Бичлэгийн тоо 3,329
Монголд
эмчлэх боломжгүй гэсэн онош сонссон, уруул нь сэтэрхий, тагнай нь
цоорхой хүүхдүүдийг БНСУ-д үнэ төлбөргүй эмчилж байгаа сайхан мэдээг
Солонгос дахь монголчуудын “Далайн салхи” нийгэмлэгийнхэн дуулгав. Тус
улсын “Оулим” ротари клубтэй хамтран тэд өнгөрсөн жил ийм төрлийн
гажигтай таван ч хүүхдийг Солонгосын Сөүлийн их сургуулийн эмнэлэгт
хагалгаанд оруулж эмчилгээ хийлгэжээ.
Энэ нь тун өндөр өртөгтэй хагалгаа бөгөөд 40-50 мянган доллар нэг хүүхдэд зарцуулсан аж. “Далайн салхи” нийгэмлэг сайн санааны үйлсээ өнөө жил ч мөн үргэлжлүүлэхээр төлөвлөсөн агаад уруул нь сэтэрхий, тагнай нь цоорхой хүүхдүүдийг бүртгэж эхэлсэн талаараа өчигдөр мэдээлэл хийсэн юм.
Тэд энэ жил 20 хүүхэд эмчилгээнд оруулахаар төлөвлөөд байгаа гэнэ.