
Төрийн их тахилгат Бурхан халдун уулыг ЮНЕСКО-гийн үнэт өвд бүртгэн авах тухай яриа дуулдах болсон. Үүнийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс тодрууллаа. -Өвөг дээдсээс маань үлдээсэн өв соёл гайхамшигтай.
Тэдгээрийг хүн төрөлхтний үнэт өвд бүртгэж авах ёстой. Их эзэн Чингис хааны үеэс шүтэн дээдэлж ирсэн Бурхан халдун уулыг ЮНЕСКО-гийн үнэт өв соёлд бүртгүүлэх санаачилгыг бидний хэсэг нөхөд, зарим төрийн бус байгууллагаас гаргасан.
Энэ ажил бүтэх байх гэж найдаж байна. Зөвхөн Бурхан халдун ч бус Хэнтий аймгийн нутгийг бүхэлд нь дархалж, аялал жуулчлалын бүс нутаг болгох саналтай байдаг, би.
“Тэнгэрийн угсааны нийгэмлэг” гэх тө- рийн бус нэг байгууллага хэдэн жилийн өмнө Чин гисийн онгон Бурхан халдунд байгаа гэж зарласнаас хойш тун хүнд байдал үүссэн юм.
Миний бие энэ талаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад асуудлыг танилцуулснаар тодорхой арга хэмжээ авсан.