуулийн гуравдугаар дамжааны оюутан Г.Хулантай уулзлаа. Тэрбээр “Цагийн ажил хийх хүсэл байдаг ч хичээлийн цаг зав тохирч өгдөггүй. Орой хийе гэхээр зөөгчийн ажил л байдаг. Тэр нь бас хүссэнээр олддоггүй. “Оюутан ажиллуулахгүй” гэдэг. Мэргэжлийн ажил бол бүр ч байдаггүй. Туслах бэлтгэгч, бараа зөөгчийн ажил байдаг юм билээ. Харьцангуй хүнд ажил мөртлөө цагийн хөлс нь 500-700 төгрөг. Тиймээс хийх сонирхол төрдөггүй” гэлээ. Харин эрэгтэй оюутнуудад цагийн ажил арай илүү олддог аж.

Гэхдээ л цагийн хөлс нь бага учраас сонирхдоггүй юм байна. Тиймээс оюутнууд цагийн гэхээс илүү зуны амралтаараа ажиллах нь дээр хэмээн үздэг аж. Тус сургуулийн Математик, компьютерийн сургуулийн төгсөх дамжааны оюутан А.Содбаатар “Оюутнууд бид тэр болгон ажлын байр судлаад байж чаддаггүй. Тиймээс өнөөдрийн өдөрлөг бидэнд олон талын зөвлөгөө, мэдээлэл өгсөн хэрэгтэй үйл ажиллагаа болж байна. Би “Голомт” банкинд өргөдлөө өгсөн. Банкны эрсдлийн шинжээчээр ажиллах боломжтой ч төдийлэн элбэг байдаг ажлын байр биш юм байна. Ийм өдөрлөгийг жил бүр хийж байвал зүгээр юм” гэлээ.


www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4465264/9f9/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
569 “Ажнай” Д.Бат-Эрдэнэ 3.2 сая доллараар зоосны цуглуулга худалдан авлаа 2011-04-29 7695
568 Монгол дахь кибер ертөнц хаалгагүй, манаачгүй байна 2011-04-29 7043
567 ҮР ХӨНДӨЛТИЙГ ХЯЗГААРЛАХ ХУУЛЬТАЙ БОЛЪЁ 2011-04-28 7815
566 ХӨГЖЛИЙН ӨНГИЙГ ИЛТГЭХ ХОТЫН ГЭРЭЛТҮҮЛЭГ 2011-04-28 7047
565 ҮҮРЭГ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ 16 КОМПАНИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХУРААЛАА 2011-04-28 6949
564 Б.БААТАР:Италийн кино наадмын дээд шагналд нэр дэвшсэн 2011-04-26 6734
563 Бүх ард түмний нэрийн өмнөөс ард түмний эрхийг зөрчиж байна [1] 2011-04-26 6299
562 Монголын хуулийн фирмүүд олон улсад үнэлэгджээ 2011-04-26 7634
561 БНСУ руу гаргасан алтыг Монголбанкинд тушаажээ 2011-04-25 6736
560 Бурхан халдуныг ЮНЕСКО-гийн өвд бүртгүүлэхээр ханджээ 2011-04-25 6359
559 Монгол тамирчны тоглолтыг дэлхий нийтээр цацлаа 2011-04-25 6554
558 Эрүүл мэндийн даатгалыг “Хүний хөгжил” сангаас төлнө 2011-04-23 6745
557 АМАРЖИХ ГАЗАР БАРИХ 10 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ “БОРОО ГОУЛД” БЭЛЭГЛЭВ 2011-04-23 6682
556 М.ОЛБРАЙТ: МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН НИЙГЭМЛЭГТ ХҮНДТЭЙ БАЙР СУУРЬТАЙ БОЛСОН ОРОН 2011-04-22 6155
555 Монгол хүүхдүүдийг БНСУ-д эмчлэхээр бүртгэж эхэллээ 2011-04-22 7311
554 Баян-Өлгийд ноолуурын хоёр ченж сураггүй болжээ 2011-04-22 6797
» 3000 оюутан ажлын байрны өргөдөл өглөө 2011-04-21 6594
552 Нийслэлд 1.2 сая орчим хүн амьдардаг 2011-04-21 6340
551 З.Энхзориг Армениас хүрэл медаль хүртэв 2011-04-21 6200
550 МОНГОЛ ХҮҮХДҮҮД ДЭЛХИЙД ШАГШИГДЛАА [1] 2011-04-19 7667
배너신청
자생병원

배너신청